АН ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАХИН ДЭВШҮҮЛНЭ
Монголчууд бол улс төр гэдэг сэдвээс хэзээ ч уйддаг­гүй, амьд­ралынх нь нэг хэм­нэл болчихсон  ард түмэн.   Хоёр хүн муудалцвал аль намынх билээ гэж  улстөр­жүүл­нэ. Намууд ч үүнийг сайн дөгөөж өгнө. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж бо­лох­гүй гээд л хэн нэгнийхээ улыг шагайц­гааж бужигнуул­на.    Энэ мэтээр хөл, толгойгүй улстөржиж, хөгшин залуу­гүй намчирхаж  байдагтаа ч  дас­чихаж. Нөгөө талаар  улс төр нь иргэдийнхээ амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлж байдагтай нь ч  холбоотой биз.  Тиймээс энэ удаа намуудын улс төрийн  дотоод амьдралын сонин хачныг сонирхлоо. Одоогоор амтай болгоны ярианы сэдэв бол удахгүй болох Ерөнхий­лөгчийн сонгууль. Аль нам хэрхэн бэлтгэж байна.

Гол өрсөлдөөн Ардчил­сан нам, Монгол ардын намын хооронд болно гэж ажиглагчид үзэж байгаа  ч парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэр дэвшүү­лэх боломжтой учир МАХН, МҮАН-ыг тойргийн гадна ор­хиж болохгүй.  Дээрх намууд шууд ялна гэхээсээ илүүтэй  санал хувааж дөнгөнө. Харин ИЗНН-ын хувьд нэгэнт Ард­чилсан намтай Ерөнхий­лөг­чийн сонгууль хүртэл эвсэж оролцох гэрээтэй учир дан­гаа­раа нэр дэвшигч тодруу­лахгүй байх. 

Эрх барьж байгаа Ард­чил­сан намын хувьд олон өрсөлдөгч гарч ирэхгүй байх. Одоогийн Ерөн­хийлөгч Ц.Эл­бэгдоржийг  АН хур­лаасаа дахин гаргаж ирэх болов уу. Бусад бүх нам   түүнийг гол өрсөлдөгчөө гэж харж байгаа. Судалгаагаар ч түүний рей­тинг өндөр гарсан  байна лээ. Тиймээс ч сонгуулийн сөрөг пиар аль хэдийнээ түүний зүг онилж, сумаа нисгэж эхэлсэн нь харагдаж байгаа.

 МАН НАМЫН ДАРГА, БӨХ ХОЁРЫН НЭГИЙГ СОЙНО

МАН Ерөнхийлөгчийн сон­­гуульд  өрсөлдүүлэхээр   долоон хүний нэр ярьснаас дөрөв нь  тунажээ. Анхан шатны байгуул­лагууддаа явуул­сан нууц санал асуулгын дүнд  намын жирийн гишүүд нь Б.Бат-Эрдэнэ аваргыг дэв­шүүлнэ  гэж. Өөр нэг эх сурвал­жийн мэдээллээр бол арван нэгэн аймагт Ө.Энхтүвшин, найман аймагт Б.Бат-Эрдэнэ нэгээр гарч ир­сэн гэнэ. Нийс­лэлд Ө.Энхтүв­шин, Б.Бат-Эрдэнэ гэсэн дараал­лаар  намын гишүүд нь саналаа өгчээ. Үүнээс гадна  МАН-аас хэд хэдэн өөр судалгаа хийл­гэжээ. МАН-аас Ерөнхийлөг­чийн сон­гуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн санал асуулгад оролцсон иргэд Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, М.Энхболд, Д.Лүндээжанцан гэсэн дэс дарааллаар санал өгсөн байна.  

