Ээж болоод урлагаасаа хөндийрсөн "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин О.Дөлгөөнөөг эргэн ирэхийг хүлээсэн үзэгчид олон бий. Тэрбээр өөрийн фэнүүддээ удаан хүлээлгэхийг хүсээгүй бололтой. Шинэхэн дэлгэцийн бүтээлд тоглож байгаа тухайгаа дуулгалаа. 

Хайрын эрэлд олон ангит кинонд жүжигчин Ж.Мөнгөнсүхтэй хамтран тоглож байсан билээ. Тэгвэл энэ удаад ч бас хамтдаа дүр бүтээж байгаа аж. "Сүүлчийн шөнө" киноны зураг авалт хэдийнээ эхэлсэн бөгөөд хөөрхөн О.Дөлгөөнөө зураг авалтын дундуур ч цахим найзууддаа сонирхуулах зургаа авахаа мартахгүй амжуулж л явна. 

Уншигчдынхаа өмнөөс түүнд уран бүтээлийн амжилт хүсье. 

 

 

 

 

 

Д.Ана