Урт гартнуудыг “өөхшүүлэгч” нь та өөрөө
2014/11/12
Өнгөрсөн 10 сард Улсын хэмжээнд 22476 гэмт хэрэг бүртгэгджээ. Монголчууд бид гэнэн цайлган зантай хүмүүс. Энэ зан нь зарим тохиолдолд урт гартнуудын өгөөш болчихдог талтай. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагтдаагийн 2-р хэлтэст иргэн Д нарын 7-н хүнд холбогдох бусдын мөнгийг гэрээний аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ.
Гэмт этгээдүүд иргэдэд Япон улсаас хямд үнээр автомашин зуучилж өгнө хэмээн нэг хүнээс 6-35 сая төгрөгийг нь залилсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Мэдээж гайгүйхэн үнээр сайн машин авахыг хэн хүнгүй бодно. Ингээд хураасан хэдэн төгрөгөөрөө машин авахаар судалж үзнэ. Ийнхүү итгэл өвөртлөн бусдад мөнгөө өгч машинаа улсын хилээр орж ирэхийг хүлээн сууна. Гэтэл өнөөх итгэл башир аргаар мөнгө олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн залилан.
"Дэлхийн тамга" ХХК, "Гүнбэйс", "Алтан самурай" гэдэг нэрээр байгуулагдан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоод байгаа учир хохирсон иргэд Баян-Зүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Мөн цахим картаар залилах хэрэг ихээр гарах боллоо. Цагдаагийнхан бусдын картнаас мөнгө хулгайлсан гэмт хэргийг он гарсаар Сонгинохайрхан дүүрэгт зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрвөн үйлдлийг илрүүлэн шалгажээ. Түүнчлэн өнгөрөгч аравдугаар сарын 03-ны өдөр Хятадын иргэд пос терминал машин ашиглаж иргэдийн их хэмжээний мөнгийг залилсан хэрэг гарсан.
Дээрх гэмт хэргээс харахад иргэд бид өөрсдөө гэмт хэрэгтнүүдийг өөхшүүлж байна гэж дүгнэж болохоор. Учир нь хулгайд эд зүйлсээ алдсан тохиолдолд харилцагч банктайгаа холбогдож картаа хаалгадаггүй. Энэ нь халаасны хулгайч нар картаар хаана ч үйлчлүүлж болох боломжыг нээж өгч байгаа юм. Худалдаа, үйлчилгээний төвүүд банкны картаар тооцоо хийхэд пин код гэж нэхдэггүй. Иймд урт гартан өөрийн данснаасаа мөнгө үрж байгаа юм шиг таны дансанд эзэн сууж орхих нь тэр. Худалдаа, үйлчилгээний ажилтнууд картаар тооцоо хийж байгаа хүнд мөн л итгэчихдэг. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед цэцэглэж байгаа нь тод илрэл.
Х.Даваа
Зочин · 2015/02/05
muu l*l*r Damdindorj chamd amid yvah ch erh bhgui humuusiin hohiroliig hurdan baragduulsan ni deer bh shuu enhtor dorjsuren batbaatar gsn hulgaichuud ch gsn adil ta nar hezee ch oodlohgui shuu
Зочин · 2014/11/14
za tgeel karta awahda bas pasportoo awch ywna,bichig barimta haywal yaana terneese esen yum bolno,teghin orond pin kodinil asuj bh heregteishde,eznesni uur hench medehgvishde
Зочин · 2014/11/13
Hydaldaa hiij baigaa nvhtseld irgenii vnemlehtei ni tyigej vzeh heregtei