Залуухан бүсгүй олон байгууллага залилсан гэмт хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд иржээ. 21 настай бүсгүй "та надад залилуулсан бол Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандана уу, утасны дугаар 95989084, 88301061" гэж хэлэх нь халаг сууж байх юм. Айж байгаа гэмшиж байгаа юм алга. Дөрвөн сартай жирэмсэн, 2011 онд эрүүгийн хуулийн 148,2-оор ял шийтгүүлж байсан. "Одоо намайг хориод өгвөл сайн байна" гээд байцаагчдаа хэлээд сууж байгаа С бүсгүй жирэмсэн учраас хоригдоогүй гадуур байцаагдаж байна. Амьдралынхаа гарааг эхлэх 18-н нас хүрээд л залилангийн гэмт хэрэг үйлдээд ял сонсоод явсан, хугацаагаа бүрэн эдлэсэн, гарч ирсэн, дахин залилан хийсэн байх юм. 

ХЭРХЭН ЗАЛИЛАН ХИЙДЭГ ВЭ?
1.Талх нарийн боов, ундаа жүүс, гурил, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зарж борлуулдаг үйлдвэр компани руу ""Би Нийслэлийн засаг даргын тамгын газрын бодлого зохицуулалтын мэргэжилтэн Эрдэнэчимэг байна. Танай байгууллагын хоёр хүнийг нийслэлийн 375-н жилийн ойн медалиар шагнана. Тэмдэгтийн хураамж 114,400 төгрөг миний данс руу шилжүүлнэ үү, шагналаа авах үед нь танай байгууллагын хүнийг 150 мянган төгрөгөөр шагнана гэж хэлдэг. НЗДТГ-т яг ийм хүн ажилладаг болохоор итгээд өгсөн хүн байна, эргэлзээд шалгасан тохиолдол ч бас байна.

2.Нөгөө Эрдэнэчимэг мөн л " Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Америкийн BBTI компаниас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Танайд үнэгүй олгоно. Гаалийн татвар 200-250 мянган төгрөгийг та нар өөрөөсөө төлнө. Миний данс уруу мөнгө шилжүүлнэ үү" гээд одооогийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байна. Ийнхүү төрийн байгууллагын нэрийг барьж айлуудаар судалгаа хийж байна гэж яваад хулгай хийдэг хэрэг ч мөн шалгагдаж байсан юм.

ТЭР ХЭН БАЙВ
Ой гарантай байхад нь аав ээж нь айлд өргүүлж, өргөж авсан өвгөн хөгшин хоёр нь нас бараад асрамжийн газарт өссөн бүсгүй. 18 хүрээд л залилан хийж эхэлжээ. Асрамжийн газраас аав ээжтэйгээ байгаа юм шиг өсөж том болоод амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгааа залуус олон байдаг. С бүсгүй харин энэ замыг сонгожээ. Хорих ангиас гарч ирээд худалдааны байгууллагад хоёр сар гаран ажиллаж байгаад ийнхүү амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна. Хаан банкны 5561150439 гэсэн найзынхаа дансаар дамжуулж олон удаа залилан хийсэн. Өөрөө ямар ч бичиг баримтгүй, аль нэг банкны дансгүй нэгэн.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Гар утсаар мэдээлэл авч, гоомой хандан залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг ӨНӨӨДРИЙН СЭДВЭЭРЭЭ онцолж байна. Энэ хэрэгт өртсөн байж болзошгүй бол Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.

Хөгжлийн бэрхшээлтэй, 19 настай, жирэмсэн эмэгтэй мөн л удаа дараа залилан хийж байсан

2013 оноос хойш бага насны хүүхдүүдийг залилж, гэрт нь орж үнэт эдлэл, үнэ хүрэх бүхий л зүйлийг нь хулгайлдаг байсан эмэгтэйг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүллээ. Тодруулбал, 2013 оноос хойш уг эмэгтэй нийслэлийн зургаан дүүргээр явж, 20 удаа хүүхэд залилж, гэрээс нь үнэт эдлэлүүдийг нь хулгайлжээ. Ингэхдээ янз бүрийн аргаар гэртээ ганцаараа байгаа хүүхдүүдийг залилдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тухайлбал, "Т-ARA" хамтлагийн тоглолтонд зориулж хүүхдүүдийн дунд уран зургийн уралдаан зарласан. Тиймээс миний дүү уралдаанд оролцчих. Эгч нь чамд туслая хэмээн гэрт нь дагуулж орж, ээж аавынх нь үнэт зүйлийг хулгайлдаг байжээ.

Эл эмэгтэй өдгөө 19 настай бөгөөд 1 ой 2 сартай хүүхэдтэй, мөн  5 сартай жирэмсэн юм байна. Тиймээс жирэмсэн хүн цагдан хорьж болохгүй учир гадуур байцааж байгаа. Түүний иргэдийг хохироосон хохирлын хэмжээг одоогоор гаргаагүй байгаа ч урьдчилсан байдлаар их хэмжээний мөнгөн дүн гарч байгааг холбогдох албаныхан онцолж байна.