“Дуулиант-7”
2014/09/05
Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг энд онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдлаас түүвэрлэн буулгалаа.
1. -ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айчлав-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Чингис хаан нисэх онгоцны буудалд газардаж ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг угтан авсан юм. Зочдын бүрэлдэхүүнд ерөнхийлөгч В.Путины зөвлөх Юрий Ушаков айлчлалын үеэр том хэмжээний 13 хэлэлцээрт гарын үсэг зурав. В.Путин "Энэ айлчлал болон ноён Ц.Элбэгдоржтой бидний хийсэн хэлэлцээ бүхэлдээ хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын нэг болох Халхын голд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулагдсан юм. Бидний хамтын түүхэн өв уламжлалыг ийнхүү нандигнан хүндэтгэж байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн айчлалын үеэр мэдээлэл хийхдээ хэлсэн юм.
Уг айчлалын үеэр хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр, “Улаанбаатар” төмөр замын шинэчлэл, стратегийн хөгжлийн түншлэлээр Оросын төмөр замын “РЖД” хувьцаат нийгэмлэг болон Монгол Улсын Зам тээврийн яамны хооронд хэлэлцээр хийхээр болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн Хэрлэн, Онон, Улз зэрэг монголын томоохон голууд цутгадаг Амур мөрний зэрлэг ан амьтны нөөц, Монгол Улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай протокол, хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг, “Аэрофлот болон МИАТ”, монголын иргэний агаарын тээврийн компаниудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг, газрын тосны “Роснефть” компанийн түнш байгууллагуудад зориулсан сургалттай холбоотой Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон “Роснефть” хоорондын хэлэлцээрт гарын үсэг үзэглэсэн билээ.
2. -Х.Баттулгад Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгох уу?-
УИХ-ын гишүүн, Монголын Ардчилсан Холбооны дарга, Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат тамирчин Х.Баттулгад хөдөлмөрийн баатар цол олгоё гэсэн санаачилга сошиал сүлжээгээр ихэд цацагдах боллоо.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ нь зарим нэг хүний хувийн санал биш Х.Баттулгын ойрын хүрээний зарим нөхдөөс гарсан санаачлага, зохион байгуулж буй кампанит ажил гэнэ.
Тэднийхээр Х.Баттулга бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэх болзлыг хэдийн хангасан хүн, гэхдээ иргэд санаачилга гарган, түүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албажуулж буй байдлаар "Женко" уг цолыг хүртвэл зөв гэж үзсэн аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Х.Баттулгад хөдөлмөрийн баатар цол олгохоос татгалзах шалтгаан үгүй гэсэн аман хариу өгсөн тухай зарим эх сурвалж өгүүлж байна.
Х.Баттулга нь Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин бөгөөд 2006 онос хойш Монголын Жүдо Бөхийн Холбоог удирдан санхүүжүүлж, нэг олимпийн аварга, хоёр олимпийн мөнгөн медаль, нэг олимпийн хүрэл медаль, гурван дэлхийн аварга цол хүртэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн билээ.
Эх сурвалж: sonin.mn Ч.Од
3. -Эрэн сурвалжлагдаж байсан 18 этгээдийг саатууллаа-
Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газар 7-р сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн шатнаас оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах болсон билээ. Өнөөдрийн байдлаар Тахарын ерөнхий газар 45 этгээдийг эрэн сурвалжилж байгаагаас 18 этгээдийг баривчилжээ. Ажиллагаа эхлээд сар хүрэхгүй хугацаанд 12 хүнийг барьсан бөгөөд өнөөдрийн байдлаар 18 хүнийг бариад байгаа юм байна. Тодруулбал, бусдын биед гэмтэл учруулсан 4, хүн худалдаалсан 1, хулгай хийсэн 7, дээрэм хийсэн 4, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн 2 оргодлыг тус тус баривчлаад байгаа юм байна.
