Хоригдлууд оргох үедээ хутга бариад гэтэж явжээ
2014/09/15
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4 хоёр хоригдол оргосон.
Сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар өглөөний 07.00 цагийн үед оргосон байдаг.
Э.Гантөмөр, Б.Амарбаясгалан нар 22-23 настай бөгөөд хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан сэжигтнүүд юм.
Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тэдний талаар баттай мэдээлэл болон барьж өгсөнхүнд нэг сая төгрөгийн шагнал өгнө хэмээн ШШГЕГ-аас мэдэгдсэн.
Мөн баттай эх сурвалжийн мэдээллээр тэднийг эрэн хайх ажиллагааг нийслэлд зогсоож орон нутаг руу төвлөрүүлж эхэсэн юм.
Тэгвэл хоригдлуудын оргох нөхцөлийг хорих ангийн харгалзагч нар бүрдүүлж өгсөн гэж эх сурвалж мэдээллээ.
Хоригдлуудыг оргох үед ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангийн харгалзагч нарт унтаж байсан нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна. Хоригдлууд гурван давхрын тагтнаас даавуу унжуулж байгаад буун оргон зугтжээ.
Камерийн бичлэгт үлдсэнээр нэг хоригдол нь нэг гартаа хутга, нэг гартаа гутал бариад урд нь гэтэж явсан бол нөгөөх хоригдол ард нь хөнжил бариад явж байжээ.
Хэрвээ тэр үеэр харгалзагч нар сэрэх юм уу хэн нэгэн тэднийг харсан, таарсан тохиолдолд сэжигтнүүд хүний амь хорооход ч бэлэн явсан байна.
Анх ашиглалтад орохдоо ямар ч хоригдол оргон зугтаж чадахгүй гэж мэдэгдэж байсан ангиас ийнхүү хоригдлууд орголоо. Мөн хорих ангид хоригдол хутга барьж явсан, хутга хаанаас гаргасан, харгалзагч нар унтаж байсан гээд ШШГЕГ-т нэлээн асуудал үүсэх бололтой.
Б.Золбоо
Зочин · 2014/09/23
bidentei mur zeregtseed alhaj yavaa geed bodhoor ai,shigtai niigemd amidarch bna hsuu biz
Зочин · 2014/09/17
Хотынхоо төвд шорон бариад ... Холхон байсан бол дор нь барьчихгүй юу
Зочин · 2014/09/16
Xxa uulruu gartsan bhoo shiliin sain ervhvvd boljee xxv huuli tsagdaagiihan gj ergvvtsen malnuud
Зочин · 2014/09/16
унтсан нь зөв гээд байгаа ю****** хай****** сэрвэл алуулах байж ч гэх шиг
Зочин · 2014/09/16
Nyam dorjiin barisn shoron mun uu ***inee???
Зочин · 2014/09/16
manai shuuhiihen muu l bna daaa oroond yaaj ***lgalt hiidgiig ydaj amerik kinon deeres haraach deee.
Зочин · 2014/09/16
монголд тусгай алба гэж ер нь байна уу, хоёр нусгай бандийг олж чадахгүй, арай ч дээ, нээрээ болимоор юм, арай л юм аа нээрээ, хэлэх ч үг алга