Бага хурал дээр гол өрсөл­дөөн намын дарга, бөх хоё­рын дунд л болно. "Хууль зүйн сайд Х.Тэ­мүүжин Авлигатай тэмцэх газарт хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбоотой хүмүүсийг  шал­гуулахаар өгсөн. Тэдгээр нэрсийн  дунд   Б.Бат-Эрдэнэ аваргын нэр ороод явчи­хаа­гүй л бол Б.Бат-Эрдэнэ Бага хурлаас гарна" гэсэн хүмүүс бас байна. Гэтэл "Нэгэнт нам удирдаж байж Ө.Энхтүвшин эрхбиш гараад ирэх байх" гэж үзэж байгаа нь бий.

МАН-ын Эмэгтэйчүүдийн бай­гууллагын зүтгүүлсэн Д.Оюунхо­ролын хувьд Бага хурал дээр нэг их дэмжлэг авахгүй болов уу гэсэн таамаг өөрийнхөн дотор нь явна билээ. Гэхдээ Ерөнхийлөг­чийн сонгуульд өрсөлдөх нь гэдэг  яриа л гэхэд      өөрт нь улстөрчийн хувьд нэмэх оноо авчирч байгаа. Энэ оноог цуглуулахад өөрийнх нь хүч чармайлт ч нөлөөлсөн болов уу. Ер нь Д.Оюунхоролын нэр ийнхүү  яригдсан нь анх удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөг­чид нэр дэв­шүүлж болно гэ­сэн ойлголт нийг­мийн сэтгэ­хүйд буулгаснаараа онцлог юм.  Олонхиороо эцгийн эрх давамгайлсан манай нөхцөл энэ удаа эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч гаргаад ирэхгүй болов уу. Харин  улс төрийн хүрээлэлд багтаж байгаа бүсгүйчүүд дараа­гийн жилүүдэд хэрхэн ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөхөөс эмэг­тэй хүнийг Ерөнхийлөг­чийн сонгуульд нэр дэвшүү­лэх эсэхэд нөлөө үзүүл­нэ. Дэлхийн олон орон өндөр албан тушаалд хүүхнүүдийг сойж, ялалт байгуулж байгаа нь женде­рийн асуудал нааш­тай эргэж байгааг харуулж буй. Нам доторх сонгууль МАН-д ийнхүү өрнөж байгаа ч жинхэнэ сонгуульдаа яаж оролцохыг хэн мэдэх билээ.

 МАНМАХН ХОЁР

МАН сонгуулийн түүхэн­дээ хамгийн сүүлийн мөчид л нэр дэв­шиг­чээ зарладаг. Гэвч энэ удаа хамгийн түрүүнд нэр дэвшигчээ тодруулах нь тодорхой болоод байгаа. Мөн МАХН-ын байр суу­рийг МАН сүүлийн мөч хүртэл харж байгаа. МАХН-д одоо­гийн байд­лаар Ч.Улаан, Д.Тэр­бишдагва гэсэн хувил­бар яригдаж байгаа ч огт хүн дэвшүүлэхгүйгээр МАН-тай эв­сэх нь үү гэдэг нь шийдэг­дээгүй. МАН  МАХН-ыг ямар болзол  тавьж, хэнийг дэв­шүүл­бэл дэмжих вэ гэдэг дээр санаа оноогоо солилцоход бэлэн гэсэн.  МАХН-аас Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвших санаатай хүмүүс ч дотоод амбицаа дарж чадал­гүй ил далд илэрхийлж байгаа нь бий гэсэн. Тухайл­бал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг ийм хүмүүсийн тоонд багтаана билээ. Ямар ч байсан Н.Удвал сайд найз нартаа энэ санаагаа ярьж явсан гэсэн.  

МАХН-ын хувьд Н.Энх­баяр хоёрдугаар эмнэлгээс удирдаж, намын нөхөд нь үүрэг даалгаврын дагуу   ажиллаж байгаа. МАХН-ын дотоод зөрчил нь дээд цэгтээ тулж эхнээсээ нэгийгээ МАН-ын тагнуулч гэж үзэн  намаа­саа хаслаа. Намын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн мягмар гаригт хуралдаж  Гадаад харил­цаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Бар­с­болдыг намдаа байлгах шаард­лагагүй гэж үзэж. Мэдээж хориг­дож байгаа дарга нь үүнд огт орол­цохгүй байна гэж үгүй. 

