Бүдэрчихлээ, Т.Дуламдорж дарга аа?
2014/10/01
Онцгой байдлын ерөнхий газар энэ жил арван насныхаа ойг тэмдэглээд сүйд. Телевизийн олон ангит кинотой.
Тун дажгүй тэмдэглэж байна. Гэвч бүтэн арван жил хөгжсөн энэ байгууллага 10-аас дээш давхарт гарсан галыг унтраах хүчгүй гэдгийг нь өчигдөр мэдлээ. Гэр маань байрныхаа 14 дүгээр давхарт байдаг. Өчигдрийг хүртэл огт айлгүй 14 дүгээр давхарт амьдарч иржээ. Харин өнөөдрөөс байраа зарах талаар бодож эхлэв. Учир нь өчигдөр Шангрилагийн барилга шатах үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн телевизээр ярихыг сонсоод айж орхив. Уг нь би Монгол Улсын иргэн. Хуулиараа хамгаалуулдаг. Газар хөдлөлт, галын аюул гэх мэт гэнэтийн ослоос Т.Дуламдоржийн удирддаг Онцгой байдлын алба хаагчид аварна гэж ойлгодог байлаа. Гэвч үгүй юм байна. Т.Дуламдорж өчигдөр ярихдаа “Манай алба хаагчдын ашиглаж байгаа усны даралт 35 метр учраас 12 давхраас дээш гарахгүй. Тийм учраас өндөр барилгад гарсан галыг нисдэг тэрэг ашиглан унтраахаас өөр аргагүй. Энэ асуудлыг Шадар сайд болон холбогдох хүмүүст тавина...” гээд л туужээ. Түүний хэлснээр “Гал 10-аас дээш давхарт гарчихлаа. Нисдэг тэргээр унтраах уу, яах уу” гэж Шадар сайдаас асуух бололтой юм. Нөгөөх нь байхгүй, эсвэл утас нь холбогдохгүй бол тэгээд л өнгөрөө. Харж байгаад л шатаана гэсэн үг. “MCS”-ийнхэн харин асуудлыг их зөвөөр харжээ. Байшинг минь аварсангүй, нисдэг тэргээ хөдөлгөсөнгүй гэж бухимдсангүй. Аврагчиддаа баярлалаа гээд талархал илэрхийлсэн байна.
Энэ талархлыг тэд Т.Дуламдорж танд зориулаагүй юм шиг байна лээ шүү. Харин 10-аас дээш давхар руу нь хувинтай ус барин зүтгэсэн аврагч залууст талархсан байна. Манай аврагчид сайн. Усанд ч, галд ч гар нүцгэн туугаад ордог эр зоригтой улс. Монголчууд аврагчдаа маш сайн мэддэг. Харин тэднийг зэвсэг техникээр хангаж, аюулгүй ажиллуулах үүрэгтэй дарга нарын байж байгаа царай энэ. Зүй нь Т.Дуламдорж өчигдөр хийсэн мэдэгдлээсээ үхтлээ ичих ёстой байлаа. Дарга нь оччихоод цэргүүдээ хувинтай ус тэврүүлээд улаан гал руу түлхээд байсан байна. Энэ чинь XXI зуун шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарт 12-оос дээш өндөртэй хэдэн барилга байна вэ. Лав миний олж дуулснаар барилгын компанийнхан арай гэж олдсон газар дээрээ 15-аас доош давхрыг барихаа больчихсон гэсэн. Энэ үнэний хувьтай. Шалгалт өгсөн гэж бодвол Т.Дуламдорж навс уналаа. Тиймээс түүний оронд галаа унтраадаг мэргэжлийн дарга ч хэрэг болж магадгүй нь.
Х.Очир
/ЗУУНЫ МЭДЭЭ/
Зочин · 2014/10/02
Yu yritsgaaj bndaa.iim olon jiliin Nuur uzej bgaa baiguullaga bj.ymarch hugjil dewshil bhgui herwee 12s deesh dawhart gal garwal yah bile gj bodj uzeguil ym bhda.udirdaj bgaa huniihe huwid deeshee urgelj helj sanuulaad guij uzsnl bgasaida
Зочин · 2014/10/02
өрөвдмөөр ч юм даа энэ монгол
Unen · 2014/10/02
Gol n dylamdorj avrah ajilgaan deer bayr yosloliin hyvtsastai ochdog n l gynig bnshdee.yadaj kaskatai yavahgui.iim bj yaj iim salbariig ydirdanadaa huurhii
Зочин · 2014/10/02
yahavdee huurhii naadahchini yamar uuruu usaa bariad guiltee bish esvel uvruusuu mungu gargaad ongots avchihaar tiim bayn baagii bish tusuv mungu haraad suugaa bailgui, odoo yahav ajilaa sain hiigeed ireh jilees yadaj 20 davhar. tuunii daraa jilees 20 deeshee davhariin galiig untraadag bolooroi. za yu
Зочин · 2014/10/02
Х.Очир чи чинь харин тэнэг гар вэ. улс нь техник хэрэгсэлийг нь авч өгч чадахгүй байхад ямар мөнгөөр дуламдорж нь яаж авах вэ. Чи мөнгийг нь өгчихвөл болно ш дээ. Ийм хөгийн сэтгүүлч нэртэй малнууд зайлвал таарна.
Зочин · 2014/10/02
Алиалагч минь 10 жил биш шүүдээ. Гал унтраах ч бил үү гамшгаас хамга******** ч бил үү 70,80 жил болсон байгууллага байх ёстой. Нэр сольсоны 10 жил гэвэл таарна. Ардчилсан нам 1990 оноос гарч ирсэнээс хойш Дархан хот, Эрдэнэт хотын нэрийг хүртэл сольж сум болгоод Баянөндөр мөндөр гэж балай болгосон. Одоо эрдэнэт хот Дархан хот нэр сольсны 20 жилийн ойгоо хийх юм биш үү ха ха элэг хөших юм........