Манай улсын хамгийн үнэтэй буюу хүний амьтай дүйхүүц бүтээн байгуулалтууд
2014/10/11
Барилгын осол зөвхөн барилга дээр ажиллаж байгаа ажилчдад бус иргэдийн амь нас, эрүүл мэндэд ч заналхийлж буй нь олон ч жишээгээр батлагддаг. Монгол хүн эх орондоо эрх чөлөөтэй, нуруу тэнэгэр амьдрах баталгаагүй болсоныг өнгөрөгч онд шил шилээ даган гарсан хэргүүд гэрчилнэ.
Сүүлийн хоёр жилд хүний амь авсан барилгын ослуудаас жишээ татахад
-Эх орныхоо газар шороон дээр хэнд ч гэм хоргүй алхалж явсан хүүгийн дээрээс турбо унаж амиа золгүйгээр алдсан, сургуулиа ч төгсөөгүй бяцхан охин мөн л гэртээ харьж яваад хаанаас ч юм гайтай барилгын шон унаж дарж алсан хэрэг.
-Шинэ он гараад удаагүй байхад буюу 2014 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр энэ аймшигт хэргүүдийн үргэлжлэл болсон өөрөөр хэлбэл гэмгүй хүний амийг хариуцлагагүй хятад ажилчид, барилгын чанар аюулгүй байдалд хяналт тавих ёстой мэргэжилтэнүүд, хот төлөвлөлтөд хайнга ханддаг хотын дарга хийгээд шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд гээд олон хүний буруутай үйлдлээс монгол хүний алтан амь эрсэдсэнг уншигч та санаж байгаа биз ээ. Тодруулбал: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутагт буюу “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж байгаа “Макс” группын барилга дээрээс төмөр унаж, 31-39 УБР улсын дугаартай хар өнгийн Ланд Круйзер-200 маркийн машин дээрээс дарж, хүний аминд хүрсэн ноцтой осол гарсан.
-Тэгвэл саяхан “River stone” орон сууцны хорооллын барилга дээрээс гурван залуу унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Барилгаас унасан хоёр залуу газар дээрээ нас барсан бол нэг нь ГССҮТ-д очоод ч түүнийг аварч амжаагүй аж. Хохирогчид 18-23 насны залуучууд аж. Түүнчлэн хохирогч нарын хоёр нь Ерөнхий боловсролын сурагчид байсан гэдэг. “River stone” орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байжээ. Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн, дүүжин шатаар явж байсан бөгөөд шатны бэхэлгээ тасарч доош унасан байна.
-Баянгол дүүргийн нутаг Хасбаатарын гудамж буюу 40 дүгээр сургуулийн ард, Хүрээ дээд сургуулийн урд талд баригдаж байгаа долоон давхар барилгаас хүн унаж нас барсан. Талийгаач тус барилгын гадна талыг будаж байгаад дүүжин шатнаасаа унаж нас барсан байна. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн хэлж байгаагаар талыгаач хоёр давхрын орчмоос унасан гэнэ.
-"Өндөр буян" барилгаас хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг 2013 онд гарчээ. Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж буй “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алджээ. 640 айлын тус хотхон 16 давхарын барилга зутгалтын ажил ид хийгдэж буй юм. Талийгаач нь оюутан бөгөөд амралтаараа ажил хийдэг байсан аж.
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Жапан таун”-ы орчимд баригдаж буй “Хүннү” хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж амиа алдсан хэрэг өчигдөрхөн гарчээ. Тэрээр барилгын цэвэрлэгээний ажил хийж байсан байна.
-Өнгөрөгч дөрөвдүгээр сард мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хурд” группын барьж буй “Хүннү-2222” барилгаас хүн унаж амь насаараа хохирсон хэрэг гарч байсан.
-"Нийслэл Өргөө" компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан хэрэг гарсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын 14 давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч удалгүй нас барсан байна. Барилгаас унасан 27-28 насны залуус нь "Нийслэл Өргөө"-гийн хамтран ажиллаж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилчид байсан байдаг
-Хоёрхон долоо хоногийн өмнө Барилгын өргүүрээс 18 настай бүсгүй унаж, амь насаа алдсан хэрэг гарсан.
Тодруулбал, БЗД 26 дугаар хороонд байрлах "Илсон Деволопмент" компанийн захиалгаар баригдаж байгаа "Труэ-Эл" орон сууцны 103 дугаар барилгаас 2 ажилтан унаж, 18 настай бүсгүй амиа алдсан байна. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Зуншин” компани, туслан гүйцэтгэгчээр “Бай Лхагва” компани ажиллаж байсан аж.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр, өргүүрийг хариуцсан “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй байтал “Зуншин” компани гэрээ байгуулж ажиллуулжээ. Энэ компанийг өмнө нь шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгч байсан юм байна. Хэдийгээр өргүүрт сууж явсан 2 ажилчин хоёулаа хамгаалалтын бүстэй байсан ч талийгаачийн хамгаалалтын бүс тасарснаас ийнхүү амь насаа алдсан байна.
