”Шударга ёс” эвслийнхэн Н.Энхбаярыг цагаатгах, МАН-ыг засагт оруулахгүй байх, 4 сайдын суудлаа хадгалах шаардлагууд тавьж эхэллээ
2014/11/20
АН сөрөг хүчний шахаанаас гадна хамтран засаг барьж байсан "Шударга ёс" эвслийн удирдагч Н.Энхбаярын шантаажинд гүн гүнзгий хутгалдан оржээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлснээр "урвагчид”-тай нийлэх нь эргээд хүнд байдалд ордгийг АН-ынхан амсаж толгойгоо гашилгах болов.
АН-ын шинэ дарга З.Энхболд бүх намуудтай Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох асуудлаар зөвшилцөж байгаа. МАН үгүй гэсэн бол "Шударга ёс" эвслийнхэн за гэсэн. Гэхдээ улс төрийн өнөөгийн эгзэгтэй байдлаар дамжуулан барьцаа лавхан барихыг хичээж байна. Сөрөг хүчний хувьд ойлгож болох л асуудал. Харин хамтарч хоёр жил бодлого тодорхойлсон "Шударга ёс" эвслийн хувьд бол шударга бус үйлдэл л дээ.
Өчигдөрөөс эхлээд саарал ордонд МАН, "Шударга ёс" эвсэлийнхэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх гэх мэт асуудлаар шантааж хийж эхэлсэн мэдээлэл эрчимтэй тарж байна. Гэхдээ энэ мэдээлэл УИХ-ын гишүүдийн ам дамжин цайны хачир болон түгж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын хамтрагч "Шударга ёс" эвслийнхэн Ч.Сайханбилэгийг дэмжих тохироотойгоор дараах дөрвөн шаардлагыг санал болгосон бололтой.
1. Н.Энхбаярыг цагаатгах
2. МАН болон бие даагчидыг засагт оруулахгүй байх
3. 2012 оны гэрээний дагуу ногдсон 4 сайдын суудлаа хэвээр нь хадгалах
4. 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээгээ эргэж харах
Хэрэв энэхүү шаардлагууд үнэн бол ихээхэн ноцтой юм. "Шударга ёс" эвслийнхэн бугуй биш бөгс барих гэж хичээж байна. Эдгээр шаардлагууд нь "Шударга ёс" эвслийнх гэхээсээ илүү Н.Энхбаярынх гэвэл илүү үнэнд ойртож мэднэ. Сүүлийн хэд хоног Н.Энхбаярын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг нийгэмд ихээхэн шуугиан дэгдээж байна. Бас Н.Энхбаярыг өрөвдөх сэтгэлгээ ч давамгайлж эхлэв. Яг энэ үетэй давхцуулан Н.Энхбаярыг цагаатгахыг "Шударга ёс" эвсэл шаардах болов. Тэгэхээр энэ бүхнийг маш сайн тооцсон хэрэг л дээ. Засгийн газрыг огцорсон, тохиролцоо хийж эхэлсэн, төр эзэнгүйдсэн үеэр Н.Энхбаярын нэвтрүүлгийг гаргана. Нийгмийг өрөвдүүлнэ. Зэрэгцүүлээд цагаатга гэж эрх баригчдыг шахаанд оруулна. Нэг л танил сценари. Ийм сценари Монголд биш БНСУ-д л бичигдэж байгаа л даа.
"Шударга ёс" эвслийн энэхүү шахалтанд эрх баригчид ихээхэн дургүйцэж болгоомжилсон байдлаар хандаж байгаа гэнэ. Юуны өмнө Н.Энхбаярыг цагаатгах асуудлыг АН болон Засгийн газар мэдэхгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээний асуудал гэж бултаж байгаа сурагтай. Харин МАН болон бие даагчидыг засагт оруулахгүй байх талаар бодно. Дөрвөн сайдын асуудлаар Ч.Сайханбилэгийг томилсны дараа ярилцья гэх мэтээр шантааж бүрээс эвтэйхэн бултаж байгаа гэнэ. Тиймээс эрх баригчид эхлээд Ч.Сайханбилэгээ томилуулчихья. Дараа нь асуудал бүрийг яриад тохиролцьё гэсэн тактикийг баримталж эхэлжээ.
Ер нь "Шударга ёс" эвслийн эдгээр шаардлагууд үнэн бол ямар нэгэн бодлогын, улс орны хөгжлийн талаар зөвшилцөх ямар ч санал алга. Өөрөөр хэлбэл эвслийнхэн улс орны хөгжлийн асуудлаар эрх баригчидтай зөвшилцөх саналууд гаргаагүй аж. Ганцхан өөрсдөдөө ашигтай ажил, албан тушаалын төлөө л зүтгэж байна. Ийм л хамтрагчидтайгаа учраа олох гэж АН-ынхан зовж эхэлжээ.

