Тамхи, согтууруулах ундааг устгалд орууллаа
2014/11/12
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэсээс шөнийн цэнгээний газрууд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад 9-р хороо “Жаргалант” ХХК-ийн “We”, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аврага чоно” ХХК-ийн “Ozone”зэрэг шөнийн цэнгээний газрууд мөн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити шоп ХХК” зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаагаар үйлчилсэн нь нотлогдож, хууль бусаар олсон орлого болох 212.000 бэлэн мөнгө, 544 пиво, 108 архи, 4 нэр төрлийн 255 хайрцаг тамхийг тус тус хураан улсын орлого болгов.
Дээрх тамхи, согтууруулах ундаанаас хугацаа нь дууссан архи, тамхи илэрсэнийг дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгалаа.
Ийнхүү Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, хууль бус үйл ажиллагаатай захиргааны зөрчил удаа дараа гаргадаг бүхий л байгууллагуудад анхааруулга өгөв.