Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь МУСТА дуучин Сэрчмаа буюу Sally. 

Монголын олон залуучуудын харцыг булааж байсан Сэрчмаа одоогоос 3 жилийн өмнө Өвөрмонгол залуутай сүр дуулиантай хуримаа хийсэн. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хосууд салсан.  Тэрбээр хөөрхөн охиноо өөрөө өсгөж яваа. Бяцхан гүнждээ Хураа хэмээх нэрийг хайрласан. Хувьтай хүн хур борооноор гэж бороо орж байхад төрсөн хэмээн бэлэгшээж нэрийг нь өгсөн гэдэг. Өдгөө ганц бие амьдарч байгаа түүнийг удахгүй ээж болно хэмээн шуугих болсон. 

Тэгвэл энэхүү мэдээлэлд С.Сэрчмаа албан ёсны хариултыг өглөө. Тэрбээр би жирэмсэн биш, жоохон жин нэмээд байгаа гэдгээ нуулгүй хэллээ. 

Д.Ана