Тагтны бэхэлгээ хийж байгаад унаж нас баржээ
2014/11/12
2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, КТМС-ийн зүүн талд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас “Ариун-Очир” компанийн туслах ажилчин О.Б унаж нас барлаа. Тэрбээр иргэн С.Даваасүрэнгийн захиалгаар барьж байгаа 13 давхар, 78 айлын орон сууцны барилгын тагтны хашлага суурилуулж байсан бөгөөд хамгаалах бүс хэрэглээгүй байснаас осолджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.