Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор парламентад суудалтай нам, эвслийн бүлгүүд хуралдсан.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэлээд удаан хуралдаж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. МҮАН-ынхны хувьд Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа бөгөөд шаардлагатай бол засгаас гарсан ч болно гэдэг байр суурь илэрхийлжээ. Эвслийнхэн бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Засгийн газарт анх хамтрахад АН-тай байгуулсан гэрээг эргэж харах хэрэгтэй гэдэг асуудлыг ч тавьсан байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүтцийн өөрчлөлтийг хэлэлцье гэсэн бүлгийнхээ байр суурийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Засгийн газрын бүтцийн асуудлаар бие даасан байр суурь илэрхийлэхээ мэдэгджээ.