УИХ-ын гишүүн Г.Батхүү, С.Баярцогт, А.Бакей нар ”Алтангадас” фракциасаа өрх тусгаарлав
2014/10/09
Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн С.Баярцогт "Улс орныхоо эдийн засгийн өнөөгийн байдал цаашдын эрх ашгийнхаа үүднээс хоёр том нам зөвшилцөж ажиллах хэрэгтэй.
МАН-ыг Засгийн газартаа урих ёстой. Энэ хоёр нам л Монголыг цаашид авч явна. Асуудлыг хаалттай чуулганаар хэлэлцэх ёстой" гэж хэлээд намынхандаа адлагдсан юм. Түүнийг ингэж хэлэхэд тухайн үед худлаа жүжиглэж байна гэж цөөнгүй хүн дүгнэсэн. Тэрээр одоо болтол энэ байр суурин дээрээ байгаа аж. Тийм учраас энэхүү үзэл бодлоосоо болж "Алтангадас" фракийнхантайгаа ойлголцохоо байжээ. Эцэст нь С.Баярцогт "Алтангадас" фракциасаа сайн дураараа гарахаар болсоноо намынхандаа мэдэгдсэн гэсэн яриа саарал ордноор эрчимтэй тарж эхлэв.
Сонирхолтой нь С.Баярцогт "Алтангадас баяртай" гээд ганцаараа гарч байгаа биш гэнэ. Түүнтэй УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хоёр ганзага нийлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тэд ийм шийдэлд хүрч байгаагаа намын дарга, "Алтангадас" фракцийн тэргүүн Н.Алтанхуягт дуулгаж ихээхэн бажигдуулсан байна. Энэ мэдээнээс болж Н.Алтанхуяг ихээхэн хямарсан гэсэн мэдээлэл эрчимжив. Хэрэв үнэн бол Н.Алтанхуяг хямрах нь байтугай л юм болох ёстой л доо. Өөрийнх нь болоод фракцийнх нь гурван гол хүн гарна гэдэг бол маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байгаа хэрэг. "Алтангадас" фракцийн ирээдүй ч бүрхэг болно гэсэн үг. Засгийн ирээдүй ч манантай орчин болно.
Уг нь "Алтангадас" өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч АН-ын хамгийн хүчирхэг бүлэглэл байсаар ирсэн. Тиймдээ ч албан тушаалын аль өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамдаг. Одоо ч тийм байна. Хэрэв энэ гурав "Алтангадас"-аа орхиж байгаа бол Шинэчлэлийн Засгийн газарт Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, Ш.Түвдэндорж гэсэн дөрвөн гол тулгуур л үлдэж байна. Дээрээс нь Р.Гончигдорж гишүүн нэмэгдэнэ. Өөр нөлөө бүхий хүн цөөхөн.
Зарим хүмүүсийн яриагаар бол Г.Батхүү шинээр байгуулагдах Зм тээвэр, барилга хот байгуулалтын сайд болохыг хүссэн. Түүнийг нь Ерөнхий сайд зөвшөөрөх боломжгүйгээс ийм шийдэлд хүрсэн байх гэсэн таамаг түгэв. Гэхдээ ийм зүйлээс болоод Г.Батхүү "Алтангадас"-аасаа явах хүн ч биш л дээ. Тэр улс төрийн ирээдүйн том зурагаа л харж нүүдэл хийсэн байж таарна. Харин А.Бакейгийн хувьд шалтгаан нь бүр ч тодорхойгүй юм.
Одоогийн байдлаар энэ гурван гишүүн аль нэгэн бүлэглэл, фракцид шууд орохгүй тусгаар тогтнох хүсэлтэй байгаа аж. Хашиж байсан албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, хөрөнгө мөнгөө бодсон ч гэсэн аль нэг бүлэглэлд гүйж орох хүмүүс биш л дээ. Тиймээс тусдаа фракци болох магадлал нь илүү байж мэдэх юм.
Зочин · 2014/10/11
Түвдэндорж МоАХ-ын хүншүүдээ үндсэндээ алтангудас дуусааТүвдэндорж МоАХ-н хүн уул шугамандаа алтангудас дуусаа
Зочин · 2014/10/11
Урвагчид.
Зочин · 2014/10/10
3 н Гол ********нууд зайлах нь дэ Эсвэл Алтангудасаа шантаажилаж бга биз энэ ******нуудад АН дотор еер очих газар бхгуйшдэ
Зочин · 2014/10/10
батхүү баярцогт улс төрөөс зайлаасай
Зочин · 2014/10/10
Зочин · 2014/10/10
АН дотроо л гайгүй нь Баярцогт доо
Зочин · 2014/10/10
Bayrtsogtiig shorndono hiiwel yaarna