Нэрээ өөрчилсөн ч оюуны хулгайч хэвээрээ байх уу ”Хүннү эйр” ХХК”
2013/05/13
Агаарын тээврийн “Монголиан эйрлайнс групп” ХХК нь өөрийн компанийн агаарын хөлөг онгоцууд дээр “since 1956” гэсэн бичиглэлийг үйлдэн, 1956 онд үүсгэн байгуулагдсан мэтээр сурталчилж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан заалтыг зөрчсөн үйлдэл болжээ.
“Монголиан эйрлайнс групп” ХХК нь 2011 онд шинээр байгуулагдсан компани юм. “Mongolian airlines” гэсэн латинаар бичсэн бичиглэл лого эмблем МИАТ компанитай андуурагдах, хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн аж. Өөрөөр хэлбэл “Монголиан эйрлайнс групп” ХХК нь Олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд нислэг үйлдээд нэг жил болж байгаа. “Mongolian airlines” гэх нэрийг ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг аваагүй байгаа аж. Гэвч уг нэрийг ашиглаж нислэг үйлдэж байгаа нь тус зах зээлд танигдсан “МИАТ” ХК-ийн нэрийг ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэх үндэслэл болсон байна. Тиймээс тус компанийг уг зөрчлөө арилгахыг шаардсан байна. Энэ дагуу нэрээ өөрчилж "Хүннү Эйр" ХХК нэртэй болсон ч логогоо солих эсэх нь тодорхойгүй байна. Өнгийг нь хусаад ч дотрыг нь цэвэршүүлдэггүй гэсэн нэг үг байдаг даа. Тиймээс тус компанийхан хийх үйлдэл хэлэх үг нь урьдын хэвээр байх биз хэмээн иргэд үзэж байна
Д.Сүх
best news on ea · 2013/07/26
aWfmTi Im thankful for the article.Really looking forward to read more. Really Great.
super news · 2013/07/13
GBSgu1 I really like and appreciate your blog article.Really thank you! Cool.
Зочин · 2013/05/28
logo yagaad soligdon gej neree solsihod l bolno minii medheer ene company olon ulsad neseh erehtei ju ****, ju **** gesen 2 ongosttoi. arai engej bichij bolohgui baihaa
Зочин · 2013/05/14
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА