МАК-ийн охин компанийг шүүхэд өгчээ
2014/11/20
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр парламентад хөл тавьсныхаа дараа хэвлэлийн салбарт “гар дүрсэн”. Тодруулбал “Шинэ дэлхий” телевиз, “Өдрийн шуудан” сонинг худалдан авч, хэвлэл мэдээллийн медиа групп-тэй болно хэмээн ярьж эхлэв. “МАК” хэмээх уул уурхайн “вант улсын” өв залгамжлагч тэрбээр улс төрд ороход өөрийн гэсэн хэвлэл мэдээлэлтэй байх нь чухал хэмээн тооцоо биз. Намын ах нар нь ч тэгж зөвлөсөн байх. Харамсалтай нь үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд Н.Номтойбаярын буюу МАК-ын “мэдэлд” очсоноосоо хойш санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Анх тэрбээр “Улс төр, бизнесийнхэн, төрийн байгууллага, яамдуудтай ямар ч гэрээ хийж болохгүй, санхүүгийн асуудлыг би бүрэн даана” хэмээн лүндэн буулгаж байсан талаар ажилчид нь ярьдаг. Тэгвэл өнөөдөр түүний худалдаж авсан “Өдрийн шуудан” сонин үүдээ барьж, Шинэ дэлхий телевиз нь цөөн хэдэн ажилчидтай арай ядан эфирээ хаалгахгүй аргацааж байгаа сурагтай. Түүнээс гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалаас “Өдрийн шуудан” сониныг шүүхэд дуудсан гэнэ. Учир нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөлгүй олон сарын өр үүсгэсэн аж. Тус сонины ажилчид зөвхөн нийгмийн даатгалаа төлүүлээгүйгээр барахгүй олон сарынхаа цалинг МАК компаниас авч чадалгүй хохироод байгаа гэнэ.
А.Баярмаа
Зочин · 2014/11/22
YASAN HOORUU NOHOR VE BAAHAN ORTEI BAIJ ZAILUULDAA
Зочин · 2014/11/22
Номтойбаяр Сонгино хайрхан дуургийн сонгогчдын хусэлтээр биеэ унэлэгч нартай ажиллаад завгуй сбайгаа юм болов уу.
Зочин · 2014/11/21
Хүн **********лаад намын бүлгийн дэд Дарга болж шагнуулсан байхад наад нийгмийн даатгал ын шимтгэл төлөөгүй гээд одон авах байлгүй дээ.
Зочин · 2014/11/21
shine delxii gexed mak-s baaxan xumuus avchirch taviad ted nar nar ni mak-s tsalingaa avchixdag ajilchid ni tsalin baixgui yamar ch marktetingui bolson bolxoor dampuursan odoo efir ni garaxtai uguitei medeenii alba gej ugui bolson medeegui tv gexeer xetsuu eee
Зочин · 2014/11/21
Сэтгүүлчид их худалдвал ингэдэг юм түүний орорнд ТҮК-д ажилд орооч
Зочин · 2014/11/21
ene bichij bgaa ni arai bishee buhel buten tu***a statustai company ooroo ooriigoo tsalinjuulj chadahgui oor company aas tsalin guih ni her zohimjtoi ve
Зочин · 2014/11/21
Nomtoibayar ajilcdinhaa stalking urguu here hunii hudulguun hssulagch yum daa
Зочин · 2014/11/21
цалин МАК-с авдаг гэж юу вэ, сонингийн борлуулалтаас авах естой шд