Өнгөрсөн долоо хоногт 134 оюутан, залуучууд цагийн ажилд зуучлагдлаа
2014/09/01
Хичээлийн шинэ жил эхэлж хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирэх оюутан залуучуудын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж байна.
Сурах сургууль, орох орон байр, ажиллах ажлын байр гээд тэдэнд хийх зүйл, бодох юм бишгүйдээ л олон байгаа байх. Тэр дундаа аятайхан цагийн ажил олж хийн өдөр дутмынхаа хэрэгцээг хангаж, аав ээжээсээ татаж чангаахгүй амьдрах юмсан гэсэн бодолтой олон мянган оюутан залуучууд байна. Ийм бодолтой залуучуудын цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчлөх үүднээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж оюутан, залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилсан юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 134 оюутан, залуучууд шинэ ажилд зуучлагдаж, шинэхэн хамт олонтойгоо танилцсан байна. Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв биржид нээлттэй байгаа ажлын байр хүүхдийн парк дээр тоглоомын оператор, худалдагч, касс, зөөгч, сүү зайрмагны худалдагч, кимбабны үйлдвэрт туслах ажилтан болон машин угаагч гэх мэт оюутан, залуучуудын сонирхсон цагийн болон байнгын олон төрлийн ажлын байрнууд нээлттэй байгаа юм байна.