ЦЕГ-аас хохирогчийн гэр бүлийнхнээс уучлалт хүслээ
2014/09/10
Өчигдөр өглөөний 07:45 цагийн үед Сүхбаатар дүүрэгт та бидний хэлж заншснаар таван буудлын орчимд Hyundai Elentra маркийн 0023 СЭҮ улсын дугаартай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албаны машин явган зорчигч 12 настай охиныг мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Хэдхэн хоногийн өмнө 90 жилийн ойгоо тэмдэглэсэн цагдаа энэхүү хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ хохиогчийн ар гэрээс уучлал хүслээ.
УУЧЛАЛ ХҮСЧ БАЙНА
2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн алба хаагч албаны тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган 12 настай “С”-ийн амь насыг хохироосон явдалд хохирогчийн ар гэрийнхнээс УУЧЛАЛТ ХҮСЧ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.