“Дуулиант-7”
2014/11/21
Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцоллоо. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох мэдээ, нийтлэлийг уншигч танд тоймлон хүргэж байна.
1.- МУ-ын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамгаа хүлээн авлаа-
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын тамгыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд гардууллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ажлын амжилт хүсч, улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, ёс зүйтэй, шуурхай, нээлттэйгээр хуулийг хэрэгжүүлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагва нар шинээр томилогдсон Ерөнхий сайдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
2.- “Шинэ Налайх хороолол” мянгуужингийн үлгэр болов уу?-
Нийслэлийн Налайх дүүргийн 7-р хороонд “Тэлмэн Констракшн” ХХК 6000 айлын орон сууц барьж байгаагаа сүржин зарлаж байсан ч бодит байдал дээрээ барилгын ажил даржин байгаа ажээ. Тодруулбал гэр хорооллын дахин төлөвлөлт Налайх дүүрэгт түүчээлж байна гэж өөрсдийгөө сурталчилж байсан “Тэлмэн Констракшн” эхний ээлжийн 160-240 айлын орон сууцыг 2014 оны цагаан сар гэхэд ашиглалтад оруулна гэж худалдан авагчидтайгаа гэрээ хийж 30-100 хувийн урьдчилгаа мөнгийг нь авсан байгаа юм.
Харамсалтай нь өнгөрсөн цагаан сараас өмнө ашиглалтад орох байсан орон сууц нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд байр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна.
Уг нь орон суугчидтай байгуулсан гэрээний 1.5-д “Гүйцэтгэгч тал нь Захиалагч талын захиалсан орон сууцыг 2014 оны 1-ээс II улиралд Захиалагч талд хүлээлгэн өгнө. Ийнхүү хүлээлгэн өгсөн орон сууц нь 3 жилийн баталгаат хугацаатай байна. Орон сууцыг Захиалагч тал албан ёсоор хүлээн авснаас хойш баталгаат хугацааг тоолно.” Хэмээн заасан ч өнөөдөр гэрээний энэхүү заалт хэрэгжихгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл орон сууц захиалсан иргэд 5 сар байрандаа орж чадахгүй хүнд байдалтай байгаа юм. Ингээд тус орон сууцны хороололд байр захиалаад зургаан сарын турш хохироод байгаа иргэн Ч.М-тай ярилцаж тодруулга авснаа хүргэж байна.
- Таны хувьд “Шинэ Налайх” хорооллыг сонгосон юм бэ? Магадгүй байрлал, хямд үнэ зэргийг бодолцсон байх?
- Анх сурталчилгааг нь хараад залуу гэр бүлийн хувьд шинэ хороололд амьдрах зорилгоор хашаа байшингаа зараад урьдчилгаагаа өгсөн. Анх урьдчилгаагаа өгөхөд 12-р сард, удлаа гэхэд цагаан сарын үеэр ашиглалтад орно гэж байсан. Сар шинээр шинэ байранд орно гэж бодоод л хашаа байшингаа зараад өөрсдөө түр байр түрээсэлсэн. Одоогоор хоёр дахь айлынхаа байрын түрээслээд л байж байна. Нөгөө айл нь хүүхдээ тусдаа гаргана гээд бас л хүнд байна.
- Танайх байрныхаа урьдчилгаа гэж хэдэн хувийг төлсөн бэ?
- Манайх байрны урьдчилгаа гэж 30 хувийг төлсөн. Манайхаас бусад айлууд орон сууцныхаа 30-100 хүртэл хувийг өгсөн.
- Өнөөдрийг хүртэл тав зургаан сар өнгөрчихөөд байхад орон сууц захиалгачдаа хохироож байгаа энэ үйлдлээ “Тэлмэн Констракшн” ХХК хэрхэн тайлбарлах уу?
- Ажил төрөлтэй болохоор байнга очоод байдаггүй л дээ. Анх очиход санхүүгийн асуудал байна гэж байсан. Хэрэглээний халуун хүйтэн ус, халаалтаа холоос шийдэж байгаа болохоор энэ асуудал хэцүү байна. Налайхын Засаг дарга энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна гэж хариу өгдөг байсан. Одоо бол барилгын явц 70-80 хувьтай байгаа. Халаалтаа авч байгаа. халаалтаа авчихбал дотор заслаа хийнэ гэж мэдээлдэг. Тэгээд удахгүй сар тэсчих гээд 8-р сараас хойш хүлээлгэж байна.
