“Жингэр нохой хуцаж л байна, жингийн цуваа явж л байна”
2014/10/12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьж л байдаг, үүрэгдэж л байдаг. Гэсэн ч хэн ч тоодоггүй нэг хүн бий болжээ.
Өнөөх “Жингэр нохой хуцаж л байна, жингийн цуваа явж л байна” гэсэн шиг түүний үгийг тоож байгаа төрийн байгууллага алга. Ерөөсөө энэ гүйцэтгэх засаглал бол ёстой л нохой хуцсан чинээ үзэх болжээ.
Өнөөдрийн төрийн явцуурсан байдал, өчигдрийн алдаа оноог цэгнэх гээд энэ төрд ажил их бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа Засгийн газарт удаа дараа сануулж, үндэсний чуулган зохион байгуулаад ч тусыг эс олов. Цаадуул нь Монгол Улсад Ерөнхийлөгч гэж байдаг юм уу гэх шиг л чихэн дүлий сууцгааж байна.
Уг нь өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд Ц.Элбэгдорж баахан лиценз цуцласан. Нэмэр болсон нь ч бий л байх, нэрмээс болсон нь ч бий л байх. Нэмэр болсон нь хуулийн цоорхойд луйвар хийж байгалийн баялгийг эзэмшээд байсан нөхөд гар хоосон хоцорсон. Нэрмээс болсон нь өнөөдрийн гадаадын хөрөнгө оруулалт 60 шахам хувиар буурахад Ерөнхийлөгчийн энэ шийдвэр багагүй нөлөөлөл үзүүлсэн. Улмаар өнөөдрийн зүдүүхэн амьдралын суурийг тавихад томоохон түлхэц болчихсон хэрэг.
Түүнчлэн 2010 оноос эхлээд 2012 он шувтартал шат дараалсан сонгуультай холбоотой их баривчилгааг эхлүүлсэн. Төрөлх нам, АН-даа туслах гэж тэр шүү дээ. Энэ нь ч намд нь хэрэг болсон нь ч бий, эргээд өөрт нь нэрмээс болох нь ч бас бий. Ерөнхийлөгчийг ийнхүү хүчин зүтгэж байхад намынхан нь ерөөсөө тоохгүй “жингэр хуцсан” чинээ л санаж сууна.
Арга ядсан Ерөнхийлөгч маань “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх үндэсний эв нэгдлийн чуулганыг зохион байгуулав. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын бүтэц данхайж, нүсэр аппарат нь ямар ч зохион байгуулалтгүй ажилдаа ороод байсныг харсан хэрэг, уг нь. Тиймээс яамдын тоог цөөлж, төрийн нүсэр аппаратыг иргэдэд илүү ойртуулах, сайд нарыг УИХ-аас биш гаднаас томилдог байя. Ингэснээр УИХ нь Засгийн газраа хянаж чадна гэсэн үүднээс “Давхар дээл тайлах” хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Ерөнхийлөгчийн энэ хууль УИХ бүү хэл Байнгын хорооны босго ч давж чадсангүй, бүдрэв. Ёстой л “Жингэр нохой хуцаж байна” хэмээн үзээд “Жингийн цуваа” өнөөх л эмх замарбаагүй, хуулийн дээгүүр гишгилсээр явж одов.
Харин Ерөнхийлөгчийн энэхүү хуулийн төслийг дэмжсэн ганц хүн нь Х.Баттулга. Тиймээс ч тэр “давхар дээл”-ээ тайж “дан дээл”-тэй болов. “Женко”-гийн хувьд Ерөнхийлөгчийг дэмжсэндээ ч биш. Өөр улстөрийн тоглолт байсан ч хараахан тэр нь бүтэлгүйтээд буй.
Гэтэл саяхан туйлын муу ажилласан Засгийн газар арга мухардахдаа зургаан яамаа нэгтгэж гурван яам болгохоор хуулийн төсөл оруулж ирэв. Үүнтэй холбоотойгоор Ц.Элбэгдорж мөн л сайд нарыг УИХ-ын гаднаас томилохыг цохон тэмдэглэв. Бас л тоож байгаа юм алга. Өнөөх л суудал хуваах, хувааж луйвардах замаар цааш одох бололтой. Энэ бүгдээс харвал Ерөнхийлөгч гэж нөхөр ярьж л байдаг. Тоож байгаа ч хүнгүй тийм л хүн болж хувирлаа.
Ч.Дорж
Зочин · 2014/12/05
Жингэр нохой нь Элбэгдорж жингийн цуваа нь Энхбаяр юм уу.
Зочин · 2014/10/14
yu ch medehgui bj ****aj bdagaa bolimoor yum erunhiilu****d chini huuli bdag yum oroltsoh yum oroltsohgui yum gj bdag yum sh dee
Зочин · 2014/10/14
bitgii erguut yu ch medehgui bj enhbayr l huuliig guuli bolgoj ehelsen
Зочин · 2014/10/14
bitgii erguut yu ch medehgui bj enhbayr l huuliig guuli bolgoj ehelsen
Зочин · 2014/10/14
bitgii erguut yu ch medehgui bj enhbayr l huuliig guuli bolgoj ehelsen
Зочин · 2014/10/14
bitgii erguut yu ch medehgui bj enhbayr l huuliig guuli bolgoj ehelsen
Зочин · 2014/10/14
bitgii erguut yu ch medehgui bj enhbayr l huuliig guuli bolgoj ehelsen
zochin · 2014/10/13
баттулгатай нэг талд гараад байгаа юм бишүү
Зочин · 2014/10/13
Tenegteed l baitsgaa mongolchuudaa
zochin · 2014/10/13
im ch eronhiilogchtei baih gej dee.
Зочин · 2014/10/13
unen shuu dee huuli guuli boloh ehleliig elbegdorj l ehluulsen bizdee
энхтөр · 2014/10/13
Миний бодож байгаагаар ерөнхийлөгч хууль,хүчний байгуулагын үйл ажилгааг үймүүлэж эмх цэгцийг үймүүлсэнээр төрийг хүчгүйдүүлэж нэр төрийг нь унгаж гэмт хэргийн үйлдлийг зэрлэгшүүлэж зэрлэгүүдийн амийг өршөөсөн шийдвэр гаргаж ард иргэдийг талцаж хэрэлдэх эх үүсвэрийг хийсэн шүү дээ.Архичин,хамжиргаа ядуу гэр бүлд хатуу чихтэй үр хүүхэд өсөж бойждог. Нийгмийн уур амьсгал нилдээ дээрхи жишээ авсан үгтэй адилхан байна даа.