Монголд байгаа 1019 католик шашинтаны тоог өсгөх ёстойг дэлхий дахинд зарлав
2014/10/26
Энэ жил католик шашинтнууд “Дэлхийн даалгавар” ням гаргийн их мөргөлийн өдрөө энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулжээ.
“Би сүмээ барих болно” сэдвээр хэлэлцсэн их мөргөлийн өдөр манай улсад католик шашныг хэрхэн түгээсэн туршлага, ямар асуудал тулгарч буй асуудлыг хөнджээ. Монголд харийн шашин дэлгэрүүлэхийг эсэргүүцдэг, дэмждэг сөргөлдсөн байр суурь бий. Ямартаа ч дэлхийн хамгийн залуу католик сүм бий болсон Монголд тус шашныг түгээхэд маш удаан хурдацтай байгааг католик шашны нэгдсэн веб сайт онцолсон байна. Шашин түгээгчид энэ талаар хэрхэн өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.
22 жилийн өмнө Монголын хүн амын тоо дөнгөж хоёр саяд хүрч байхад тус улсад католик шашинтай монгол хүн байгаагүй юм. Монгол нь маш урт хугацааны өмнө дэлхийн хамгийн том эзэнт гүрэн буюу Хубилай, Чингис хааны хаанчлалын үед ч газар нутгаа солиогүй бөгөөд Сибирийн өмнөд, Хятадын хойд хэсэгт оршдог, уудам газар нутагтай боловч хүн амын нягтаршил нь сийрэг. Харин хэдхэн жилийн өмнө шашны эсрэг үзэлтэй ЗХУ-ын хараат улс байсан бөгөөд энэ үед бүх шашны үзлийг дарж байв. Монгол ЗХУ-аас тусгаар тогтнож, шинэ засгийн газар эрх чөлөөгөө зарласнаар Венцеслао Падилла, Гилберт Сэйлс, Роберт Гоессенс нар шашнаа түгээх зорилгоор Монголыг зорьсон юм. Тэд 1992 онд Улаанбаатар хотод очсоноор монгол дахь католик шашинтай гадаадуудын хувьд маш тустай хэрэг болжээ.
Алс Дорнодод шашин түгээсэн туршлагатай энэхүү гурван санваартан хэлний бэрхшээлийг үл харгалзан сүмдээ уйгагүй хүчин зүтгэжээ. 2003 онд эцэг Падилла Монголын католикчдын хамба лам болсон ч хангалттай католик шашинтан байгаагүй тул эхнээс нь бий болгох шаардлага тулгарчээ. Шинэ газар шашин түгээдгийн адилаар анхны алхам нь өршөөлийн сэтгэлээр дамжуулан хүн ардын төлөө тус бүтээх байв. Анхны суртал нэвтрүүлгийн хөтөлбөрөө гудамжны хүүхдүүдэд зориулсан бөгөөд нийслэл Улаанбаатарт хэсэн амьдардаг хүүхэд маш олон байсан юм.
Харин одоо цэцэрлэгээс эхлээд сургууулийн хүүхэд хамрагддаг төв, мөн тусгай хүүхдүүдэд зориулсан хоёр төв ажиллаж байна. Мөн насанд хүрэгчдэд зориулсан архидалт, бие мах бодийн дарамттай тэмцэх хөтөлбөр, өндөр настай хүмүүсийг асрах хөтөлбөр хэрэгжиж байна. Одоо Улаанбаатарын католикчдод зориулж гэгээн Петр, Паулын үзэсгэлэнт сүм баригдсан. Энэ ажилд тус болсон дэлхийн бусад католик байгууллагуудад тадархснаа илэрхийлье.
Хурлын үеэр монголд сүсэгтнүүдийн тоо өсч байгаа боловч хурдац нь удаан байгааг хамба лам Падилла онлайнаар холбогдон онцоллоо. Түүний мэдээлснээр жилд дунджаар 20 үнэнч сүсэгтэн нэмэгддэг бөгөөд хамгийн сүүлийн судалгаагаар монголд 1019 католик сүсэгтэн байгаа аж. Монголд католик шашныг түгээх 80 байгууллага ажиллаж байгаа бөгөөд тус улсад 4 сүм болон зургаан дэд сүм бий болжээ.
Тус улсад аль хэдийн 22 жилийг өнгөрүүлсэн хамба лам Падилла хүн ард нь нөхөрсөг, зочломтгой монголд шашин түгээх үүргээ биелүүлэхийн тулд хийх зүйл маш их байгааг онцолж байгаа юм.
Хамба лам Падилла Улаанбаатар хотын Шувуу дахь сүмдээ их мөргөлийн өдрөөр сүсэглэж байна
Зочин · 2014/10/28
Mongol mongolooroo l bval deersendee evgui haragdaj bna iim boloh bsan bol deer uyed l boloh bsandaa
mongolchuudaa. · 2014/10/27
Hariin ***shin bidend hereggui monggui ch baisan bid olsoj uhehggui sh dee ajil heehees zalhuursan huniii ajil muhar susegt buu act.
Зочин · 2014/10/27
Энийг зогсоох төр засаг байна уу.
Зочин · 2014/10/27
ee buuzegd mini iim l ym bas dutaj gne shuu Mongold mini