Эдгээр саатуулагдсан этгээдүүдийн зарим нь олон жил эрэн сурвалжлагдсан бол зарим нь нэгнийх нь муу арга нарийссан байна. Тухайлбал, Завхан аймаг дахь Сум дундын шүүхээс оргосон А нь удаа дараа мал хулгайлж, “Хүчит шонхор” захад авчран борлуулсан байна. Түүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын үеэр оргон зайлж, өөрийн овгийн эхний үсэг, эхнэрийнхээ нэрийг сольж, хүүхдүүдээ хот руу сургуульд шилжүүлэн амьдарч байсан бөгөөд түүнийг саатуулан шалгаж эхлээд байна. Мөн Орхон аймгийн шүүхээс оргоод долоон жил болсон Г гэх этгээдийг хэдхэн хоногийн өмнө баривчилжээ. Тэрбээр бусдын эд хөрөнгө булааж, дээрэмдсэн хэрэгт холбогдон өмнө нь ял шийтгүүлж байсан бөгөөд оргож гадаадад амьдарч байгаад иржээ.
4. -Хятад тамирчны тогтоосон амжилтыг "Монгол" тамирчин эвдлээ-
Энэтхэгийн ой тогтоолын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 31-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг 5 улсын нийт 80 тамирчин бүтэн өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр оюунаа уралдуулж аваргуудаа тодруулсан юм.
Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 3 тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт маш амжилттай оролцож 30 медалийн 9-ийг нь хүртлээ. Дунд насны ангилалд Дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн оноогоор тэргүүллээ.
Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор нийт 80 тамирчнаас 2-р байрт орсон ба дунд насны ангилалдаа түрүүллээ. Тэрбээр “Хөзөр” цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Өнгөрсөн жил Лондонд болсон Дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 14 настай З.Цэцэгзулын хувьд 2 хүрэл медаль хүртэж ерөнхийгөөр 5-р байрт орж дунд насны ангилалд дэд байрыг эзэллээ.
Саяхан болсон Филиппиний тэмцээний аварга 16 настай Т.Энхжин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн “Хоёртын тоолол” төрөлд 5 минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр урьд өмнө З.Цэцэгзулын (736 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилэн тогтоосон юм.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд 3-т бичигддэг Шведийн тамирчин, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Jonas von ESSEN оролцсон нь өрсөлдөөнийг ширүүн болгосон ба тэрбээр нийлбэр оноогоор тэргүүлж цом хүртлээ.
Дараагийн тэмцээн Гонконгт энэ сарын 13, 14-нд болох ба энэ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцох юм.
5. -Сурагчид хоолондоо хордлоо-
Баян-Өлгий аймгийн сурагчид хоолны хордлого авчээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авч эмнэлэгт эмчлүүлж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээс үзвэл хүүхдүүд энэ сарын гуравны өдөр буюу лхагва гарагийн орой 19.00 цагт гурилтай шөл, талх идсэн байна. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтдаа авсан. Тэгвэл энэ сарын 4-нд эмч нар хамтарсан үзлэг хийн 24 хүүхдийг эмнэлгээс гаргаж, дотуур байрны эмчийн хяналтанд шилжүүлсэн юм. Одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 24 хүүхдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай, бусад нь хэвийн байгаа аж.
Дахин Өмнөговь аймгийн Ханбогд сумын 69 хүүхэд хоолны хордлого авснаас тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Баасан гарагийн 12.00 цагийн байдлаар хөнгөн хордлоготой 64 хүүхдийг гэрт буцааж эмчийн хяналтад авлаа. Энэ сарын гуравны өдрөөс цэцэрлэгийн, дараа өдрөөс нь сургуулийн хүүхдүүд гэдэс нь базалж гүйлгэсэн, өндөр халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж эхэлжээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна. Шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна. Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн хавар болон долоодугаар сард бүх сумандаа ажиллан сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн байдал зэргийг шалгаж, заавар, зөвлөгөө өгч байсан юм. Ханбогд суманд одоогоор Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн хоёр байцаагч болон халдвартын эмч нар ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн зургаадугаар сургуулийн дотуур байрны хоолонд хордсон 103 хүүхдийн бие сайжирч бүгд эмнэлгээс гарлаа. Цаашид аймаг, нийслэл, сумдын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хадгалалт зэрэгт онцгой анхаарч, дотоод хяналтаа сайжруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа.
