Д.Сосорбарам: Ардчилсан нам авилгал хоёр найз болжээ
2014/09/04
Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам “С1” телевизийн VIP ярилцлагаар нэлээд ширүүн зүйл ярилаа.
Тэр бүр олны өмнө гарч улстөр яриад байдаггүй Д.Сосорбарам энэ удаад АН-аа ёстой л нэг гөвөх шиг болов. Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлж эрх чөлөөний төлөө тэмцэж явсан анхны 13-ын нэг тэрээр хүсэж тэмүүлсэн хувьсгал нь ялсны дараа урлагийн ажлаа хийгээд улстөрөөс ангид хол явсаар өдий хүрсэн. Харин түүний энэ удаагийн ярилцлага олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээж, Ардчилсан намын удирдлага, жирийн гишүүдэд том мессеж хүргэх нь тодорхой болоод байна.
Юуны түрүүнд тэрээр ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэх асуудлаар намын удирдлагууд нь таг дуугүй байгаад ихэд гайхаж байгаагаа илэрхийлсэн. 1989 оны хахир хүйтэн тэр өдрүүдэд ардчиллын халуун галыг барилцаж явсан олон мянган гишүүд энэхүү баатарлаг үйл явдлынхаа ойг тэмдэглэх эргэн санах эрмэлзлэлтэй байгаа нь тодорхой. Энэ тухайд тэрээр “Монголын ардчиллын хамгийн гол ололттой жил 1996-2000 он байсан. Энэ үед бий болсон суурин дээр Монголчуудын амьдрал одоо хүртэл явж байна. Малчид малтай болж, иргэд нь өмчтэй болсон. Гэтэл 2000 оноос иргэдээсээ эрхийг нь, өмчийг нь булааж авдаг, улстөр өгч авч наймаалцдаг, ногоон гэрлийн компаниуд гэх мэт балиар заваан бүх юм эхэлсэн. 2000 оноос хойш Монголын ардчилал гуйвж эхэлсэн. 2008 онд МАХН /МАН/ 45 суудалтай олонхи болоод Засгаа өөрөө байгуулаад явах ёстой байтал АН-ыг өвөртөө оруулсан. С.Баярын шийдсэн бугуйнд АН өөрөө гүйгээд орчихсон. Зүй нь 2008 онд АН сайн сөрөг хүчин байгаад эрх баригчиддаа хатуу хяналтаа тавиад явсан бол энэ гажуудлынхаа ядаж талыг нь залруулах боломжтой байсан. Гэтэл тэгээгүй. Монголын ардчиллын хамгийн их гуйвсан он жилүүд бол 2000-2014 он буюу өнөөдөр хүртэл. Монголд ардчилал байгуулсны 25 жилийн ойн 14 жилд нь гажуудал явагдсан байна. Тэгэхээр ардчилал байгуулсны 25 жил гээд баярлаж хөөрцөглөөд байх ёстой юмуу, эсвэл 14 жилийн гажуудлаа яаж засах вэ? гэж сэрэх ёстой юмуу. Би хувьдаа энэ ойд сэрж тэмцэх ёстой гэж бодож байна” гэсэн утгатай зүйлийг ярилаа.
Үүнийгээ ярихын тулд АН Их Хурлаа хуралдуулах хэрэгтэй гэдгийг ч мөн тэрээр онцолсон юм. Ардчилсан намын Их хурал 2008 оноос хойш 6 жилийн хугацаанд хуралдаагүй. Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний талаас илүү нь төрийн албан хаагч болоод хуулиараа намын харьяаллаас гарах ёстой болчихсон. Зургаан жил их хурал нь хуралддагүй, үндэсний зөвлөлдөх хорооны тал нь эрхийн боломжгүй болчихсон байгаа нь улстөрийн намын үүднээс харахад туйлын хачирхалтай үзэгдэл юм. Энэ хугацаанд МАН л гэхэд 2 хоёр удаа Их Хурлаа хуралдуулсан байна. Намынхаа их хурлыг хуралдуулдаггүй гүйцэтгэх зөвлөл, үндэсний зөвлөлдөх хороогоо Д.Сосорбарам гавьяат хуучин цагийн улстөрийн товчоо болсон гэж дүгнэж байна.
Мөн тэрээр “Ардчилсан нам авилга хоёр их найзууд болжээ. АТГ сүүлийн үед нэлээд давгүй ажиллагаанууд хийгээд байна. Ард иргэдээс эрхийг нь хулгайлж, өмчийг нь булаадаг тийм балиар юмнуудтай тэмцээд эхлэхээр саад, хаалт хийгээд байгаад гайхаж байна. Бид ийм ардчиллын төлөө яваагүй. Хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, өмчийг нь хамгаалдаг төртэй байхын оронд юм бүхэнрүү нь хутгалдаж булаадаг төртэй болж байна. Эрх чөлөөг авчирсан АН өөрөө эрх чөлөөг нураах гээд байна” гэх мэтээр намын удирдлагуудынхаа бодлого үйл ажиллагааг хатуу шүүмжилсэн юм.
