Н.Алтанхуяг сайд нартаа жагсаалтад эрэмбэ амлаж эхэллээ
2014/09/17
Н.Алтанхуягийн танхимыг бүхлээр нь огцруулж тараах бус тодорхой гурван яамыг татан буулгаж, нэр бүхий таван сайдыг ажлаа өгөхийг шахаж эхэлсэн тухай мэдээлэл байна.
Энэ нь нэг талаасаа Н.Алтанхуяг арьсаа хамгаалж нэр бүхий таван сайдад хариуцлага тооцох, эсвэл гурван яамаа татан буулгах ажиллагааг зохион байгуулж байгаа нь тодорхой боллоо. Огцрох ёстой сайд нарын нэрсийн жагсаалтыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар тэргүүлнэ.
Гэхдээ намын дарга Н.Алтанхуяг нам дотор гал асааж өөрийнхөө байр суурийг ганхуулах нь аль ч талаасаа болохгүй зүйл гэдгийг сайтар мэдэж буй учраас нэгэн тохироо хийж байгаа аж. Тиймээс Н.Алтанхуяг дээрх нэр бүхий сайд нарт нэгэн зүйлийн тохироог санал болгосон байна. Тэрээр та нар хэл ам хийлгүй миний шаардлагын дагуу суудлаа өг. Айсуй 2016 онд та хэдийг намын жагсаалтын эхний аравт эрэмбэлж өгье. Эс тэгвээс Засгийн газрын хувь заяа хүндхэн боллоо хэмээн учирласан юм байх. Чухам цаад хэд нь ямар хариу өгөхийг одоогоор мэдэх юм алга. Тэртэй тэргүй үүний хариу тун удахгүй мэдэгдэх байх. Н.Алтанхуягийн энэ тохироо саналыг хүлээж авч болох ч 2016 онд тэр намын дарга хэвээрээ байна гэдэг туйлын эргэлзээтэй. Фракц бүлэглийн дотоод дайн ширүүсч буй энэ цагт Н.Алтанхуяг суудлаасаа зуурсаар 2016 оныг үзнэ гэдэгт дээрх сайдууд итгэхгүй л болов уу.
Юутай ч Ц.Оюунгэрэл сайд өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн хэмжээнд амжилт гаргасан тамирчдаа “пиардаж” байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Нөгөө талаар сайд маань тамирчиддаа санамсаргүй хайр зарлаагүй л болов уу. Ямар нэгэн зүйлийн сэжиг анир авсан болоод л тэр. С.Эрдэнэ сайд ч хүн амынхаа хөгжилд сүрхий санаа тавьж байгаа нь хэд хэдэн сувгаар цацагдав. Түүгээр ч зогсохгүй уул уурхайг юу ч биш болсгосон Д.Ганхуяг гэгч бизнесмэн нөхөр уул уурхайгаас төсвийн орлого нэмэгдэж эхэлсэн тухай “худлаа баяр” дуулгана лээ. Энэ мэт сайд нарын мэдэгдлээс харвал дээрх сайд нар яамаа тийм ч амар татан буулгуулахгүй бололтой. Тэр тусмаа өөрсдөө ч зүгээр нэг буугаад өгчихгүй нь харагдана лээ.
Устөрийн байдлаас харвал Н.Алтанхуяг өөрөө танхимтайгаа огцрох, эсвэл дээрх нэр бүхий эрхмүүдийг буулгах хоёрхон зам бий. Тэгэхээр дээрх хэдэн сайд нарыг буулгаж л таарна. Чухам үүний араас дэгдэх түймэр л сонин санагдана.
А.Гал
Зочин · 2014/09/21
хариин хүнтэи гэрэлсэн эм хүнииг монгол төр ямарч үед төриин албанд тохоох томилдоггүиг хатуу санах учиртаи энэ бол дээд тэнгэриин зарлиг
Зочин · 2014/09/19
udbal emeeg saidiin sentiigees buulgaachee tetgeberee abag l de
Зочин · 2014/09/19
1.Алтанхуяг 2016 онд намын дарга бна гэж сэрүүн зүүдлээд байна уу больдоо ккккк
Зочин · 2014/09/19
tiim sh v udbal oyungerel g .m yumnuudiig ****uul
Зочин · 2014/09/19
Zub zub oligtoihon shig uurchluud iluu dutuu musain yumnuudiig tsomhotgood dorbitou yum hii altanhyaugaa .
Зочин · 2014/09/18
Altanxuygaa ****aad og guijiin chamaaaas uuj idej xanalaaa shteee odo bolooshtee 3 vyere idex xool xorongoo awchlaaa shteee odoo bolooshteee
Зочин · 2014/09/18
Уг нь Оюунгэрэл Алтангэрэл 2-оос өөр хүн байсан бол энэ яам хийх ёстой ажил их байлаа. Харамсалтай нь энэ 2 хамаатан садангаараа багаа бүрдүүлж, бодлого боловсруулах битгий хэл нэг аятайхан албан бичиг ч төлөвлөж чадахгүй хүмүүсээр яамаа дүүргэснээс төсөв санхүүгээ ч зөв зарцуулчихаж чадахгүй, зарцуулвал зөвхөн өөрт ашигтай байдлаар нэг бол огт зарцуулахгүй буцааж татуулсаар салбарын ажил нэр хүнд унаж яам ч үгүй боллоо доо.
Зочин · 2014/09/18
Temuujin ,oyungerel. Gansuh ,udbal iig uter turgen ****uulah heregtei.shinechlel hiih gej bga bol hiisen shig hii .
Зочин · 2014/09/18
Зочин · 2014/09/18
Зочин · 2014/09/18
Barilgiin salbar yamar baigaa bilee harsan uu? Bodson l biz dee?