Монголын хошин урлагийн өнгийг тодорхойлдог олон хамтлаг, продакшнууд бий. Тэдний нэг болох "Х-Түц" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг наймдугаар сарын 15-наас эхлэн нээсэн билээ. 

Сүүлийн өдрүүдэд Соёлын төв өргөө өмнөх өдрүүдээсээ илүү хөл хөдөлгөөнд дарагдах болсон байна. Учир нь “Амьдрал чиний төлөө” тоглолтын хаалтаа хийхээр зэхжээ. Энэ сарын 14-нд хөшгөө хаах шоу тоглолтыг анги хамт олон, байгууллагаараа, найз нөхдөөрөө, хайртай хүнтэйгээ амжиж үзээрэй хэмээн урьж байна. 

Залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулсан тоглолтыг үзэнгээ стресс, ажлын ачааллын ядаргаагаа тайлан намар цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Үзээгүй нэгэнтээ дуулгаж, хамтдаа үзэх хүмүүсээ урьж нэгэн үдшийг инээдээр бут авна гэдэгт эргэлзэхгүй итгэлтэй байна. 

Соёлын төв Өргөөг 19:00 цагаас зорьж "Амьдрал чиний төлөө" шоу тоглолтыг үзэн азтан болох "аз" бас бий шүү гэдгийг дуулгаж буйдаа таатай байна.

Д.Ана