Фрийдландын хувийн орон сууцны түрээс, Маурин Сюгийн хүүхдийн сургалтын төлбөрийг Монголчууд зээлээрээ төлдөг!
2014/11/07
/214,4 сая америк доллар буюу 400 тэрбум 928 сая төгрөг/
Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай!
“...2004 оны 11-р сарын 19-ний өдөр Turquiose Hill Resource /IVN/ болон бусад Айвенхоу группын хамааралтай компаниуд хооронд байгуулагдсан “cost sharing agreement” буюу зардал хуваалцах гэрээний дагуу Оюутолгой ХХК 2010 онд 23,1 сая ам.долларын, 2011 онд 21,3 сая ам.долларын зардал хуваарилжээ.
Оюутолгой төслийн болон тус компанийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй, группын бусад компаниудаас хуваарилагдан бүртгэгдсэн байж болзошгүй зардлуудыг түүвэрлэсэн.
Тус зардал хуваалцах гэрээг гаргаж өгөхийг 2013 оны 7-р сарын 22-ны өдрөөс хойш удаа дараа бичгээр нэхэмжилсэн боловч 10-р сард Оюутолгой ХХК-д ямар ч хамааралгүй гэрээ учраас гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.
Гэтэл Оуютолгой төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор САП бүртгэлийн системд 42-46-аар эхэлсэн дансуудад зардлаар бүртгэгдсэн гаднын үйлчилгээ, бусад үйлчилгээ, гэрээт ажил, байр хангамж, түрээсийн зардал, гишүүнчлэлийн төлбөр хураамж, эмнэлгийн үйлчилгээ, аяллын зардал зэрэг утгатай зардлын гүйлгээг гурван оноор ерөнхий журналын бүртгэлд үндэслэн шалгахад Оюутолгой төсөлд шууд хамааралгүй дараах зардлууд бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Рио Тинто болон Айвенхоу группын гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд, Оюутолгой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон “Флуор”-ын /Гэрээнд огт хамааралгүй компани.
Уг компанийн талаар дараагийн баримтад дурдах болно/ ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээ, Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлууд, Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн бэлэг, хандив, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд, Ванкуверт агуулахын түрээс, ажилтан элсүүлэх зардал, дайны эрсдлийн даатгал, Рио Тинтогоос томилогдсон Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь НББОУС /нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт/-ыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ...”
УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга
/Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн материалаас түүвэрлэн 2 дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх материалуудыгhttp://www.sonin.mn/blog/uyanga/32200 болонhttp://www.facebook.com/setguulchuyanga/posts/611208128990016:0 хуудаснаас олж үзнэ үү?/
Зочин · 2014/11/10
Shalgaad bolohgui bgaa bol olon ulsiin shuuh ene terdee uguud huuguud gargaach.iim dampuu mongold ashig n orj bgaa yum yu ch bhgui *****nuudiig ****uulah heregtei.chadahgui l dee deeguur bgaa heden nuhduud n ted naraas bagagui yum avilald tuuchihsan yum chin uursduu oroogdchih geed am neej duugarch chadahaa bolison.Bayr aas ehleed Bayrtsogtiig oroltsuulaad bugd l hussiishdee.
Зочин · 2014/11/09
Зочин · 2014/11/09
ehe baidlaaraa baibal udahgui hoich ve mini mongol hun bolj tursunduu gutaj ybah baih
Зочин · 2014/11/09
nom
Зочин · 2014/11/08
ene darga said naraa arga hemjee avaach ee. tur mini yaj ajillad bna aa