-Өчигдөрхөн хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллаагүйгээс шалгаалан барилгаас гурван хүн унаж амь насаа алдсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Шинэ гарьд” компанийн барилгын 13 давхарт пасадны засвар хийж байсан 23 настай ажилтан унаж амь насаа алдсан байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тунамал үйлс” компанийн агуулахын барилгыг засаж байсан 41 настай Г нь таван метрийн өндрөөс унаж амь насаа алдсан байна.
Энэ мэт барилгын ослоор амиа алдсан иргэдийн тухай тоочвол барагдахгүй биз ээ. Манайх шиг дайн дажингүй энх тунх оронд өдөр бүр барилгын ослоор хэн нэгний аав, ээж хэн нэгний хайртай хань, хэн нэгний амь шигээ хайрладаг үр хүүхэд үрэгдсээр байгаа нь эмгэнэлтэй.
Энэ мэт хар бараан зүйлс шинэ онд манай улсад дахин гарахгүй байх үүднээс хаа хаанаа хариуцлагатай байх нь нэн шаардлагатай асуудал болох нь ойлгомжтой юм. Харин үүнд нэгдсэн зохицуулалтыг төр хийх ёстой. Төрийн анхдагч үүрэг бол хувь хүний амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах явдал. Хамгаална гэдэг нь аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хэлж байгаа юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд төр хууль, журам гаргаж, түүнийг хүн бүрээр сахиулж мөрдүүлэх, хэрэгтэй бол хүч хэрэглэх онцгой эрх эдэлдэг. Аюулгүй байдлаа хангуулахын тулд иргэд татвар төлдөг. Төр бас иргэдийн нэрийн өмнөөс төлбөр, хураамж цуглуулж, үйл ажиллагааны зардлаа нөхдөг.
Харин Монголын төр энэхүү анхдагч үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг сүүлийн жилүүдэд гарсан барилгын ослууд батлан харуулж байна.
Төр үндсэн үүргээ яагаад биелүүлж чадахгүй байна вэ? Гол шалтгаан нь төрийн байгууллагуудын хөдөлмөрийн хуваарилалт уусан арилж, удирдлага нь манлайлах чадвараа алдсаны улмаас хэн нэгтэй нь хариуцлага тооцох аргагүй болж, төрийн үндсэн үүргийг гүйцэтгэх ёстой байгууллагууд нь авлигад зэвэрч, хүнд сурталд живээд ажлаа хийж чадахгүй, институцийн хувьд хөгжин бэхжихийн оронд улстөрчдийн хөлжин бэлждэг зогсоолууд болсонтой холбоотой. Үүний гол хохирогчид иргэд бид л байна.
Нөгөө талаас амь насаа хамгаалах, аюулгүй байдлаа хангах нь иргэний өөрийн үүрэг. Харин барилгын салбарт хөдөлмөр эрхлэлтийн, аюулгүй ажиллагааны байдлыг ажлын байр олгогч бүрэн хангах ёстой. Ингэж чадалгүй хүний амь эрсэдсэн бол үүнд төр хатуу нударгаа үзүүлж бусдад сургамж болгон үлгэрлэх ёстой. Гэвч манай улсад бүхэл бүтэн хүний амь хөнөөчихсөн компаний барилга яаж ийгээд л сүндрэлчихсэн л байдаг. Үүнд л шударга бус мөнгөтэйд үйлчилдэг төрийн үнэн нүүр царай харагдаж байгаа юм. Нийтлэлийнхээ сэдэвтэй холбон “Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хууль”-ийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж
2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;
3.1.2.“хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг;
3.1.3.“хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг;
3.1.4.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг;
3.1.5.“үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг;
3.1.6.“үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг;
3.1.7.“ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг;
3.1.8.“эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг;
3.1.9.“ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;
3.1.10.“хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг;
3.1.11.“тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;
3.1.12.“нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;
3.1.13.“хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;
3.1.14.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг;
3.1.15.“ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг;
3.1.16.“үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг;
3.1.17.“хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг;
3.1.18.“үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг;
3.1.19.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ:
4.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан;
4.1.2.хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;
4.1.3.иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид;
4.1.4.аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч;
4.1.5.хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
4.1.6.хоршоо, нөхөрлөлийн гишүүд;
4.1.7.ял эдэлж байгаа хоригдол;
4.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн.
4.1.9.хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн.
5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчим
5.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ.
