Өнөөдөр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгч нарыг шинээр томиллоо.

Төрийн албаны тухай, Батлан хамгаалах тухай, Яамдын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгон тухайн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тэнцэж буй, удирдах ажлын дадлага, туршлагатай, цэргийн дээд шатны боловсрол эзэмшсэн, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрддөг, багаар ажиллах, манлайлах чадвартай, гэмт хэрэг, зөрчил дутагдалд нэр холбогдож байгаагүй, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, алба хаагчдын дунд нэр хүндтэй ахлах болон дээд офицеруудын судалгааг яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн тасгаас боловсруулан тухайн албан тушаал тус бүрт гурван офицерийн нэрийг дэвшүүлэн хэлэлцсэнээс Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэчээр хурандаа П.Жаргалан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бригадын генерал Г.Энхбаатар нарыг сонгон шалгаруулж томиллоо. Шинээр томилогдсон офицерууд бүгд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи буюу “Генералуудын академи”-ийг төгссөн бөгөөд цэргийн мэргэжил, дадлага туршлага зэргээрээ салбартаа тэргүүлэх төрийн алба хаагчид юм.

Хурандаа Г. Сайханбаяр 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академийн дамжааг тус тус төгссөн. 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгсөж ирсэн. Батлан хамгаалахын их сургуулийн докторант. 1989-1994 онд Зэвсэгт хүчний ангиудад улс төрийн орлогч, 1994-1997 онд ЗХЖШ-ын Сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер, 1997-2000 онд ЗХЖШ-ын Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, 2000-2010 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, мөн газрын даргаар ажиллаж байсан, төрийн албанд 29 дэх жилдээ ажиллаж буй алба хаагч юм.

Хурандаа П.Жаргалан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. ЗХУ-ын Одесса хотын Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн их сургуулийн Оперативын факультет, БНХАУ-ын Хуурай замын цэргийн сургуулийн дамжааг тус тус төгссөн. 2014 онд ОХУ-ыг Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгсөж ирсэн. 1987-1997 онд Зэвсэгт хүчний ангиудад салааны захирагч, ротын захирагч, батальоны штабын дарга, хорооны штабын дарга, 1997-2010 онд БХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академид багш, тэнхимийн дарга, 2010-2013 онд БХИС-ийн Цэргийн командын сургуулийн захирлаар ажиллаж байсан, төрийн албанд 32 дахь жилдээ ажиллаж буй алба хаагч юм.

Бригадын генерал Г.Энхбаатар 1956 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, ЗХУ-ын М.В.Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах академийн цэргийн аюулгүй байдалын командын дээд дамжаа, 2009 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. 1978-1995 онд Зэвсэгт хүчний ангиудад салааны захирагч, штабын даргын туслах, батальоны захирагч, штабын дарга, 1995-1997 онд ЗХЖШ-т ахлах офицер, 1997-2007 онд Зэвсэгт хүчний ангийн захирагч, 2009 оноос Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын даргаар ажилласан, төрийн албанд 40 дэх жилдээ ажиллаж буй алба хаагч юм.

Дашрамд дурдахад, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны “Хойд” бүсийн командлагчаар томилогдоод саяхан эх орноосоо үүрэг гүйцэтгэх газар орноо зорьсон. Мөн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нарыг 2014 оны 2 дугаар сараас хойш албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байгаа болно.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарын хэмжээнд эрчимжүүлэх, хяналт тавих, Төрийн батлан хамгаалах бодлогын баримт бичиг болон салбарын харилцааг зохицуулсан багц хуулиудыг хууль тогтоох дээд байгууллагад өргөн дэмжүүлж батлуулах, Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж дараачийн зорилтуудыг тодорхойлох, зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх зэрэг олон чухал зорилтыг хугацаа алдалгүй биелүүлэх шаардлага тавигдаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд яамны үйл ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг хангах, харьяа байгууллага, цэргийн штаб, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг мэргэжлийн удирдлагаар хангах эрх ашгийн үүднээс тус газруудын удирдлагыг ийнхүү томилсон байна.
Өдрийн мэнд, манайхаан Шинэ мэдээ дуулгая... БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫГ ТОМИЛЛОО Өнөөдөр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгч нарыг шинээр томиллоо. Төрийн албаны тухай, Батлан хамгаалах тухай, Яамдын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгон тухайн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тэнцэж буй, удирдах ажлын дадлага, туршлагатай, цэргийн дээд шатны боловсрол эзэмшсэн, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрддөг, багаар ажиллах, манлайлах чадвартай, гэмт хэрэг, зөрчил дутагдалд нэр холбогдож байгаагүй, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, алба хаагчдын дунд нэр хүндтэй ахлах болон дээд офицеруудын судалгааг яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн тасгаас боловсруулан тухайн албан тушаал тус бүрт гурван офицерийн нэрийг дэвшүүлэн хэлэлцсэнээс Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэчээр хурандаа П.Жаргалан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бригадын генерал Г.Энхбаатар нарыг сонгон шалгаруулж томиллоо. Шинээр томилогдсон офицерууд бүгд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи буюу “Генералуудын академи”-ийг төгссөн бөгөөд цэргийн мэргэжил, дадлага туршлага зэргээрээ салбартаа тэргүүлэх төрийн алба хаагчид юм. Хурандаа Г. Сайханбаяр 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академийн дамжааг тус тус төгссөн. 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгсөж ирсэн. Батлан хамгаалахын их сургуулийн докторант. 1989-1994 онд Зэвсэгт хүчний ангиудад улс төрийн орлогч, 1994-1997 онд ЗХЖШ-ын Сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер, 1997-2000 онд ЗХЖШ-ын Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, 2000-2010 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, мөн газрын даргаар ажиллаж байсан, төрийн албанд 29 дэх жилдээ ажиллаж буй алба хаагч юм. Хурандаа П.Жаргалан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. ЗХУ-ын Одесса хотын Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн их сургуулийн Оперативын факультет, БНХАУ-ын Хуурай замын цэргийн сургуулийн дамжааг тус тус төгссөн. 2014 онд ОХУ-ыг Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгсөж ирсэн. 1987-1997 онд Зэвсэгт хүчний ангиудад салааны захирагч, ротын захирагч, батальоны штабын дарга, хорооны штабын дарга, 1997-2010 онд БХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академид багш, тэнхимийн дарга, 2010-2013 онд БХИС-ийн Цэргийн командын сургуулийн захирлаар ажиллаж байсан, төрийн албанд 32 дахь жилдээ ажиллаж буй алба хаагч юм. Бригадын генерал Г.Энхбаатар 1956 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, ЗХУ-ын М.В.Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах академийн цэргийн аюулгүй байдалын командын дээд дамжаа, 2009 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. 1978-1995 онд Зэвсэгт хүчний ангиудад салааны захирагч, штабын даргын туслах, батальоны захирагч, штабын дарга, 1995-1997 онд ЗХЖШ-т ахлах офицер, 1997-2007 онд Зэвсэгт хүчний ангийн захирагч, 2009 оноос Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын даргаар ажилласан, төрийн албанд 40 дэх жилдээ ажиллаж буй алба хаагч юм. Дашрамд дурдахад, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны “Хойд” бүсийн командлагчаар томилогдоод саяхан эх орноосоо үүрэг гүйцэтгэх газар орноо зорьсон. Мөн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нарыг 2014 оны 2 дугаар сараас хойш албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байгаа болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарын хэмжээнд эрчимжүүлэх, хяналт тавих, Төрийн батлан хамгаалах бодлогын баримт бичиг болон салбарын харилцааг зохицуулсан багц хуулиудыг хууль тогтоох дээд байгууллагад өргөн дэмжүүлж батлуулах, Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж дараачийн зорилтуудыг тодорхойлох, зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх зэрэг олон чухал зорилтыг хугацаа алдалгүй биелүүлэх шаардлага тавигдаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд яамны үйл ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг хангах, харьяа байгууллага, цэргийн штаб, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг мэргэжлийн удирдлагаар хангах эрх ашгийн үүднээс тус газруудын удирдлагыг ийнхүү томилсон байна.