МAXH-ынхан дүр эсгэсэн ардчиллыг халах гээд “матарын нулимс” унагаж явна
2014/09/30
МАХН-ын гүйцэтгэх товчооноос 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргасан мэдэгдлийг уншиж, өнгөн талаас дүгнэхэд ойлгомжгүй, хэт нуршуу, хэсэг бүлэг үгсийг олон дахин хэрэглэсэн, найрлага муутай бичигдсэн,
Засгийн газраас гаргачихвий гэсэндээ сандрахдаа хийсэн хамгаалалт төдий гэж ойлгож болох ч МАНАН-гийн бүлэглэл ямар аймаар амьд-зэвсэг болсныг ард түмэнд хариуцлагатайгаар мэдэгдсэн, “ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ”-ыг халж жинхэнэ ардчиллыг сэргээхийн төлөө, “МАНАН” бүлэглэлийг үүсгэхгүйн төлөө тууштай тэмцэнэ гэсэн өргөн агуулгатай байна. Тухайлбал:
“МАНАН” хэмээгч нь сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол, шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироож, өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл, Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо, авлига улам нэмэгдэн гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс, хууль хяналтын байгууллагууд авлигатай бодитойгоор тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болон хувирч, эзэндээ үнэнч гэдгээ харуулахын тулд нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэд нарынхаа улс төрийн өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг бусармаг үйл ажиллагаа, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан, монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ” гэж тодорхойлжээ.
Тодорхойлолтоос үзэхэд бидний итгэн найдаж, саналаа өгч, төр, засгаа удирдуулж ирсэн МАН, АН хоёр ардчилсан, хуулийн засаглалтай улс оронд маань амьд зэвсгийн шинжтэй МАНАН гэх аюулт зэвсэг, харгис хатуу тогтолцоог бүрдүүлж, удаан хугацаанд оршин тогтнож, ноёрхож ирсэнд иргэд туйлын их харамсаж байгаагаас гадна “өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан, хуйвалдааны шинжтэй, туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл”-д төр, түмнээ даатгаж, амьдарч байгаадаа “АЙН БАЛМАГДАЖЭЭ”
Нөгөө талаар 2011 онд байгуулагдсан МАХН-ын 2 жилийн үйл ажиллагаа МАНАН-гийн тал болох АН-тай холбоотой бөгөөд МАН-тай холбоогүй болохоор мэдэгдэлд дурьдагдсан аймаар амьд зэвсэг байхгүй байгаа гэж горьдож, сэтгэлээ тайвшруулж суугаа бололтой. Эсвэл МАХН-ын ихэнх гишүүд өмнө нь МАН-ын гишүүн байсан, энэ намаас удаа дараа УИХ-ын гишүүнээр хэрхэн яаж сонгогддог байсан, ерөнхийлөгч, сайд, дарга байсан, юу хийж явснаа санагалзаад, зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болсон байх магадлалтай. Заримыг нь эрэгцүүлж, томъёолбол:
1. Сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол ГЭДЭГТ НЬ: 1921 онд Д.Сүхбаатар тэргүүтнээр удирдуулсан ардын арми ардын хувьсгалыг удирдан харийн эзлэн түрэмгийлэгчдийн сүүдэр дор өнө удсан улс орныхоо хил хязгаарыг тогтоон, тусгаар тогтнолыг батжуулж чадсан МАН нь МУ-ыг 70 гаруй жил дангаараа удирдаж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, парламентын засаглалтай улс болсноор бусад намуудтай хамтран улс орноо удирдаж ирснийг хэлээд байна уу.
