Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны УИХ-ын хаврын чуулганд хэлсэн үгийг эргэж санацгаая /видео/
2014/09/20
Эрх мэдэлтнүүд дур зоргоороо аашилж, хуулийг өөрийнхөө төлөө үйлчлүүлж, авлигын сүлжээ нийгмийг бүрхсэн байсан цаг саяхан. Харин одоо улс оронд хууль ёс хэрэгждэг болж, авлига буурлаа. Хууль шүүхийн шударга ажиллах боломж Ерөнхийлөгчийн санаачилсан хууль шүүхийн салбарын шинэчлэлийн хүрээнд зөв гольдрол руугаа явж эхлэлээ.
Шүүхийг захиалж, хүссэн бүхнээ хууль шүүхийн нэрээр буруутгаж болдог байсан эрх мэдэлтнүүдийн ”урт савар” Ерөнхий прокурор Д.Дорлигжавын удирддаг УЕП-ын газарт очиж “тас тайрагддаг” боллоо. Хууль шүүхийн салбарт шударга ёсны гэрэл гэгээ цухуйж эхлэлээ. Үүнийг дагалдан өдгөө авлига буурч, хууль ёс харьцангуй шударгаар хэрэгждэг боллоо. Хэн нэгэн дарга иргэн, аж ахуйн нэгж, төрийн хөрөнгийн шүүх, хуулиар далайлан хувьдаа завшдаг хэрэг явдал бодиттоы байсан бол одоо түүх болон үлдэхэд дөхлөө. Гэвч энэ үйл хэрэг зарим нэгэн “үүрэндээ шургасан авилгач”, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн төрийн албан тушаалтнуудын харгайгаар эргэн сэргэж болзошгүй байдалд хүрэх боллоо.
Иймээс УИХ-ын 2013 оны хаврын чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг эргэж санахад илүүдэхгүй болжээ.
Ц.Элбэгдорж: “…эсвэл идэх уухын донтонгууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг, хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү…, одоо тийм адгийн ёс бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг нөхдүүд үүр үүрэндээ шургасан…/19:50-20:30 минут/ гэж хэлсэн байдаг.
Зочин · 2014/09/25
Ингэж хэлэх эх сурвалжийг өмнөх Засгийн газар тавьсан, харин энэ их хурал, Засгийн газар түүнийг бүрэн устгалаа. Өнөөдрийн өндөрлөгөөс та энэ үгээ хэлж чадах уу?
энхтөр · 2014/09/21
Одоо олуулаа нэртэй бүр хавтгайраад энэ хэлсэн үгэнд дурьдсан нарийвчилсан дүгнэлт яг хэрэгжээд байх юм жишээ нь ******ны уут нэг наст цэцэг,,,,,,,,,,,,,,?
Зочин · 2014/09/21
ХУЦ МУУ ХУЖАА