Татварын албаныхан 2 жилийн дотор 10 тэрбум давсан төгрөгийг урамшуулал болгон авсан нь хямралын гал дээр тос нэмж байна!!!

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас Монгол улсад маань эдийн засгийн хямрал нүүрлээд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байна. 
Засгийн газар нь чадамжгүй болж огцорч дээрээ толгойгоо олохгүй доороо хөлөө олохгүйн үлгэр үргэлжилсээр...

 

Ард түмний амьдрал туйлдаа хүрч Аж ахуйн нэгж байгууллагууд хаалга үүдээ барьж дампуурлаа зарлах нь өдөр ирэх бүр нэмэгдсээр.

Гэтэл яг энэ Шинэчлэлийн засагтай зэрэгцэн Татварын албаныхан 3 тэрбумааас дээш орлого төвлөрүүлвэл 30%  урамшуулал болгож өөрсөдөө авдаг журам гарч. Ингээд л чоно борооноор гэдэгчлэн татварынхан ядарч туйлдсан аж ахуйн нэгж байгууллагуудыг дарамталж дампуурлаа зарлахад нь түлхэц өгч зөвхөн өөрсдийн орлoго унацыг илүүд үзэж улайран ажиллах болжээ.

Доорх албан бичгэн дээр татварын албаныхан хэрхэн орлого хувааж төрийн татвар, ард түмний мөнгийг хувааж авч байгааг та харж болно.

Тангараг өргөж, төрөөс цалин авч ажиллаж байгаа энэ хүмүүс дээр нь нэмж гэнэт ийнхүү ашиг орлого олж баяждаг болж ээ.

ЭНЭ БУСАРМАГ ЯВДАЛД ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ТАСЛАН ЗОГСООЖ, ОЛГОСОН ТЭРХҮҮ МӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН УЛСЫН ОРЛОГО БОЛГОХГҮЙ БОЛ ОЛОН НИЙТ ЖИГШИН ЗЭВҮҮЦЭЖ, ДУРГҮЙЦЭЖ БАЙНА!!

 

Татварын албаныханы албан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна:

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн сүлжээгээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргаж байна.

Татварын ерөнхий газар, түүний удирдлага нь батлагдсан төсвөөс гадуур, улс болон орон нутгийн төсвийн орлогоос нэг ч төгрөгийг татварын алба, ажилтан албан хаагчдад урамшуулал хэлбэрээр олгоогүй бөгөөд цаашид ч олгохгүй болно.
"Улайрсан татварынхан" нийтлэлд гарсан мэдээлэл нь тухайн нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын бүрэн эрх мэдлийн хэмжээнд шийдсэн, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3, 47, 49 дүгээр зүйл, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтуудын хүрээнд орон нутгийн төсвийг бүрдүүлэхтэй холбоотой 2006 оноос эхлэн үүссэн харилцаа болно.
Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2009 оноос хойш олгосон үр дүнгийн урамшууллын судалгаа болон гэрээг танилцуулж байна.
ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС 
ОЛГОСОН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ УРАМШУУЛЛЫН СУДАЛГАА
Д/д
Татварын алба
Огноо
Газрын /хэлтэс/ даргын нэр
Гэрээний дагуу Татварын албанд олгосон урамшууллын дүн /төгрөг/
1
Нийслэлийн Татварын
газар
2009
С.Энхбаатар
                                191,700,000
2010
С.Энхбаатар
                                135,000,000
2011
С.Энхбаатар
                                300,000,000
2012
С.Энхбаатар
                                144,844,200
Нийт
 
 
                                771,544,200
2
Баянгол дүүргийн
Татварын хэлтэс
2010
 Д.Энхбат
                                200,000,000
2011
 Б.Оюунтуяа
                                120,000,000
2012
 Б.Оюунтуяа
                                195,000,000
2013
 Б.Оюунтуяа
                                599,500,000
Нийт
 
 
                             1,114,500,000
3
Баянзүрх дүүргийн
Татварын хэлтэс
2010
Д.Готов
                                  42,400,000
2011
Ч.Сүрэнхорлоо
                                  91,700,000
2012
Ч.Сүрэнхорлоо
                                157,300,000
2013
Ц.Сайнбуян
                             1,155,200,000
Нийт
 
 
                             1,446,600,000
4
Чингэлтэй дүүргийн
Татварын хэлтэс
2010
Л.Нэргүй
                                293,664,800
2011
Л.Нэргүй
                                706,335,000
2012
Л.Нэргүй
                                  56,000,000
2013
М.Болортуяа
                                250,000,000
Нийт
 
 
                             1,305,999,800
5
Сүхбаатар дүүргийн
Татварын хэлтэс
2010
Б.Занданбат
                                480,000,000
2011
Б.Занданбат
                                618,000,000
2012
Б.Занданбат
                                800,000,000
2013
Ц.Амартайван
                                800,000,000
Нийт
 
 
                             2,698,000,000
6
Сонгинохайрхан дүүргийн
Татварын хэлтэс
2010
А.Ариунгэрэл
                                  27,987,452
2011
А.Ариунгэрэл
                                  71,255,900
2012
Ц.Сүхбаатар
                                  87,912,500
2013
Ц.Сүхбаатар
                                340,060,350
Нийт
 
 
                                527,216,202
7
Хан-Уул дүүргийн
Татварын хэлтэс
2010
Х.Төмөрбаатар
                                  34,500,000
2011
Д.Батхуяг
                                  88,600,000
2012
Д.Батхуяг
                                190,000,000
2013
Д.Бадам
                                416,600,000
Нийт
 
 
                                729,700,000
8
Багануур дүүргийн
Татварын хэлтэс
2010
Д.Болд
                                  40,000,000
2011
Д.Болд
                                  10,000,000
2012
Д.Болд
                                     2,500,000
Нийт
 
 
                                  52,500,000
9
Налайх дүүргийн
Татварын хэлтэс
2011
Н.Энхээ
                                     6,000,000
2012
Д.Энхбаяр
                                  20,000,000
Нийт
 
 
                                  26,000,000