Л.Гүндалай: Дүүгийнхээ авсан газарт хаус бариулж байна, та нар хол очиж...
2014/11/11
УИХ-ын экс гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай Зайсангийн аманд задгай авирлах болсоор удлаа. Оргил рашаан сувилал, Бурхантай хөшөөний хажуухан талд нийтийн эзэмшлийн газарт дөрвөн давхар хувийн хаус бариулж байгаа түүнийг зогсоох хууль, хяналтын байгууллага, байцаагч, цагдаа аль нь ч хүчгүйдэж байна.
Ийм байхад тэр хавийн иргэд шаардлага тавиад ямар ч нэмэргүй. Ер нь тэр орчим очсон, шаардлага тавьсан, хууль дүрэм сахихыг сануулсан, газар дээрээс нь сурвалжилсан хэнбугайг ч тэрээр “Би дүүгийнхээ авсан газар дээр хувийн хаус бариулж байна, тэгээд юу гэж. Та нарт ямар ч падлийгүй” хэмээн загнаж хөөж туух аж.
Бас хэв журам сахиулахаар очсон цагдааг “Дарга чинь хэн бэ, утасных нь дугаарыг өг. Би ярина. Миний ажлыг зогсоодог хэн бэ тэр муу” хэмээн дарамтлах, сүрдүүлэхийг үзүүлж өгч байгаа юм.
Ийнхүү дур зоргоороо авирлаад сурчихсан улстөрчийн араншин нь тэр үү, нам нь хүчтэй бас нөлөөтэй учраас ааг омог нь багтаж ядаж байна уу гэлтэй экс гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, одоо бол Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай Зайсангийн орчим, Бурхантай хөшөөний хажууд бумба галзуурах гэгч л болж байна.
АН-ынхан хотын байтугай, улсын, төрийн бүхий л эрх мэдлийг атгаж байгаа учраас журмын нөхөртөө үг хэлж чадахгүй, шаардлага ч тавьж чадахгүй байгаа бололтой. Нөгөөтэйгүүр, улстөр, бизнесийн олигархиудын амьдардаг ордон болох тансаг зэрэглэлийн “Bella Vista” хотхонтой хаяа хатгах Л.Гүндалайн хүсэл давамгайлж байгаа гэж тайлбарлахаас аргагүй.
Учир нь Хотын дарга Э.Бат-Үүлийн саяхан гаргасан А/937 дугаартай захирамжид “Оргил рашаан”-ы ундарга дээрх хууль бус газрын зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэсэн. Тэгвэл тэр шийдвэр бусдад нь үйлчлээд харин Л.Гүндалайгийн газрыг тойрчээ.
Тухайлбал, “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оргил рашаан” сувиллын хойд талд рашааны эрүүл ахуйн бүсэд газар эзэмших Нийслэлийн Засаг даргын 2004 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамж нь “Нарантуул трейд” ХХК-д, 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамж иргэн Б.Гүрбадамд, 2011 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамж нь Сэргээн засах клиник эмнэлэгт зөвшөөрөл олгосон байсныг тус тус хүчингүй болсонд тооцсугай” хэмээн шийдвэрлэсэн бөгөөд тэнд Л.Гүндалай болоод түүний дүү Бурхантай хөшөөний орчим, нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон худгийг хашаандаа оруулаад авчихсан Л.Баяндалайн нэр байтугай нэг үсэг ч алга.
Хотын даргын шийдвэр ийнхүү иргэдээ ялгаварласан шударга бус болсныг шүүмжилж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны IV хэсгийн иргэн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд хандан
“Нийслэлийн үзэсгэлэнт газар гэж нэрлэж болох “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн талд Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувийн хаусаа сүндэрлүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.
Хажуу хавиргаар нь явж байгаа олон хүн энэ барилгын талаар асуухад ажилчид нь хээв нэг “Та нарт ямар хамаатай юм. Мөрөөрөө зугаалаад яв. Л.Гүндалай дарга бүгдийг нь зохицуулсан байгаа” гэж хэлдэг. Барилга баригдаж байгаа газар нь Зайсан орчмын иргэдийн ундны цэвэр усны гүний худагтай.
Мөн цэцэрлэгт хүрээлэн тусгай хамгаалалтын бүсэд байрладаг. Түүнчлэн гүний худгийг манадаг тусгай ажилтан ч бий.Энэ барилга ашиглалтад орсон тохиолдолд бид ундны усгүй болох аюулд орно.
Уг нь БОНХЯ, Богд уулын дархан цаазат газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид очиж барилгын ажлыг зогсоох тухай албан бичиг өгсөн ч Л.Гүндалай эрх мэдэл бүхий хүмүүсийн тушаал шийдвэрийг нь үл огоорч албаны хүнийг хүртэл утсаар дарамтлан ярьсан нь баримт болон үлдсэн байгаа.
Тэд энэ сардаа багтаан барилгын ажлаа дуусгахаар ихэд чармайн ажиллаж байна. Бид барилгатай холбоотой бүхий л зүйлийг баримтжуулж байгаа. Албаны хүмүүс ирээд юу ярьж ямар хууль зөрчснийг нь тодорхой хэлсэн зэрэг бүгд бий” хэмээж байв.
Харин Л.Гүндалай өөрөө энэ бүхнийг тайлбарлахдаа “Бурхантай хөшөөний хажуу талын энэ газрыг манай дүү ХААИС-ийн захирал байсан нэг нөхрөөс 2008 онд авч нэг давхар байшин барьсан юм.