Намын ажилд төдийлөн гар­шаагүй гудамжны жагсаал цуглаа­наар  голдуу дагнасан  нөхөд ойлголцоход бэрх гэнэ. Дүүргийн намын хороод нь  хоёр хуваагдаж нэг хэсэг нь МАН-тай сүжрэлдэж хамтарч ажиллах юм яриад, нөгөө хэсэг нь Ардчилсан намын нөхөд­тэй саймширч нийлээд яваад байдаг гэнэ.

Хэд хэдэн дүүрэг ийм бай­дал­тай байгаа аж. Тухайлбал Сонгино­хайрхан дүүргийн намын хорооны дарга Ч.Мөн­гөнчимэг орон нутгийн сонгуу­лиар Ардчилсан намынхныг дэмжсэн гэж хардагдсан байна. Үүнээс болоод МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүс нь гомдол гаргажээ. Гэтэл тус намын хорооны хэсэг гишүүн  МАН-ынхантай хамтаръя гээд гүйлдэж. Ингээд У.Барс­болдыг энэ бүхнийг санхүү­жүүлж  байсан гэж хардацгаа­жээ. Мөн Хөшөөтийн асууд­лаар баруун бүсийнхэн хэлэл­цэхэд У.Барсболдыг нэлээд шүүмжилсэн юм байх. Хоригдож байгаа Н.Энхбаяр ч "Хөшөөтийн уурхайн асуу­дал  чинь намын нэр хүндэд нөлөөлөх нь" гэж ирээд л хэлсэн юм байх. Энэ мэтээр аль нэг намд үйлчилж, намын дотоод асуудлыг гадагшаа мэдээлсэн гэж  ял үүрсэн   У.Барсболдод  Хөшөө­тийн асуудал нь шалтаг нэмж,  МАХН-ын Гүйцэтгэх товчоо  намаа­саа хассан байна. Ийн­хүү  Ардын намын тагнуулч гэж  ад үзэгдсэн У.Барсбол­дыг Ардчилсан намын таг­нуул гэж МАН-ынхан нь харин эсрэгээр нь хэлсэн байгаа юм. МАХН-ын хувьд намд ажил­лахаа­саа илүүтэй жагсаал цуглаан, жигүүр ургуулж явсан нөхөд энэ намд олон учир байсхийгээд л бодлого дагахаасаа илүү сэтгэ­лийн хөөрлөөр хандах гээд байдаг аж. Ямар ч байсан дотроо толхил­цоонтой МАХН бага чуулганаараа Ерөнхий­лөг­чийн сонгуульд хэрхэ­хээ ший­дэх юм байна.  МАН-ынхан  харин МАХН өөрсөдтэй нь тохироо хийж эвсэх тухай ярихгүй бол "Могой  гурав тасравч гүрвэлээс урт" гэгчээр   яаж ч байсан МАХН-аас илүү санал  авна гэсээр суугаа юм билээ.

МҮАН-ААС М.ЭНХСАЙХАН ӨРСӨЛДӨХ ҮҮ

МҮАН Ерөнхийлөгчийн сон­гуульд хэрхэн оролцохоо тоймтой шийдээгүй байна. Хэд хоногоос бас л хуралдаж энэ тухайгаа ярихаар төлөв­лөөд байгаа гэнэ. Төмөр замаас болж хэл ам таталж ал­бан тушаалаа өгсөн М.Энх­­­сайханыг энэ намаас өрсөл­дөх магадлалтай гэж ажиглаг­чид үзэж байгаа. Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан туршлагатай учир  түүнийг намаасаа га­раад ирлээ гэхэд гайхах хүн байхгүй.