Эцэст нь ардчиллын 25 жилийн алдаа оноогоо ярилцахын тулд намын их хурлаа хуралдуулах шаардлагатайг онцлоод АН-ын гишүүдээ тэмцэлд уриалж “Та бүхэн амьд сэрүүн байгаа бол сэрээчээ”гэж хэллээ.Мөн "Зургаан жил их хурал нь хуралддаггүй улстөрийн нам гэж байдаг юм уу?" гэж асууж байна.
Мөн АН-ын их хурлыг хуралдуулахын тулд МоАХ болон ардчилсан хүчний холбоо эвсэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэв. Х.Баттулгын тэргүүлсэн МоАХ, З.Энхболдын тэргүүлсэн Ардчилсан хүчний холбоог эвсүүлэх санаачлагын ард харин ямар утга агуулга оршиж байна вэ? энэ тухай дараагийн цувралд өгүүлэх болно.
Т.Цагариг
Зочин · 2014/09/06
Сосорбармаа наад удирдах зөвлөлийн мөнгөөр амаа таглуулдаг юмнуудийг хэлээч. Бүхэнд ил байнашдээ би дотор нь байдаг хүн бүгд яридаг
Зочин · 2014/09/06
Харцгаая ха ха ха
Зочин · 2014/09/06
М.Наранбаатар арай ард түмний дуу хоолойг даруулах гэж оролдох юм биш биздээ.
Зочин · 2014/09/06
МҮОНРТ ийн дарга нарыг сольё.Саяхан бөөн шуугиан гал шиг гараад шууд дарагдсанв Энэ чинь л юм хэлээд байнашдээ.Худлаа бол хариулаач.
Зочин · 2014/09/06
Сосорбарам ах шударга болохоор хийх байх Телевизэд шударга зүйл байхгүй дандаа худлаа. Наранбаатар Даваабаярыг шүүхээр яллаа гэж мэдээгээрээ уншуулсан. Энэ чинь хувийн юм шиг ашиглаж байгаа юм биш үү Ингэж завхруулж болох уу
Зочин · 2014/09/06
Үнэн шдээ.Хамт байгаа шүү ,дэмжинэ
Зочин · 2014/09/06
З.Дорж гуайд баяраллаа.Та хэзээний шударга сэтгүүлч байсан. Тань шиг хүн даанч цөөхөн байнадаа. гарч ирэхэд нь мөнгө аманд нь чихчих юмдаа
Зочин · 2014/09/06
Тиймээ. Улс орон даяар тараагаад өгч байхад барьж чадахгүй хөгийн авилагчид өөрсдөө бас зууралдчихаад худлаа үнэнч дүр эсгэж жүжиглээд. Наад дэрэгдээсээ эхлээч . Дахиад мэдээгийнь тавиулаач .
Зочин · 2014/09/06
Соо чи наад Телевизийн авилгалыг дэврээж байгаа М.Наранбаатараа болиоч.Эхлээд хэвлэлээсээ эхлээч.Чамд ард түмэн эрхийг чинь өгчихөөд байхад өөр хэвлэлтэй зууралдаад.Хэвлэл мэдээлэл 4 дахь засаглал юм бол Наранбаатар нэг засаглалийг чинь худалдаж идэж бо******р. Дотроосоо тэ нарт туслаад баримты нь гараад байнашдээ
Зочин · 2014/09/06
Onts zov shvv cots dekees salga
Зочин · 2014/09/06
Ehleed ARD kino teatriin bairiig mongoliin huuhed zaluust butsaagaad o****h ooroo adilhan baij ****aad bai chi ardchilal yrij bayjaa bizdee *****
Avii · 2014/09/06
Зочин · 2014/09/05
100% demjij bna yostoi unen ug temtsliig demjij bna bayar hurgeye so gaviyataa tanii ajild amjilt huseye
Зочин · 2014/09/05
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog(1.30m*1.50m).Mon conhnii gajilt bolon tugjee,jijig zasvariig unegui hiine.Oros tech.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/09/05
eurn ene ardchilal gesen ene zavaan yumnaasaa salmaar baina, tur zasag n tur shig baij uls oron togtvortoi baina. olon urgalch uzel, olon namiin togtoltsoo ntr chin zasag turiig togtvorgui bailgaj hezee ch duusahgui heruuliin buzar bolgoj bn. naad zahiin hoid hurshiihuu jisheeg harlda Putin geed gants leader baina. uls ornoo uls shig avch yavahad neg hunii shiidver yamar huchteig harjil baina. urd hurshuu ch gesen harahad manaih shig 4 jil bolgon bujignadguil yum bn le
Зочин · 2014/09/05
маш зөв Намаа цэвэрлэж авьяа арай ч дэндэж байна шүү. Ард түмэн АН -аас зугтаадаг болжээ АН-ын нэрээр амьдралаа залгуулдаг албан ту******л авсан нөхдүүд бол дуугарахгүй л дээ
Батцэнгэл · 2014/09/05
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Нэг сайн хуралдаад учир зүйгээ ололцох ёстой. Харин ард түмнээ хөлдөө чирж туйлдуулахгүй байхаар зохион байгуулвал зөв байх. Болдогсон бол улс төрийн на******дыг тараагаад шинээр зохион байгуулалтандоруулдагсан бол. Даанч ийм шийдвэр гаргах ирэгний зориг УИХ-д байхгүй л дээ.
Зочин · 2014/09/05
mash zub bna