Одоо тэрийгээ өндөрлөж хувийн сууц болгож байгаа. Өөр юм байхгүй” гэх аж. Хууль зөрчсөн, түүнчлэн иргэд цэвэр усны эх үүсвэрийг авчихлаа гэж хэл ам гаргаж байгаа талаар асуухад “Мэдэхгүй. Энд хууль зөрчсөн юм байхгүй. Ямар хууль зөрчсөнийг мэдэхгүй, юу нь болохоо байсныг мэдэхгүй. Хууль зөрчсөн гэж байгаа бол тэр байгуулагуудаараа л явдаг юм байгаа биз” гэх аж.
Гэтэл Зайсан толгой орчим, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар Төрийн өмчийн тусгай хамгаалалттай газар учраас тэнд хувийн хаус барих нь Үндсэн хуулийг зөрчжээ. Мөн нэг давхар хуучин байшинг ямар ч тооцоо судалгаа, зөвшөөрөлгүйгээр өргөтгөсөн учраас Барилгын тухай хуулийг зөрчжээ. Иймд барилгын ажлыг үргэлжлүүлэх, явуулахыг Мэргэжлийн хяналтын газраас хориглосон шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн цахилгаан, дулааны инженерийн шугам сүлжээний ажлыг эрх бүхий байгууллага, хотын захиргаанаас зөвшөөрөл аваагүй учраас Хот байгуулалтын хуулийг ч бас зөрчжээ. Иргэд гэрээ барих хашааны газар авч чадахгүй байхад эрх мэдэлтнүүд ийнхүү дур зоргоороо авирлаж байна.
Ч.Олдох, Б.Энхзаяа
Зочин · 2014/11/13
Tsaatsaar awax yaliig ard tumen sergeex xertei ard tumeen xarin bux nasaar ni xorix yal bol tuuneesee iluu xargis um olon jiliin aidsiig gantsxan edriin aidsaar soltsgooe xumuusee
Зочин · 2014/11/13
Ardchila****diin unen torh. edend zasgiin erhiig ogohoor yaj tuilj boldgiig, ard tumniig yaj m****as dor uzdegiig ni bid harj ba, MAN -iinhan hezee ch ingej galzuurch baigaagui.........Mongolchuud tsohorch ba, 2016 on hurdan boloosoi hantsui dotroo zalbiran morgotsgooj ba.
Зочин · 2014/11/12
Gunbalai ylsin. Uildberiin gazriig zugeer avchihaad tureesleed hun shulaad duuj bg****dee.hyyli. uilchileesee.
Зочин · 2014/11/12
Shunal ihedvel ****** bolno.shuud nuraah heregtei.
Зочин · 2014/11/12
Энэ Балайг зогсоогоочээ АТГ яагаад шалгадаггүй юм бэ
Зочин · 2014/11/12
Zugeer ochood nuraa. Ehnees ni nuraagaad baival gunbalai shig luivarchdad surgamj bolno.
bi · 2014/11/12
ardchilagchdiin hiij bui ardchilal shuu dee
Зочин · 2014/11/12
Gundalaigiin zov gechihjee ter chin huuli jurmand zahiragddaggui hen be haan yumuu zaan yumuu aygui bol gundalaigaas jaahan yum salgaj avchihhaad hamgaalmaar aydaad bga yum bh daa chaavaas gej
Зочин · 2014/11/12
Муу сагсуу луйварчин.энийг АТГ шалгаачээ.ордог газар нь оруулаачээ.эрх мэдлээ ашиглаж байна.хууль тэрэнд үйлчлэхгүй байна гэдэг л сэжигтэйл байнаш дээ
Зочин · 2014/11/12
Ямар зэвүүн юм бэ.
Зочин · 2014/11/12
end yamarch comment yldeged nemer baihgui ee. yls oron yalzarsan bn.
Зочин · 2014/11/12
ENE GUNBALAIG HIIH GAZART NI HIIGEECHEE BAIGALI DELKHII HUN AM BUZARLAJ DUUSLAA SHUNAKIIN BUZAR BOLSON HUN MUN HOLBOGDOKH HUMUUSIIG NI BUGDIIG NI SHOROND HIIGEECHEE DAVARSAAR DAVARSAAAR DAVGIIN OROND OCHSON BN SHOROND HATAA
Зочин · 2014/11/12
ENE GUNBALAIG HIIH GAZART NI HIIGEECHEE BAIGALI DELKHII HUN AM BUZARLAJ DUUSLAA SHUNAKIIN BUZAR BOLSON HUN MUN HOLBOGDOKH HUMUUSIIG NI BUGDIIG NI SHOROND HIIGEECHEE DAVARSAAR DAVARSAAAR DAVGIIN OROND OCHSON BN SHOROND HATAA
Өндөр болгох · 2014/11/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/11/12
Ганц гүндалайг буруутгаад яах вэ. MCS болон бусад хүмүүсийг яах гээв Гүндалайн буруу байхгүй хувь хүн юугаа хийх нь хэнд хамаа байна. Засаг хүний юманд хуруу дүрдэгээ больбол яасан юм. Ямар улсаар эс**********цээд байгаа хүнээс мөнгө төгрөг гуйгаагүй л байлгүй. Гүндалай гуай таны 100% зөв.
Зочин · 2014/11/12
Монголд байгаа нэг вирус ...
Зочин · 2014/11/12
gundalai guai baga davraad bgaarai ***** mini.
Зочин · 2014/11/12
Энэ гэж бас увагүй ****** бна .