6. -Цэцэрлэгийн багш хүүхдүүдээ скочоор хүлсэн гэх гомдол гаргажээ-
шинэ хичээлийн жил эхлээд хэдхэн хонож байхад дахин цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийн багш 2 настай хүүхдүүдийг сандалтай нь скочидаж хүлсэн гэх гомдолыг эцэг, эхчүүдийн зүгээс гаргажээ.
Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Манайх 2 дүүргийн хүүхдийг хамруулан суралцуулж байгаа. Хамгийн гол нь бид нар 50 хүүхэдтэй хоёрхон багш ажиллаж байна. Гэхдээ хэзээ ч манай багш нар хүүхдийн амыг скочдоно гэсэн түүх бол байхгүй ээ. Харин эцэг, эхчүүд нь тэгж байна гэсэн. Тэгээд тэрхүү үйл явдалыг харахаар нэг улбар шар өнгөтэй л юм харагдсан. Тэрнээс биш хүүхдийг скочдож хүлж байгаа дүр зураг харагдаагүй. Хүүхдийг угзарч, зандарч, эвгүй харьцаж болохгүй учраас эцэг, эхийн хүсэлтээр ангийн багшийг ажлаас нь халсан байгаа” гэлээ.
Мөн тэрбээр багш нар хүүхдүүдийнхээ нэрийг цаасан дээр бичээд нуруун дээр нь скочоор нааж байсан юм. Үүнийг нь цонхоор харсан эцэг, эхчүүд "Хүүхэд скочдож суулгалаа" гэж ойлгосон юм шиг байна гэж учирлав.
Тус бүлгийн багш нь 67-р цэцэрлэгт 4 жил ажилласан бөгөөд энэ хичээлийн жилд 2 настай хүүхдүүдийг анги даасан багшаар ажиллаж байсан аж. Хичээл эхлээд хэдхэн хонож байхад цэцэрлэгийн багш нар хүүхэд зоддог асуудал гарч байгаа нь харамсалтай.
7. -Монголын тамирчидад медалийн хур буулаа-
Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн 48 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч сарын 27-31-ний өдрүүдэд Макаод зохион байгуулагдлаа. Азийн 30 орны шилдэг тамирчид өрсөлдсөн энэхүү тэмцээнээс манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медалийн эзэн боллоо.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн модель фитнесс ангилалд С.Насанбуян алт, эрэгтэй фитнесс төрөлд Б.Хүсэлтүвшин мөнгө, эмэгтэйчүүдийн модель фитнесс ангилалд Саруул мөнгөн медаль, +85 жингийн бодибилдингийн төрөлд Ж.Нурлан, Г.Жамц, Ч.Мянганбилэг, Х.Энхцацрал, Л.Саруулбат, Сумъяа нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.
Манай улсын эмэгтэй тамирчид багаараа гуравдугаар байрт, эрэгтэйчүүд багаараа тавдугаар байрт шалгарчээ.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2014/09/06
Энэ сэтгуулч намын узэл бодол гаргаж бга ухаантай бм бхда ******аа
Т.1 · 2014/09/06
Т.1 сэтгvvлч юм да
Зочин · 2014/09/06
Улсын бүх цэцэрлэгүүдиийг нэн даруй камержуулах ********длагатай байна. Камержуулаагүй тохиолдолд багш гэх дарамтлагч учраа хэлж ярьж чадахгүйгээр нь далимдуулан хоолыг хагслаж өгдөг уух шингэн цай усыг нь өгддөггүй үснээс нь зулгаах чихнээс нь зулгаах багш гэх дарамтлагч хүн доргилттой өөрөө зодож тухайн хүүдийг гэмтээчихээд мэдэхгүй би 50 хүүхэд хардаг учираас би мэдэхгүй байна --- хүүхдүүд л ингэж гэж хэлдэг,,,,,,,, Тийм учираас улсын цэцэрлэгүүдийг камержуулвал л энэ нялх хүүхдүүдийг дарамлаж зодож гэмтээх нь гайгүй болно. Яагаад гэвэл хүүхэд зодож дарамтлах нь камераар ил харагдах учир арай гайгүй болно. Улсын бүх цэцэрлэгүүдийн камержуулах ********длагатай
Зочин · 2014/09/06