Зочин · 2014/11/28
enhbayriig demjij bn uls orniihoo tuluu ih yum hiisen shudarga hvn yum taniig hvndelj bn
Зочин · 2014/11/28
ene
Зочин · 2014/11/25
man zasagt orwol uls oron svirne shvv manan ergeed baiguulwal zadag mud ahij ogtsorno baih ard tvmen yaduurch bn hurdan zasag turuu baiguul
Зочин · 2014/11/25
enhbayriig tsagaatgah heregtei ih helmegdej bgaa hvn ene hvnii nuluu turd heregtei odoo yaj bgaagaa har turiin ajilaa hiij chadahgvi uls ornoo urund oruulj bn shdee
Зочин · 2014/11/22
Нийгмийн ********нууд.Хэрвээ МАН засагт хамтарвал Энхбаярынхан сөнөнө.
Зочин · 2014/11/22
N.Enhbayriig tsagaatgah bish harluulah heregtei! Ter Solongostoo harlana u? tsagaachilna u? ooroo l medeg. Mongol toroos l hol baig!!!

Зочин · 2014/11/21
намгүй улс болохгүй юу. зүгээр л тайван ажилсаг ард түмэн баймаар байхын. улс төргүй улс орон байна уу?
Зочин · 2014/11/21
зүгээр л ард түмнийхээ төлөө ажиллах энгийн чадвартай мэргэжилтэнгүүдээр сайд хийлгэвэл яасийн. яасан ядаргаатай юм бэ энэ тэнэг на******д чинь.
Зочин · 2014/11/21
МАН нийлээгүй Сайханбилэгийн Засгийн газар удаан наслахгүй н тодорхой
Зочин · 2014/11/21
AN-khaan ankhnaasaa you gej MAN-iig tsaraildaj khand avakhuulsan youm be dee.Ev negdliin zasgiin gazar nereer MANAN baiguulagdval uls oron mukhnu shuu!!!
Зочин · 2014/11/21
МАХН-ЫН ХЭЛСНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ АН АМЛАЛТ ӨГЧ БАЙГАА НЬ ТӨР СӨНӨСНИЙ ШИНЖ. МАХН-ЫГ ӨРӨВДЧИХЛӨӨ. ХОЙТ ЭЦГИЙН ҮЛДЭЭСЭН ХОНОСОН ХООЛ ИДЭГСЭД ХӨӨРХИЙ, ХАТАВЧИНД СУУЖ ХАЯАГАА ХАЗАГСАД ХӨӨРХИЙ, АЛБАН ТУШААЛ ГОРЬДОЖ АЛД БИЕЭ ХУДАЛДАГСАД ХӨӨРХИЙ
Зочин · 2014/11/21
enhbayariig bol helmegduulsen ni negent todorhoi sh dee. elbegdorj er hun uuchlalt guigaad tsagaatgachih heregtei
шудраагмаа · 2014/11/21
МАХН-ЫН ХЭЛСНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ АН АМЛАЛТ ӨГЧ БАЙГАА НЬ ТӨР СӨНӨСНИЙ ШИНЖ. МАХН-ЫГ ӨРӨВДЧИХЛӨӨ. ХОЙТ ЭЦГИЙН ҮЛДЭЭСЭН ХОНОСОН ХООЛ ИДЭГСЭД ХӨӨРХИЙ, ХАТАВЧИНД СУУЖ ХАЯАГАА ХАЗАГСАД ХӨӨРХИЙ, АЛБАН ТУШААЛ ГОРЬДОЖ АЛД БИЕЭ ХУДАЛДАГСАД ХӨӨРХИЙ.
Зочин · 2014/11/21
evseliig demjij bna. zov ****rdlaga-uud bna
Зочин · 2014/11/21
********длага биелүүлэхгүй бол Сайханбилэгийг дэмжихгүй дээ
Зочин · 2014/11/21
“Монгол хурандаа” нийгэмлэгийн анхдугаар чуулган Улаанбаатар хотноо 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шинжилгээний болон Авлигатай тэмцэх, Онцгой байдлын асуудал эрхэлсэн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хааж тэтгэвэр тогтоолгосон, чөлөөнд гарсан төдийгүй одоо ажиллаж байгаа хурандаа, дэд хурандаа Та бүхнийг анхдугаар чуулганд хүрэлцэн ирж, идэвхитэй оролцохыг урьж байна. ЖИЧ: Цэргийн дүрэмт хувцастай хүрэлцэн ирэх. ЦЕГ-ын Лицензийн төв нь нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт.