БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийсэн төрийн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөсөн. Айлчлалын хоёр дахь УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж Си Зиньпин үг хэлсэн юм.

Хүндэтгэлийн чуулган 98 хувийн ирцтэй байсан бөгөөд гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан гэсэн үг. Харин Х.Баттулга гишүүн хүндэтгэлийн чуулганыг тасалчихав. Ингэснээр түүнийг хийсэн нэврүүлгээсээ болсон уу, ямар ч байсан ярьсан хэлсэндээ “бантаад” энэ удаагийн чуулганд ирсэнгүй гэлцсэн. Түүний хувьд чуулганы хуралдааныг тасалсан гишүүдийг тэргүүлдэг гэхэд болно. Тэгэхээр энэ бараг гайхаад байх зүйл биш бололтой. Ямартай ч хөршөө мууллаа хэмээн Ерөнхийлөгчөөс банга хүртсэн тэрбээр хөршийнхөө төрийн тэргүүний үг хэлсэн хүндэтгэлийн чуулганыг тасалж орхилоо. 

Б.ТУУЛ