УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы хуралдааны эхэнд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Энэ талаар тэрбээр “Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй удаж байна.  Өнгөрсөн 5 сарын 29-с өнөөдрийг хүртэл 120 гаруй хоног өнгөрчихлөө.  Уг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу 14 хоногийн дотор хэлэлцээд шийдэх ёстой байдаг.  Мөн уг асуудал намрын чуулганы хэлэлцэх асуудлын гуравдугаарт буюу өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан боловч хасагдсан байна.  Бид хариуцлагын асуудлаа эхэлж шийдэх хэрэгтэй.  Тиймээс  Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьсан юм.  

 

Д.Анар