2. Шударга бус сонгууль явуулж гаршсан ГЭДЭГТ НЬ: 2008 оны УИХ-ын сонгууль буруу явагдсаныг АН-ын дарга асан Элбэгдорж, Батзандан, Магнай… тэргүүтнүүд зарлаж, жагсаж, үймээн гарч, 5 иргэний амь эрсдсэн нь үнэн. Эцэст нь эв нэгдлийн Засгийн газрыг хамтран байгуулж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдэорж, С.Баяр ямар ч хариуцлага хүлээгүйг хэлж байна уу. Эсвэл АН-ыг 2012 оны УИХ-ын сонгуульд хар машины хүчээр олон суудал авсан гэж хэлээд байна уу.
3. Өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл ГЭДЭГТ НЬ: 2011 онд байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга байхдаа сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан нь үнэн. Мөн МАХН-ын гишүүн Улаан, Тэрбишдагва, Удвал, Шийлэгдамба, Бямбасүрэн, Шаравдорж гээд,… олон гишүүн МАН-ын нэрээр удаа дараа УИХ-ын гишүүн болж, сайд дарга хийж явсан, одоо ч шадар сайд, сангийн сайд гээд МАХН-ын олон гишүүн өндөр албан тушаал хашиж байгаа зэргийг, Эсвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Бага чуулган дээрээ тавьсан улс төрийн илтгэлдээ “Бид намынхаа гишүүдээс 59-ийг нь ОБЕГ-т, есийг нь МХЕГ-т, долоог нь ЭМЯ-нд, гурвыг нь ТЕГ-т, 42-ийг нь ГЕГ-т, 17-г нь Худалдан авах үйл ажиллагааны газарт ажилд оруулсан” тухай онцолсныг хамааруулж ойлгох ёстой юу.
4.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо ГЭДЭГТ НЬ: Төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал, Ардчиллынхан дундаа хамгийн шударга, эх оронч гэгдсэн С.Зориг, шилдэг улс төрч, эх оронч гэгдсэн Отгонбилэг, Ж.Наранцацралт, М.Зэнээ, О.Дашбалбар гээд тоочвол олон арван сайхан хүмүүс аллага, осол, хоолны хордлогоор эндсэнийг хэлээд байна уу, эсвэл Солонгос улсад эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, хариуцлагаас зугтааж гадаадад зугаалах болсон С.Баяр нарыг хэлээд байна уу.
5. Хууль хяналтын байгууллагуудыг гартаа хийсэн, авлигатай тэмцэх нэрийдлээр жинхэнэ шалгах ёстой хүмүүсийг мэдэхийн дээдээр мэдэж, харахын цаагуур харсаар байж цаадуул нь өөрсдийнх нь бүлэглэлд багтдаг тул хажуугаар нь үл харсан мэт өнгөрч, харин гэм зэмгүй хүмүүсийг өөрсдөөс нь хараат байдалд орсон хууль хяналтын байгууллагадаа даалгавар өгч онилон “намнаж” сурсан ГЭДЭГТ НЬ: МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд асан Эрдэнэжамьян нарыг хэлж байгаа бол тэдний талаар шүүхийн шийдвэр гарсан, эсвэл жинхэнэ шалгах ёстой гэдэг нь ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний охин, хүргэн, зөвлөх, Засгийн газрын танхимын гишүүд үү. Эсвэл УИХ-ын нэгдсэн чуулганы 2013.10.21-ний хуралдаан дээр шадар сайд Д.Тэрбишдагвын “Татвар төлөгчдийн хө¬рөнгөөр бий болсон мөнгийг авлига, хээл хахуульд өгдөг, 10 хувийн ашгаа авдаг, түүнээс болоод тендрийн хугацаа хойшилж, тухайн тендер чанаргүй болдог, чанар¬гүй ажил үйлчилгээ нийлүүлдэг хавтгайрсан га¬жуудал маш их байгаа” гэж хэлснийг үү. Эсвэл ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын дарга М.Энхболд нарын тойрон хүрээлэгч Сугар …нар уу. Тэдгээр тойрон хүрээлэгчдийн дотор МАХН-ын дээрх нэр бүхий гишүүд хөтлөлцөж явсан нь саяхан.
6. Монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан ГЭДЭГТ НЬ: Шинээр 2011 онд байгуулагдсан МАХН 2014 оны 3 сарын 1-нд “МАХН үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, МАН-ын түүхийг зөвшөөрөлгүй түр эзэмшсэнээ, эсвэл Тэрбишдагва сонгуулийн сурталчилгаандаа өмнө нь би МАХН-аас нэр дэвшиж байсан, одоо ч МАХН-аас нэр дэвшиж байна гэж МАХН гэсэн нэрийг ашиглаж, иргэдийг хууран мэхэлж, саналыг авч, Yндсэн хуулийн бус аргаар УИХ-ын гишүүн, шадар сайд болсноо хэлээд байна уу. Ер нь Тэрбишдагва нэр авсан шинээр төрсөн хүүхэд би 93 настай гээд, эсвэл би шадар сайд гээд, эсвэл шадар сайд Тэрбишдагвын өмнөх амьдрал, эхнэр, хүүхдийг нь минийх гээд байвал яах вэ.
7. Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг ГЭДЭГТ НЬ: Оюу-толгойн гэрээг байгуулсан сайд асан С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарыг хэлээд байна уу, Эсвэл өөр олон хүн байна уу…
Иймд иргэн бид МАХН-ын мэдэгдэлд дурьдагсан “МАНАН” хэмээгч амьд зэвсэг болсон тухай “НОЦТОЙ, АЙДАС” төрүүлсэн асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөх ёстой гэж үзэж байна.
Хэрвээ “МАНАН” хэмээгч бүлэглэлийг бүрдүүлэгч МАН, АН хоёр нь уг мэдэгдэлд бичигдсэн тодорхойлолтыг хангаж байвал Улс төрийн намын тухай хуулийн 4.2 дахь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно” гэсний дагуу татан буулгах, эсвэл “МАНАН”-гийн тодорхойлолт хангагдахгүй бол бусад нам, түүний гишүүдийг гүтгэн доромжилсон, олон түмнийг үймүүлж, айлган балмагдуулж буй МАХН-ыг татан буулгах ёстой.
Мэдэгдлийн бодит үнэн нь МАХН Засгийн газраас гармааргүй байгаагаа илэрхийлэхдээ алдаа гаргаж, “…Гэхдээ хамтарсан Засгийн газарт орж ажилласан энэхүү богино хугацаанд” гэж өнгөрсөн цаг дор бичснийг Засгаас гарсан гэж ойлгогдохоор байна. Мөн “бид олонхи биш тул МАХН төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байна гэж тодорхой бичсэн”-ээс үзэхэд бурууг бусад уруу чихэж сурсан, “МАНАН” дунд будантаж явахдаа ч уснаас хуурай гарсан аргаа дахин хэрэглэж буй бололтой. Сурцтай хүн хийцтэй гэдэг дээ.
Мөн УИХ-ын гишүүн Баасанхүү, Баянсэлэнгэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар нь хэвлэлд ярилцлага өгөх болгондоо “МАН-тай эвсвэл МАНАН үүснэ, гагцхүү манай нам “Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэй тул дүр эсгэсэн ардчилалыг халж жинхэнэ ардчилалыг сэргээж чадна” гэх ялдамд Засгийн газрыг хамтран байгуулахдаа хийсэн 4 жилийн гэрээг сануулж, тоть шиг давтаж байна. Гэвч АН гэрээ мэтийг огт тоодоггүй, битгий МАТРЫН НУЛИМС унагаад бай гэж зоригтой хэлдэг, том эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтардаг туршлагатай гэдгийг мэдэхгүй гэж үү. АН шиг байлдаа.
