Эрүүлжинэ, залуужна, тураана, таргалуулна гэсэн уриа бүхий ид шидийн гэмээр бүтээгдэхүүн Монголд арваад жилийн өмнө орж ирсэн нь "НегЬаlife". 

Гэвч тус компанийн бүтээгдэхүүнд ямар ч анагаах, эмчлэх, эрүүлжих, залуужих орц найрлага байхгүй гэдгийг дэлхий нийт мэддэг байлаа. Иймд тэд монголчуудын эрүүл мэндийн мэдлэг боловсрол тааруу, хууль эрхзүйн орчин дутмаг, эрүүл мэнддээ шинжлэх ухааны үндэслэлээр бус мухар сүсгээр ханддаг, дээр нь төр, засгийн хэмжээнд авлига өндөр хөгжсөнийг анхааралдаа авч, хэдэн төгрөг халааслах боломж байгааг олж харснаар манай улсад оруулж иржээ. Мөнгө угаагчдад халаасаа дүүргэх нь чухал болохоос тухайн улсын хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай чимхийн төдий ч ойлголт байдаггүй билээ. АНУ-ын Худалдааны комиссоос "НегЬаlife"-ийг бүтээгдэхүүнээ зарж борлуулахдаа Дэлхийн худалдааны байгууллагын хориглосон зарчим болох пирамидын сүлжээг ашигладаг болохыг илчилсэн. "НегЬаlife"-ийн бүтээгдэхүүнд хордсон, хохирсон хүмүүс олон мянгаараа байгаа хэдий ч тэд арга залиар амьдарсаар явна. Энэ талаар манай сонин удаа дараа баримт нотолгоотой бичиж, олон түмэнд хүргэж байсан билээ, Манай сонинд нийтлэл гарсны дагуу маш олон хүн хандаж, уг. бүтээгдэхүүнийг хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон тухайгаа баримт нотолгоотойгоор ярьж, хэсэг хүмүүсийн санаачилгаар Хохирогчдын холбоо хүртэл байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Харин энэхүү тэмцлийг маань саяхан Монголын телевизийн салбарт тэргүүлэгч"Еаgle" телевизийн сэтгүүлчид соргогоор анзаарч, "Биологийн идэвхит бүтээгдэхүүн, түүний хэрэглээ сэдвиин дор "9:1" нэвтрүүлгээр хэлэлцүүлэг өрнүүлсэн нь монголын хэрэглэгчдэд маш том мэдээллийг өгч чадлаа. Уг хэлэлцүүлэгт ЭМЯ-ны  дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхит бүтээгдэхүүний салбар зөвлөлийн гишүүн, хор судлаач Ө.Баяр, Улсын I төв эмнэлгийн Зүрх судас, үе судлалын клиникийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх эмч Б.Батболд, НМХГ-ын Экспорт, импортын хэлтсийн Эм, био бэлдмэлийн улсын хяналтын байцаагч З.Даримаа, Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэцогт нарын мэргэжлийн хүмүүс оролцуулсан нь биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүмүүст хор нөлөөг нь ойлгуулж өгсөн маш том алхам болж чадсан юм.

Мөн энэ хэлэлцүүлэгт биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэр дундаа "НегЬаlife".-ийн бүтээгдэхүүнийг дүүгийн хамт хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон  хохирогч Ц.Гэрэлцэцэг оролцсон нь дээрх компанийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон хүмүүсийн төлөөлөл олон нийтэд гарч ирснээрээ онцлог давуу болж чадсан. Харамсалтай нь уг хэлэлцүүлэгт  "Еаglе" телевизийн зүгээс Монгол дахь "НегЬаlife" компанийн төлөөллийг оролцохыг урьсан боловч ирж оролцоогүй болно. Гэвч хэлэлцүүлэг үргэлжилж байх явцад "Еаglе" телевизийн байранд Wiilliam S Infante гэх америкийн иргэнийг орчуулагч Хонгорзулын хамт явуулж, тус телевизийн үүдний хүлээлгийн танхимд хянаж байсан билээ. Хэлэлцүүлэг дууссаны дараа манай сониныг төлөөлж оролцсон сэтгүүлчээс хэлэлцүүлгийн явцад дэлгэсэн баримт нотолгоогоо өгөхийг шаардаж, зүй бусаар авирласан болно. Иймд сэтгүүл зүйн эрэн сурвалжлах хүрээнд олж авсан баримт, нотолгоог маань тулган шаардаж, зүй бусаар авирлаж байсан америк иргэнийг манай сонины зүгээс зохих байгууллагад шалгуулах болно. Манай сонин өмнө нь дэлхийн хэвлэлүүд дээр гарсан "НегЬаlife".-ийн хор нөлөө болон монгол хэрэглэгчдэд хэрхэн сөрөг нөлөөлж байгаа талаар удаа дараа хүргэж байсан бөгөөд энэ удаа уг хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдийн яриаг тоймлон хүргэж байна.

