Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болох мөрөөдөл нь талаар болов
2014/11/19
УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ч.Сайханбилэгийн асуудлаар бүтэн өдөржин хуралдаж эцсийн шийдвэрээ гаргасан.
Үдээс өмнө хуралдсан бүлгийн хуралдаанд 25 гишүүн сууснаас 19 нь Ч.Сайханбилэгийг дэмжсэн байна. Харин Удирдах зөвлөлийн хуралдаанд 19 хүн оролцсноос 12 нь эсэргүүцжээ. Ийнхүү МАН нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжсэнгүй. МАН Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байх хэд хэдэн шалтгаантай аж. Өнөөдрийн хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн иймд байдлаас Ч.Сайханбилэг гаргаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй гэнэ. Учир нь Ерөнхий сайдад нэр дэвшигч эдийн засагч бус хуульч мэргэжилтэй юм байна. Олон нийт болоод учир мэддэг хүмүүсийн хэлж буйгаар мэргэжлийн Засгийн газар байгуулах шаардлагатай гэж байгаа. Үүнээс гадна Ч.Сайханбилэгийг Н.Алтанхуягийг багт орж ажиллаж ирсэн гэдэг утгаар дэмжихгүй байх нь лавтай. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгээр дамжуулж Н.Алтанхуяг бодлого тодорхойлох магадлалтай. Эцэст нь өнөөгийн нийгэм, эдийн засгийг хүнд байдалд оруулахад Ч.Сайханбилэгийг гар бие оролцсон хэмээжээ. Дээрх шалтгааны улмаас түүнийг дэмжээгүй байна. Ийнхүү МАН-ын 26 гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжихгүй болсноор улстөрийн нөхцөл байдал улам ээдрээтэй болж эхэллээ. Учир нь АН-ын бүлгээс Ч.Сайхабилэгийг 19 гишүүн л дэмжиж байгаа. Үлдэж байгаа 16 гишүүнээс 2-3 хүн л Ч.Сайханбилэгийг дэмжинэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр Ч.Сайханбилэг УИХ-аас Ерөнхий сайдаар дэмжигдэх магадлал улам багасч байна. Нэг үгээр хэлбэл түүний Ерөнхий сайд болох мөрөөдөл талаар болов оо.
Д.Анар
Захидал илгээх бол энд дарна уу !
Зочин · 2014/11/21
Zail da chi bol tord gai bolno do neree tataj avaach de hol yvaagui deeree
Zochin · 2014/11/20
Saihanbileg chin unasan zasgiin gazriin gushuun shuudee.bolj bgaa yumuu saihanbileg erunhui said bobolbol altsnhuyag hereg erhleh gazriin dargaar ochih sanaatai bgaa uikdsrn nugelee daldlah mest geregtei bgaa bh l daa uls otniig urund oruulsan hun altanhuyag mhn shyu nzuudaa
Зочин · 2014/11/20
hoorhiig ***l demii dogdluulj noirgvi honuulchlaa. zvgeer bsn hvniig lk
Зочин · 2014/11/20
тэр нь дээр!
Зочин · 2014/11/20
Gyts uu
Зочин · 2014/11/20
Saihanbileg zugeer l neree tatah heregtei.Ineedtei yum bodohoos
Зочин · 2014/11/20
Зочин · 2014/11/20
uls toriin ****** bolj alban tu****l sandal suudaliin toloo biee hudaldsan MAHN-n urbagch hulgaich, IZNN- tarhinii turaltanguud Saihan bilegiig demjine gej ****ahaa bolison deer bishuu ta nariig urbagch hulgaich nar geed Bayartsogt hural deeree zarlaad baihad yanhataj duusahgui yum aa
Зочин · 2014/11/20
Дэмжиж бна
Зочин · 2014/11/20
za ereesei bi bolie
Зочин · 2014/11/20
Zuv bna
Зочин · 2014/11/20
ashgui dee odoo harin battulgiig esvel amarjargaliigaa bol****or yum
зочин · 2014/11/20
сайханбилэг залуу хүн ухамсраараа нэрээ татчих хэрэгтэй. зөндөө олон жил сонгууль ард чинь бна. Алтанхуягийн хийсэн бантантай зууралдаад яахийн. хэрэв ингэж шийдвэл чиний нэр ард түмэнд ОК болно доо.
Зочин · 2014/11/20
ёстой ашгүйдээ юугаач мэдэхгүй хүн сайд болж улс орноороо тоглоод юу хийхэв ёстой нөгөө галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гээчийн үлгэр болох байлгүй
Зочин · 2014/11/20
ашгүй дээ