Гишүүдийн утас руу мессеж явуулсан хүнийг ТЕГ-ыхан тогтоожээ
2014/10/26
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал нэлээд бужигнаантай байв. Асуудлын гол нь Ерөнхий сайдыг огцруулах гэсэнтэй холбогдуулан үнэн худал нь үл мэдэгдэх элдэв мэдээлэлүүд хэвлэлээр гарч, УИХ-ын нэр бүхий гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь хачирхалтай мессэж ирж, он удаан маргаантай байсан өргөн нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг хүртэл шийдээд амжив.
Энэ мэтчилэн сонин содон үйл явдлууд ар араасаа зэрэгцэн болоод байна.Зарим нэг ажиглагчид төмөр замын царигийг өргөн нарийн аль алинаар нь тавихаар шийдэлд хүрсэн энэ явдлыг олны анхааралд төдийлөн оруулахгүйгээр тэгсхийгээд намжаахын тулд мессеж энэ тэр гэсэн зохиомол зүйлс сэдэж, олны анхаарлыг сарниулсан байж болзошгүй ч гэж хардаж буй юм.
-М.ЗОРИГТ ГИШҮҮНИЙ ТУСЛАХЫГ ТЕГ-ААС ДУУДАН, ШАЛГАЖЭЭ-
Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүдийн утсанд өөрийнх нь дугаараас улс төртэй холбоотой, өдөөн хатгасан, турхирсан мессеж ирсэн энэ асуудалд мобиком компани хариу мэдэгдэл хийхдээ "Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглан мессэж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 иод хэрэглэгчийн дугаарыг ашигласан нь одоогоор тогтоогдоод байна. Тэр 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессэж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол нь "Мобиком" хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно." хэмээх хариулт өгсөн билээ. Мобикомын энэ мэдээллийн дараахан Тагнуулыг ерөнхий газраас мэдээлэл хийж УИХ-ыг зарим гишүүдийн хүсэлтээр энэ мессежний хэргийг шалгаж эхэлсэн талаар сэтгүүлчдэд мэдэгдэв. Гэтэл тун удалгүй л энэ хэрэгтэй холбогдуудан зарим нэг хүнийг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл сошиал сувгаар цацагдсан. Учир нь УИХ-ын гишүүн М.Зоригт твиттер хуудсаараа дамжуулан өөрийнх нь туслахыг ТЕГ-аас дуудаж шалгасан талаар жиргэсэн юм.
Ийнхүү хэд хэдэн хүнийг шалгасаны эцэст ТЕГ-ыхан УИХ-ын гишүүд тойрсон өдөөн хатгалагийн мессежүүдийг Монголын эрх бүхий, нэр нөлөөтэй нэгэн явуулсан болохыг тогтоосон бөгөөд энэ хүний нэрийг яаран мэдээлэхгүй гэдгээ ч мэдэгджээ.
Учир нь мессеж болон хуурамч нууц гэрээтэй холбоотой хоёр асуудлыг тагнуулынхан шуурхай ажиллан, хэрэгтэн нь Монголын улс төрчдийн дотор байгаа, өөрсдийгөө хагаралдуулах гэсэн үйлдэл гэдгийг тогтоосон нь улс төрийн хурцадмал байдлыг улам даамжруулсан явдал боллоо.
-44 ГИШҮҮНИЙ ГАР УТСАНД МЕССЕЖ ИРЖЭЭ-
Өөрийнхөө дугаараас хачирхалтай мессеж авсан болон хэн нэгнээс дарамталсан өнгө аястай элдэв мессеж авсан УИХ-ын гишүүдийн тоо 44-д хүрсэний 30 нь МАН, 14 нь АН-ын гишүүд байсан талаар эх сурвалж мэдээлж буй юм. Мөн мэргэжлийн хүний хэлж буйгаар улам эрчтэй хөгжиж байгаа техник технологийн энэ эрин зуунд интернетээр хэн нэгний гар утас руу мессеж явуулах боломжтой байдаг аж. Тодруулбал гадаадад байгаа сайт руу мөнгө шилжүүлээд дурын гар утас руу мессеж явуулах боломжтой юм байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг гадны сайт 30-аад тооны байдаг талаар мэдээлэл ч байгаа юм. Түүнчлэн самсунг маркын гар утсанд тохиргоо хийгээд, өөр лүүгээ болон бусад энэ төрлийн гар утас барьж буй хүмүүс рүү дугаар харгалзахгүйгээр мессеж илгээж болдогийг Тагнуулынхан тогтоосон талаар эх сурвалж мэдээлсэн юм.
zochin · 2014/10/28
he he, neeree l MAN 30 suudaltai boloo yu? bitgii i gej hudlaa yarij baigaach.
Зочин · 2014/10/28
bi ch tegj bodson shuu
Hudal bolov uu · 2014/10/27
Ene medeend messej avsan UIH-yn gishuudiin 30 ni MAN-yh gesen baih yum, MAN 30 suudal avsan biluu?
Books · 2014/10/27
Ene medeend messej avsan UIH-yn gishuudiin 30 ni MAN-yh gesen baih yum, MAN 30 suudal avsan biluu?
Зочин · 2014/10/27
chamaas l deer xun
Зочин · 2014/10/27
Jenkogiin hor sh dee oilgomjmoi sh dee Jenko toriin ner barisan uneheer es zuigui ard tumendee buruu ulger duurialal bolson harah tsarainii gudamjinii har deeremchin sh dee naadahaa bariachee undesnii ayulgui baidald hor noloo uzuulehuits yum hiilee sh dee
Зочин · 2014/10/27
Sms free delhii niiteer l xereglej bga eniig yund ni sur bolgodog yum
zochin · 2014/10/27
bichsen zahialgaar bichuulsen humuusiig togtoogoot yaraltai hariutslaga tootsohgui bol mash ih notstoi zuil shuu de bichuulsen hun ni todorhoi bga do sain ***lgah heregtee
Зочин · 2014/10/27
Jenko Battulga hiisniig shuud zarlaach . Todorhoi sht
Зочин · 2014/10/27
AH hoorondoo bie bienee barij idlee yanaa
Зочин · 2014/10/27
Sn bna TЕГ-ынхан үнэн бол