Би нөхрөөсөө салаад 2 жил болж байна. Сүүлийн үед нэг залуутай уулздаг болсон юм. Тэрэнд би, надад тэр таалагддаг. Гэхдээ би хүүхэдтэй болохоор хүний үрийг зовоогоод яахав гээд явуулдаг юм бил үү гэж бодох боллоо. Хүүхддээ би хойд аавын царай харуулахгүй байх ёстой болов уу гэж  байнга бодож явдаг бодлоосоо болоод. Тэр залуутай уулздаг болоод 3 сар болж байна. Гэхдээ бид 2 дотно харилцаа энэ тэрийг бол үүсгээгүй ээ. Мэдээж эрэгтэй, эмэгтэйн хүсэл байлгүй л яахав. Тэр залуу намайг хүүхэдтэй гэдгийг мэднэ тийм болохоор чамайг хүлээн ээ гээд байх юм. Би нэгэнт л хүнтэй гэрлэж байсан хүүхэдтэй болохоор тэр амьдрал зохиож үзээгүй хүнийг зүгээр явуулсан нь дээр гэж бодлоо. Гэхдээ та бүхний зарим нь намайг бодвол илүү оймс илээсэн хүмүүс болохоор надад зөвлөөрэй.