Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/10/31
2014 оны 11дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, Дорнод, Дарьгангын тал нутгаар явган шуурга шуурна. Нутгийн зүүн хагст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 78хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.