Өнөөдөр С.Зориг агсаныг дурсах өдөр
2014/10/01
Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр билээ. Энэ ч үүднээсээ түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөх ёслол 11.00 цагт болно.
Эргэн сануулхад одоогоос 16 жилийн өмнө бусдын гарт амь насаа алдсан түүнийг гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь хүндэтгэх дурсаж, жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг юм. Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг тэртээ 16 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт онц хэрцгийгээр алагдан, амь насаа алдсан билээ.
Түүнийг хөнөөсөн хэрэг өдийг хүртэл илрээгүй байгаа билээ.
Зочин · 2014/10/03
төрсөн өдрийг нь тэмдэглэж байя...
Зочин · 2014/10/02
ummani ***mi hum
Зочин · 2014/10/02
С.Зориг агсаныг алсан хүмүүс нь одоо төрийн т**********н, УБ хотын майр хийгээд яваад байна. Алуурчид ичихгүй очно доо.