UBS TВ-гэээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчид “Шинэ засаг, шинэ бодлого” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж үзэл бодлоо илэрхийлж манлайлагчид аливааг ямар соргогоор ажиж, гарц шийдлийг хайж байлаа.

Түүнчлэн шилдэг залуус Удирлагын академийн манлайллын хөтөлбөрт суралцахын зэрэгцээ нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, төр нийгмийн зүтгэлтнүүдийг урьж чөлөөт уулзалт, ярилцлага хийдэг уламжлалтай.

Тэд удаа дараа МУ-ын ерөнхийлөгчийг манлайллын сэдвээр илтгэл тавьж өгөхийг болон бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн асуудлаар уулзаж ярилцах хүсэлт тавьжээ. Манлайлагч  залуусын 87 хувь нь санал нэгдэж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтээ дахин гаргаж цаг үеийн асуудлаар байр сууриа хуваалцахыг хүссэн юм. 

Дашрамд дуулгахад, залуус Ерөнхийлөгчөөс асуух асуултаа урьдчилан бэтгэсэн байгаа гэнэ.