5.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хэм хэмжээний шаардлага нэгдмэл байх;
5.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрэгжүүлэх байнгын хяналтын тогтолцоог хангах;
5.2.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийн ил тод, үнэн бодит байдлыг хангах;
5.2.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт
6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт
6.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна.
6.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хуулийн дагуу батална.
7 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага
7.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг явуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байна.
/Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага
8.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хоёр буюу түүнээс дээш ажил олгогч хамтран эзэмших, эсхүл ашиглаж байгаа бол эзэмшигч, ашиглагч дараахь шаардлагыг хангах үүрэгтэй:
8.1.1.эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах;
8.1.2.үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисыг хэрэглэж буй эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан бие биедээ мэдээлж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга хэмжээ авах;
8.1.3.энэ хуулийн 8.1.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах.
8.2.Энэ хуулийн 8.1.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшихийг хориглоно.
9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага
9.1.Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараахь шаардлагыг хангасан байна:
9.1.1.машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;
9.1.2.машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;
9.1.3.машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;
9.1.4.машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байх.
9.2.Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ.
9.3.Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна.
9.4.Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна.
9.5.Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
10 дугаар зүйл. Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага
10.1.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
10.2.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.
10.3.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна.
10.4.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна.
11 дүгээр зүйл. Даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага
11.1.Даралтат сав, шугам хоолой нь дараахь шаардлагыг хангасан байна:
11.1.1.даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх;
11.1.2.даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугацаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай байх;
11.1.3.даралтат сав, шугам хоолойг зориулалтын ялгагдах таних тэмдэг, ослоос урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглосон байх.
12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага
12.1.Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
12.2.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад хэрэглэж байгаа химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын талаар тэмдэглэл хөтөлж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын болон холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлнэ.
12.3.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцан ажиллагч нь тухайн бодисын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг, дадлагатай байна.
12.4.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна.
12.5.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ.
13 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага
13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.
13.2.Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна.
13.3.Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулна.
14 дүгээр зүйл. Эрүүл мэндийн үзлэг
14.1.Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна.
14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд гүйцэтгэж буй тухайн ажил, хөдөлмөрт шаардлагатай бол эмнэлгийн үзлэгт орсон байна.
14.4.Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
15 дугаар зүйл. Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах
15.1.Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.
15.2.Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.
15.3.Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ.
15.4.Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.
16 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага
16.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна.
16.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж, гарахад нь саад болохооргүй байдлаар тоноглогдсон байна.
17 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалт
17.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан түр сургалт нь дараахь төрлөөр зохион байгуулагдаж болно:
17.2.1.шинээр ажилд орж байгаа иргэний сургалт;
17.2.2.өөр ажлын байранд шилжиж байгаа иргэн, ажилтны сургалт;
17.2.3.үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт.
17.3.Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна.
17.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.
17.5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх харилцааг Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулийн дагуу зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг
18 дугаар зүйл. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг
18.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг эрхтэй байна:
18.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах;
18.1.2.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах;
18.1.3.ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах;
18.1.4.ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;
18.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох.
18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна:
18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх;
18.2.3.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
18.2.4.эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох;
18.2.5.ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
18.2.6.ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
18.2.7.өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
18.2.8.ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт
19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо
19.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтнаас бүрдэнэ.
/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
20.1.Улсын Их Хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи үндэсний бодлогыг тодорхойлох;
20.1.2.онцгой байдлын үед хүн амын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар Засгийн газар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох;
20.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
20.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
21 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
21.1.Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;
21.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
21.1.3.өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах;
21.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
21.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн хяналтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх журам тогтоох;
21.1.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийг түгээх, статистик мэдээллийн нэгдсэн сан байгуулах журмыг тогтоох;
21.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи судалгаа, шинжилгээг холбогдох байгууллагаар хийлгэх;
21.1.8.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах;
21.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.
22 дугаар зүйл. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
22.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
22.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн байгууллага, тэдгээрийн мэргэжлийн салбар, төрийн бус байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах;
22.1.3.төрийн захиргааны төв болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар салбар дундын эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах;
22.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн боловсон хүчний асуудлаар холбогдох байгууллагад санал оруулах;
22.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох;
22.1.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын талаархи тайланг гаргах, хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөл бүхий ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох газар, олон нийтэд мэдээлэх;
22.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
22.1.8.ажил олгогчоос төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэли
Зочин · 2014/10/12
ee uhsen hoinoo zondoo bichlee uzlee harlaa saijirch baigaa um alga gant***n saijruulah arga bna oor ymarch aragui ter bol ene barilgiig hariutsaj baigaa hun bolon ezediigne adilhan ondor deerees ungaaj **** oor ymarch aragui ta nar haraarai