“Эзэн-100” эдийн засаг, иргэдийг элгээр нь мөлхүүлж байгаа тооцоо судалгаа
2014/10/03
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд дараах байдлаар өсөв.
Атар талх 850 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 35,3 хувиар, Алтан тариа 1-р гурил 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч 47,5 хувиар, цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20,5 хувиар, элсэн чихэр 1840 төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60,3 хувиар, төмс 950 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 21 хувиар, монгол лууван 1300 төгрөгөөс 1645 төгрөгт хүрч 26,5 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны 1мкв үнэ 2 жилийн хугацаанд 2,6 дахин, зөвхөн тус хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7,1 хувиар өсч орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 2,2 сая төгрөгт хүрчээ.
Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2,5 тэрбум ам.доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4,5 тэрбум ам.доллар болж 1,8 дахин өслөө. Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3,9 дахин өсч 1,04 тэрбум ам.доллар болсон байна.
Монгол Улсын дотоод, гадаад өр нийт 22,1 их наяд төгрөгт хүрсэн байна. Монгол Улсад өрийн хямрал бодитоор нүүрлээд байхад Засгийн газар дахин БНХАУ-аас 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа.
Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар улсад нийт 107 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэн байгаагаас 54’389 аж ахуйн нэгж буюу 50,8 хувь нь үйл ажиллагаагаа түр буюу бүрмөсөн зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан байна.
Энэ бүхэн нь эдийн засаг элгээрээ мөлхөж байгааг илтгэж байгаа юм. Тодруулбал, энэ жилийн төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр дутаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байна. Монгол улсын нийт өр ДНБ-ий 65.6-д хүрэхээр байна. Чанаргүй зээл он гарсаар 40 хувиар өссөн. Хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин буурсан. Энэ мэтээр эдийн засгийн хямрал үргэлжилсээр байгаа бөгөөд энэ бол Монгол улсын эдийн засгийн бодит дүгнэлт юм.
А.Маша
Зочин · 2014/10/05
Шинэчилсэн нэртэй эвслийн засгийн газар ажиллаад газар авсангүй, давхар дээлтэй давхиад ч хол давхисангүй,эзэн зуу нэртэй эдийн засгийг сэргээхээр 100 хоногийн томилолт аваад эдийн засгаа сэргээж барсангүй, одоо бүтцийн өөрчлөлт хийсэн дүр исгээд эрхийн тэнэг хүүхдийн тоглоомоор ард иргэдийг амаар нь шороо өмхүүлсээр л байх нь.
Зочин · 2014/10/04
Ардчилсан нам засаг барьж чадахгүй, Ардын нам жагсаал хийж чадахгүй гэж үнэн юм. Алтанхуягийн Засгийн газар ард түмнийг элгээр нь хэвтүүлчихээд ажлаа өгөхийн оронд эзэн 100 хөтөлбөр хэрэгжүүлээд сайн сайхан болгочихно гэж ********ан хугацаа авсан одоо Засгийн газрын бүтцийг өөрчилөөд сайхан болгочихно гээд л хугацаа авч хойшлуулсаар байж 4 жилээ дуусгах санаатай зууралдаад байх юм. Шударгаар зайгаа тавиад өгчихөөч. Тавьсан өр чинь 5 жилийн дараа төлж эхэлнэ гээ биздээ. Тэгэхээр 4 жил болсон ч Алтанхуягийн миний Засгийн газарт хамаагүй болно гэж байна уу. 4 жилээр эрх барьдаг байж эрх барих 4 жилдээ эхний өрөө төлж эхэлнэ гэж гэрээ хийхгүй мэдсээр байж 5 жил, 10 жил гэж зээл авдаг чинь бас л луйвар булхай биз дээ. 1996-2000 онд Ардчилсан нам засаг барихдаа цалин тэтгэвэр тавьж чадахгүй анх удаа төсвийн дансыг улайлгалаа гээд байсан одоо тэрнээсээ түм дахин илүү өр тавьчихаад юу бодож байна. Юу ч болоогүй юм шиг гөрдийгөөд суугаад байх уу.
zochin92 · 2014/10/04
kkk chadku bj yaah gj amladgiin beeeee