Загвар өмсөгч С.Төгсийг та бүхэн сайн мэднэ. Сүүлийн үед цахим ертөнцөөр найзуудаас түүний тухай 20 баримтыг ил гаргахыг хүссэн асуулт дэлгэрээд байгаа билээ. Тэгвэл энэхүү өөрийн тухай 20 баримтыг С.Төгс байсан бичин олонд дэлгэв. 

1. Намайг С.Төгс гэдэг. Саруул миний овог.  

2.Би 1997 онд төрсөн. 3.Багадаа ээжтэйгээ Германд өссөн.  

4. Балетаар 3 жил, Хийл хөгжмөөр 3 жил хичээллэсэн, 5-настайгаасаа сэлж эхэлсэн.

5.Багаасаа аймаар өндөр бас аймаар туранхай тэрэндээ дургүй 180 см хүрвэл шууд амиа хорлоно гэж боддог байсан.

6. Би одоо 180 см гэхдээ амьд байна.

7. Би бараг л бүх төрлийн үстэй байж үзсэн. Тухайлбал, эрэгтэй хүнийх шиг, халимаг, чолктой, эрүүгээр татдаг богино, ягаан, шар, хар, нэг  тал нь урт, богино гээд л.

8. Гаднах төрхөндөө өөрчлөлт хийхээс айдаггүй, эргэлзддэггүй яг үнэндээ нээх удаан бодоод ч байдаггүй.

9. Шивээсний улаан фэн. Модель хийж байгаа болохоор хүссэнээ хийгээд байж болдоггүй юмаа.

10. Миний охин 1 ой хагастай.

11. Миний ээж л биш бол юу хийхийг минь битгий заа.

12.Би нүүр будаач, стиллист мэргэжлээр Берлины maggie.b сургуулийг дүүргэсэн. 13. Гайхаад байдаг хүмүүст нүүр будагчийн сургалт нэг өөр сургууль нэг тусдаа минийх олон улсад хүлээн зөвшөөрдөгсөн дипломтой сургууль.

14. Би 18 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн.

15.Би багадаа модель болохыг хүсэх байтугай тэр тухай бодож ч байгаагүй.

16. Фэйсбүүкээ рүүгээ зураг хийж, сэтгэгдэл бичихдээ илүү охид бас ээжүүдэд зөвлөгөө өгч бас сэтгэлээсээ ярилцахад зориулдаг.

17.Бүгдэдтэй нь сэтгэлээсээ ярилцахдаа үнэхээр баяртай байдаг. Санаа зоволтгүй асууж бас яримаар юм байвал ярьж байгаарай.

18. Би нулимс маш бүүр арай л хэтэрхий чангатай. Хэрвээ чи миний уйлж байхыг харсан бол чи миний хамгийн ойрын хүмүүсийн нэг.

19. Надад хамгийн дуртай хоол эсвэл хамгийн дургүй хоол гэх мэт зүйлс байдаггүй. Олон зүйлсд дуртай.

 20. Хөлөө  3 удаа гипстүүлж байсан бас олгойгоо яг хүүхдийн баяраар авахуулж байлаа. 

Ийнхүү тэрбээр өөрийнхөө тухай дэлгэрэнгүй бичжээ. 

Д.Ана