Хүйтний эрч чангарч, халаалт галлагаа эхэлсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  Гал түймрийн аюул нь: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэх, зориулалтын бус халаалтын хэрэгсэл ашиглах, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан гарч байна.

Иймд иргэн Та,  галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлэх, харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулах, тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтрааж байх, галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг анхааруулж байна.