Тэгвэл энэ мэдээллийн дагуу бид “Шинэ Налайх” хорооллыг зорьсон юм. Биднийг очиход н.Цолмон гэх захиалгын ажилтан байсан бөгөөд тэрбээр 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилга 12-р сард ашиглалтад орно гэв.
Харин энэ талаар “Тэлмэн Констракшн” ХХК-ны хуулийн зөвлөх Б.Хүсэлт арай өөр тайлбар өглөө.
- “Шинэ Налайх” хорооллын эхний ээлжийн барилга 2014 оны 06-р сард ашиглалтад орох байсан. Гэвч өнөөдрийг болтол ашиглалтад ороогүй талаар тайлбарлана уу?
- Танайд мэдээлэл өгсөн хүмүүсийг бид мэдэхгүй. Тэд нар гэрээтэй байгаад дугаараа өгөх юм бол би хараад өгч болно. Хэдэн хувийн төлөлттэй байгааг бид мэдэхгүй.
- 30-100 хувийн төлөлттэй байгаа?
- 100 хувийн төлөлттэй хүмүүсийн гомдол цөөхөн. 30-40 хувьтай төлсөн хүмүүсийн гомдол маш их ирдэг. Гэтэл адилхан төлөлттэй хүмүүс маань төлөлтийнхөө графикийнхаа дагуу төлбөрөө төлөөгүй хүмүүс байдаг. Тэр 500 гаруй захиалагч нэг бүрийг тоочоод, яагаад гүйцэтгэл хоцроод байгаа юм бэ? гэдэг нь энэ асуудал руу орно ш дээ. Бид нар яагаад тэр хүмүүсээс мөнгөө шаардаад авч чадахгүй байгаа юм бэ? гэвэл 2013 оны 08-р сарын 01-нээс 09-р сарын 15-ны өдөр хүртэл Налайхаас ямар ч шалтгаангүйгээр цахилгаан тасалсан. Бид нар бүх эрсдэлээ тооцоод ажлынхаа графикийг гаргаад “Шинэ Налайх” хороололд ажлаа эхлүүлчихээд байна шүү дээ. Энэ ажилд Налайхаас тусалж дэмждэггүй юмаа гэхэд ямар нэгэн шаардлага тавиад, ийм бичиг баримтаа үзүүл, ийм ч юм болохгүй байна, тийм ч юм болохгүй байна гэж ямар нэгэн өө гаргаж байгаад шалтгаангүйгээр сар гаран цахилгаан тасалчихаж байгаа юм. Энэ цахилгаан таслалт маань бидний төлөвлөсөн байсан хугацаанаас өнөөдрийн гүйцэтгэл биелэлтийн үр дүнгээс шууд хасагдана. Нэмэгдэж тооцогдож байгаа. Нэг ёсондоо 2013 онд нэг сар тасалсан цахилгааны үр дагавар энэ жил илэрч гараад байгаа байхгүй юу. Гэлээ гэхдээ бид барилгынхаа ажлыг зогсоогоогүй. Ойлгож байна уу? Ер нь цахилгаан таслах асуудал бол Налайхад байнга ш дээ. Манайх бол цахилгааны төлбөрөө аж ахуйн нэгж дээр задгайгаар тооцдог бол задгайгаар нь тооцуулаад,тоолуураар тооцдог бол тоолуураар нь тооцуулаад гэрээгээ хийгээд, өгдөг мөнгөө төлөөд явж байгаа байгууллага ш дээ. Ямар нэгэн шалтгаангүйгээр цахилгаан таслахад барилгын ажил тэр чигээрээ зогсоно. Ямар ч найраа байхгүй. Зургаан сарын хугацаанд барилга баригдаж байгаа. Үүний 45 хоногийг цахилгаан тасалсан шалтгаанаар аваад хаячихбал яах уу? Хэцүү биз. Бид нар албан ёсны хүсэлтээ Налайхын удирдлагуудад тавьж одоо энэ байдал арай дээрдээд байгаа.