НМХГ-ын байцаагч З.Даримаагийн хэлснээр өнөөдрийн байдлаар манай улсад 30 гаруй орны 160 гаруй үйлдвэрлэгчийн 1300 гаруй биологийн идэвхит бүтээгдэхүүн улсын хилээр орж ирдэг байна.
Харин хор судлаач Ө.Баярын тайлбарлаж буйгаар, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг оруулж ирэхдээ олон улсад мөрдөгддөг дүрэм журмыг мөрдөхөөс гадна үйлдвэрлэж буй улс орнуудаас бүтээгдэхүүнийх нь талаарх баримтыг эх хувиар нь авдаг аж. Мөн тухайн улс орныхоо зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагаар хянагдаж зөвшөөрөгдсөн байх ёстой гэнэ. Түүгээр барахгүй орц найрлагынх нь тун хэмжээг нарийн бичсэн баримтыг ч илгээх ёстой. Харамсалтай нь манай улсад оруулж ирж буй биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэр дундаа "НегЬаlife"-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хүмүүс донтдог, дасгадаг болж байгаа нь уг бүтээгдэхүүний орц найрлагад ийм төрлийн бодис орсон байдаг аж. Биологийн идэвхит бүтээгдэхүүн хүний эд эсийн түвшинд, бодисын солилцоонд хүрч үйлчилдэг учир хилээр оруулж ирэх нарийн шаардлагатай байдаг ч харамсалтай нь манай улсын лабортариудын хүчин чадлаас хамаарч тэр болгон тсор нөлөөг нь нарийн гаргаж чаддаггүй нь биологийн идэвхит бүтээгдэхүүнийг оруулж ирж буй хүмүүст боломж олгоод байгаа юм байна. Түүгээр ч зогсохгүй ДЭМБ-аас хэрэглэхийг хориглосон бодисын жагсаалт байдаг бөгөөд уг хориглосон бодис тухайн биологийн идэвхит бүтээгдэхүүнд байгаа эсэхийг нарийн шинжилж байж оруулах учиртай аж. Мөн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь олон улсад хэр нэр хүндтэй, чөлөөт худалдааны эрхтэй эсэх зэргийг хүртэл нарийвчлан судлах ёстой гэнэ.

Хэрвээ хэрэглэх тохиолдолд маш нарийн судалж, аливаа өвчнөөсөө урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ үү гэхээс ямар ч анагаах, эмчлэх үйлдэл үзүүлдэггүй байна. Ийм бүтээгдэхүүн зарж байгаа төлөөлөгч болон компанид эмч, хоол судлаач, биологич,  ургамал судлаач гэх мэт нарийн мэргэжлийн хүмүүс байх шаардлагатай аж. Харамсалтай нь манай улсад биологийн идэвхит бүтээгдэхүүн оруулж ирж буй компаниудын хувьд нэг ч эмч, нэг ч хоол судлаач байдаггүй гэнэ.

Харин Б.Батболд эмчийн хэлснээр. биологийн идэвхит бүтээгдэхүүнд хүнийг анагаах, эмчлэх ямар ч үйлчлэл байдаггүй аж. ДЭМБ, дэлхийд нэртэй лабортариуд. дэлхийн шилдэг эмч нар "НегЬаlife"-ийн бүтээгдэхүүнийг үр дүнгүй болохыг баталжээ. Иймд ДЭМБ-аас биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ маш сайн судлахыг анхааруулдаг байна. Өнөөдрийн анагаах  ухааны эарчим бол нотолгоонд суурилсан  бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг.  Гэтэл "НегЬаlife"-ийн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээгээр эфедрин буюу хар тамхины төрлийн сэргээш  хэрэглэсэн байсан нь илэрч байжээ. Мөн хар тугалга байх хэмжээнээсээ өндөр гарч ирж байсныг ч Б.Батболд эмч баримттайгаар өгүүлсэн юм. Тэгэхээр өнөөдөр "НегЬаlife"-ийн бүтээгдэхүүнд дээрх бодисууд агуулагдсаар байгаа эсэх дээр хяналт тавихыг тэрээр анхааруулж,
монголчуудаа зоосоороо зовлон худалдаж авахгүй байхыг анхааруулсан.

НЭМҮХ-ийн хоол судлалын мэргэжилтэн Э.Эрдэнэцогт ч дээрх мэргэжилтнүүдийн ярьсныг баталж, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэхдээ таарах эсэхээ сайн судлах шаардлагатай болохыг зөвлөсөн юм. Энэхүү хэлэлцүүлгийн дараа манай сонины хаягаар маш олон хүн биеэр уулзан, бас утсаар холбогдож, биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэр дундаа "НегЬаlife"-ийн бүтээгдэхүүн хэрэглээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө ажиглагдсан талаар олон жишээ баримт хэлж байна. Иймд энэ асуудлыг ингээд орхих нь зохисгүй гэж манай сонины зүгээс үзсэн бөгөөд хор нөлөөнийх нь талаарх баримт, мэдээллүүдийг дахин хүргэх болно. Герман улсаас холбогдсон нэгэн иргэний хэлснээр, Герман улсад тураах, залуужуулах гэх бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр рекламдаж, сурталчлахыг хориглодог байна. Харин " НегЬаlife"-ийнхан манай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нүүр дүүрэн рекламаа цацаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа ноцтой баримт билээ.

 

"ОДОО ЦАГ" сонин