Мордохын хазгай Х.Батсайхан МОХ-ны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох уу
2014/10/02
МОХ гэж Монголын 170 мянга гаруй оюутны эрх ашгийг хамгаалдаг ТББ байгууллага байх ёстой. Тус байгууллагын одоогийн Ерөнхийлөгч Х.Батсайханыг яагаад мордохын хазгай хэмээх болсныг энд тайлбарлая!
Энэ ТББ-ын удирдлагууд дүрмээрээ хоёр жил тутамд оюутнуудын нэгдсэн чуулганаар сонгогддог. Одоогоос хоёр жилийн өмнө МОХ-ны ээлжит нэгдсэн чуулган “Sunjin Grand” зочид буудалд хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан дагуулан болсон түүхтэй.
Учир юу гэвэл Ч.Ганхуяг МОХ-ын Ерөнхийлөгчөөр дахин баттай сонгогдохын тулд 1000 оюутан тутамд нэг төлөөлөгч байх ёстой гэсэн МОХ-ны дүрмийг дур мэдэн зөрчиж, нэг сургуулиас нэг оюутны төлөөлөгч байхаар тооцон 200 гаруй оюутныг чуулганы төлөөлөгчөөр цуглуулжээ. Үүнийг эсэргүүцсэн, Монголын томоохон их, дээд сургуулиудын оюутны зөвлөлийн дарга тэргүүлэгч, дүүргүүдийн Оюутны холбооны удирдлагууд тус чуулганы хуралдааныг хүчингүйд тооцон хурлаа орхин гарснаас гадна зочид буудлын гадаа 300 хол давсан оюутны “Чуулганаа тараа” гэсэн цуглаан болж тухайн газрыг шатаах дээрээ тулаад байсан юм. Зочид буудлын зүгээс аргагүйн эрхэнд тогийг тасалж уг чуулган тарсан аж.
Түүгээр ч зогсохгүй чуулганы төлөөлөгчдийн зарим нь тухайн үеийн МОХ-ын Ерөнхийлөгч “талх” хочит Ч.Ганхуягыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, хөөж туусны улмаас мань эр дахин нэр дэвших бололцоогүй болж оюутны чуулганаас ум хумгүй зугтан гарч, маргааш нь гадагшаа явжээ. Оюутны төлөөллүүд дахин хэзээ хуралдахаа ч мэдээгүй байтал хоёр өдрийн дараа мөн л цөөн тооны оюутны утсанд мессеж ирснээр ШУТИС-ийн байранд дахин чуулган болжээ. Нийт найман хүн МОХ-ны Ерөхийлөгчид нэр дэвшсэны зургаа нь нэрээ татжээ. Ийн Х.Батсайхан, Д.Гантулга хоёр үлдсэн юм. Тухайн үед Д.Гантулга асуулт хариултад оролцолгүй нэгэнт зохион байгуулж “хайрцаглагдсан” чуулганд үгээ хэлэлгүй гарч явжээ. Ингээд “чоно борооноор” гэгчээр энэ үед МОХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Х.Батсайхан гэгч хурал хаян гаралгүй үлдсэн орон нутгийн 100 ч хүрэхгүй оюутнуудын дунд өөрийнхөө нэрийг дэвшүүлэн батламжилж, улмаар оюутны холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалд хууль бусаар сонсогдсон байна.
Үүнийг эсэргүүцсэн олонх оюутнууд Х.Батсайхан бол орон нутгийн оюутны холбооны дарга хэмээн “Нийслэлийн оюутны холбоо” гэж МОХ-оос тусдаа байгууллага байгуулж байсан удаатай.
Ийнхүү дээрх чуулган хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан, хагарал бутрал болсоор оюутны тухай нэг ч тулгамдсан асуудлыг шийдэх, зорилго зорилт тавих завдалгүй арай хийн дууссан түүхтэй.
Ингээд Х.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмжин ажлаад Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн даргын сэнтийд оюутны байгууллагын албан тушаалыг ашиглан гарсан замнал бий.
Харамсалтай нь өнөөдөр монголын оюутнууд үндэсний тэтгэлэг авч байгаа нэртэй ч дотуур байранд нь айлууд амьдардаг, нэг ангид дөрвөн ширхэг смарт карт хувиарлагддаг, 21 цагаас хойш нийтийн тээвэрт адлагдан явдаг нь хэвээрээ...
Б.Энхмэнд