Н.Цэндбаатар
Зочин · 2014/10/04
Монголын төрийг жинхэнэ МАНАН-туулж байсан хүн Н.Энхбая өөрөө шүү дээ. Ямарч улс төрийн эр зориггүй, улс төрийн намын даргын шинжгүй бөөрөнхий, Ардчилсан нам төрийн албан хаагчид бүгдээрээ МАН-ын гишүүд байна эд нарыг намын харъяалалгүй болго гэж ********дахад Энхбаяр намын дарга хүн байж манантаж бүх төрийн албан хаагчдын үзэл бодлыг хаан боогдуулсан юун ардчилсан нийгэм, хүний эрх, эрх чөлөө .Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр. Элбэгдоржид баривчлагдчихаад Нямдорж, Баяр 2-ын хийж байгаа ажил гээд гүтгээд байгаа юм.
Зочин · 2014/10/04
Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэг. Дарга нь зууны урвагч юм чинь эд нар нь адилхан л байж таараа. Энхбаяр яалаа одоогийн Ардын намын удирдлагууд дахин дахин энэ Энхбаярын нэрийг ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайд, соёлын яамны сайд, улсын их хурлын гишүүнд нэрийг нь дэвшүүлж Энхбаяраас өөр хүн энэ намд байхгүй юм шиг эрхлүүлж байсан. Урт шар дээлтэй хужаа 1 удаагийн сонгуульд Элбэгдоржид далаараа тавиулчихаад Ардын намыг мянга мянган гишүүд дэмжигчидтэй нь нэг л өдөр уландаа гишгэж энэ намаар тоглохыг оролдож эхэлсэн. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүх 1 удаа хэлэхдээ бидний байрыг шатааж чадлаа ардын намын мянга мянган гишүүдийн зүрх сэтгэлийг шатааж чадахгүй гэж хэлсэн шиг Энхбаярт түүний гар хөл урвагчдад хэлмээр байна. Магадгүй эд нар нь Энхбаяраасаа урвасан ч байж магадгүй Хараад байхад засагт орсон хэд нь ам руугаа даавуу чихүүлчихсэн юм шиг таг л байна.
gmggg · 2014/10/02
“МАНАН” бүлэглэлийг савтай гашилсан сүү гэж үзээд хагасыг нь асгачихаад, үлдсэн дээр нь МАХН буюу гашлаагүй сүү хийчихвэл бүр хурдан ээдэж, яаралтай цэвэрлэхгүй бол өтдөг, удвал саваа ч хаяхад хүрнэ. Улмаар МАХН-ынхан “МАНАН”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болсны адил МАН-ынхан эдийн засгаа хэвтүүлсэн “ЭЭДЭМЦЭР”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болчихвол яанаа. МАХН-ын гишүүдийг угшлаар нь авч үзвэл ард түмнийхээ төлөө гэж хоёр бүлэглэлд биеэ үнэлэн зүтгэж байгаа АН-тай ижилхэн хувь заяатай, азтан болж таарах нь. Бахархамаар ч юм шиг ..., үнэнд гүйцэгдэнэ дээ, гүйцэдэнэ. МАХН-ын АН-тай байгуулсан түншлэлийн гэрээ, санамж бичиг, МАХН-ын мэдэгдэл зэрэг нь 2016, 2020 оны сонгуульд хамтран оролцож, Засгийн газрыг хамтдаа барья гэж гуйсан бодлогыг агуулсан ичмээр баримт бичиг болсноос гадна “Шударга ёс” эвсэлийг бүрдүүлэгч, УИХ-ын сонгууль, Засгийн газарт хамтран ажиллаж буй МҮАН-ын талаар нэг ч үсэг байхгүй нь “Шударга ёс” эвсэл задарсаны илрэл юм шиг. МҮАН ч удахгүй МАТРЫН НУЛИМС унагах байхдаа. МАХН-д зөвлөхөд сурсан мэхээ ашиглаач, гуйж суухаар, гуядаад АРВИНДЧИХААЧ.
Зочин · 2014/10/01
ee icheesee oorsdoo manan vvsgeed neg yumnii 2 tal boltson yabj baij hulgaich hulgaichiig bariarai gedeg shig bitgii hudlaa dvr esge urbagch hudalch luibarchidaa