Үргэлжлэлийг эндээс
3.- Н.Энхбаяр нэгэн цагт Монгол улсын ХААН байсан уу-
Өнгөрсөн өдрүүдэд бараг л бүх телевизийн эфирийн цагийг өөрчлөн байж эзэгнэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Монгол улсын 3 дах Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаяр улс төрчдийн тухай нэлээд “но-той, ноцтой” мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн.
Түүний яриаг ерөнхийд нь ажиглаад дүгнэж үзвэл Н.Энхбаяр гэдэг хүн “урьд цагт Монгол улсын хэмжээгүй эрхэт хаан” байсан мэт мэдээллийг өөрөө өөрийн биеэр өгнө билээ.
Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “гудманд ажилгүй” явахад ”суга татаж” Ерөнхий сайд болгосон л гэнэ, УИХ-ын Ц.Нямдорж түүн рүү уйлан хайлан орж, намайг бодооч гэж гуйсан л гэнэ, Ерөнхий сайд асан Сү.Батболдыг өрөөндөө дуудан Таван толгойн хувьцааг ард түмэнд өг гэж хэлж байж өгүүлсэн л гэнэ, Ц.Элбэгдорж төрийн нууц задруулаад хууль журмын дагуу шорон оронд орох гэж байхад Н.Энхбаяр хэлж ярьж байж, хууль зөрчин байж түүнийг ял зэмгүй үлдээсэн л гэнэ. Бүр сүүлдээ тэрээр ”төр өөрөө хувь хүнийг хилмэгдүүлэхгүйн тулд хууль шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь хуулийн дагуу болохгүй ч гэсэн ёс суртахууны хувьд бол байж болох зүйл” мэтээр ярьлаа. Цааш нь хэлэхдээ: “Ц.Элбэгдоржийг хуулийн дагуу шалгаад явахад гарцаагүй шорон оронд орох ёстой байсан. Гэхдээ ингэж болохгүй, залуу хүнийг ингэж болохгүй ш дээ, түүний цаана байгаа нам нь бас хүнд байдалд орно ш дээ, иймээс түүнийг цагаатгах ямар боломж байгааг хууль шүүхийнхэн олох хэрэгтэй байсан. Ийм л зүйл болсон…, Ц.Элбэгдорж шоронд ороогүй гэдгийг бид мэдэж байгаа ш дээ, Хүнийг шоронд оруулахгүйн төлөө хууль шүүхийнхэнтэй ярих нь хэлбэрийн хувьд байж болохгүй ч, ёс зүйн хувьд зөвшөөрч болох зүйл ш дээ” хэмээн нэг ярьж байх юм. Мөн түүнийг Ерөнхий сайд, МАХН-ын дарга байхад Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар“танай нам олонхи боллоо, бидний алдсан алдааг шалгаж тогтоогоод шорон оронд оруулах бий дээ, энэ асуудалд та туслаарай” гэж гуйж байсан гэнэ.
Монгол улсын жирийн иргэн бид ардчилсан төрийн хараат бус шударга шүүхээр шүүлгэдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш бололтой юм байна. Н.Энхбаярын яриад байгаагаар бол албан тушаалтнууд шүүх прокурорын шийдвэрт шууд нөлөөлөн албан хүссэн хүнээ хууль зөрчсөн ч шүүхээс хариуцлага хүлээлгэхгүй байж болдог Н.Энхбаяр ярьж байна. Тэрбээр үүнийгээ ёс суртахууны хувьд байж болох зүйл хэмээн ярих юм.
Энэ бүхнээс дүгнэн үзвэл Н.Энхбаяр гэдэг улсын ХААН-аас илүү эрх мэдэлтэй байсан юм биш үү. Нэгэн цагт Францын хаан XVI Людовиг хаан “би бол төр” хэмээн өөрийгөө хэт өндөрт өргөн улсын хөрөнгөөр тансаглаж, хэрэгтэй хэрэггүй олон дайныг өрнүүлж байсан нь түүнийг түүхэнд хамгийн тэнэг, харгис хаадын жишээ болон түүхэнд үлдсэн байдаг. Харин манай гуравдах Н.Энхбаяр …
Эх сурвалж: www.ugluu.mn
4.- “Макс өргөө”-ийн барилгын хашаа нурж, нэг хүн гэмтлээ-
Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 10.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Гэсэр сүмийн баруун талд байрлах “Макс Өргөө” ХХК-ийн “MAX Tower” барилга дээрээс төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг гарсан.
Тэгвэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад тус барилга дахин нэг хүний эрүүл мэндэд халдсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал,
энэ сарын 21-нд 14:00 цагийн үед “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын хашаа нурж, нэг гэмтлээ.Гэтэл авсан иргэн 50 орчим насны эрэгтэй хүн байсан аж. Гэмтсэн иргэнг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан бөгөөд хэргийн газарт цагдаагийнхан ажилласан юм.
5.- Эдийн засагт өгөөжөө өгөөгүй Шинэчлэлийн Засгийн газрын сүржин нэртэй хөтөлбөрүүд-
Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд санаа нь зөв боловч хэрэгжилт, бодит байдал дээрээ эхэлсэн шигээ дуусч байгаа төсөл нэг ч алга гээд хэлчихэж буруутахгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг засгийг удирдагч байхдаа "үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч үнийн хөөрөгдөлд оруулж хэдэн хувийн хэвшилийн копаниудын халаасыг зузаатгаж өгснөөс ард түмэнд өгөөжөө өгөөгүй.
Мөн "ЭЗЭН-100" хөтөлбөр хэрэгжилт амь тарианаас дор үйлчилсэн. "ЭЗЭН-100" хөтөлбөрийн санхүүгийн талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зардал мөнгө хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал мөнгө дорвитой гаргаагүй. Хоёр жилийн ажлын тайланг оруулаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхэд л тодорхой мөнгө зарцуулсан гэж түмний амыг тагласан. Тэгвэл мөн л Засгийн газраас санаачлан гарч ирсэн 888 компанийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулсан. "Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-д хамрагдаж эх орондоо үйлдвэрлэл эрхлэх байв. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжилт нэр шигээ сайхан явагдсангүй ээ.
"Чингис" бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон төслүүд өдгөө нэгэн ч хэрэгжээгүй л байна. Хэдхэн хоногийн өмнө 888 төсөлд шалгарсан аж ахуйн нэгж компаниуд нэгдэн төрийн бус байгууллага байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн. Төсөлд хамрагдах 888 компанийн нэр гарч дугаарлагдсан байгаа бөгөөд одоогийн байдлаар 154 компани 159 тэрбум төгрөгийн зээлийг авчээ.
Харин бусад компаниудын хувьд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн хэдий ч Засгийн газраас санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар зээлээ авч чадахгүй байгаа гэнэ. Дээрх компаниудын нэг болох хаягдал хуванцар, модны үртэс ашиглан барилгын хавтан, хар паниар орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж буй “Люкс констракшн” ХХК хувьд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хэдий ч одоо хүртэл зээлээ авч чадаагүй байна. Уг компани нь 1.2 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс 400 саяыг нь өөрсдөө гаргаж 800 сая төгрөгийн зээл хүссэн ажээ. Гэтэл Засгаас орж ирэх санхүүжилт гацсанаас үйл ажиллагаа явуулах зардалгүй болчихсон гэнэ.
Иймд Засгийн газрыг уг хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа идэвхитэй явуулахыг шаардахаар болжээ. Шинэчлэлийн засгийн сүр нэртэй төслүүд иргэдийг бухимдуулж, чирэгдэл учруулж байна.
6.- Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилоход хоёр гишүүн эсэргүүцэв-
УИХ-ын өчигдрийн чуулганаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилов. Уг хуралдаанд нийт 44 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар дэмжсэнгүй. Мөн МАН-ын бүлгийн 26 гишүүн оролцсонгүй.
7.-Сайн үйлсийг дэлгэрүүлэгч жүжигчин бүсгүйчүүдийг өргөмжлөв-
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зөвлөлөөс МУГЖ И.Одончимэг, жүжигчин Г.Ундармаа нарыг энэ сарын 18-нд Төрийн ордонд урьсан юм. Тэдний нийгмийн сайн сайхны төлөө хийсэн үйлсэд талархан ийнхүү урьсан бөгөөд баярласан сэтгэлээ илэрхийлэн өргөмжлөл гардуулав.
МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдийг сурч боловсрох сургуультай болгох санаачилга гарган хандив цуглуулан, ажиллаж байгаа билээ.
Харин МУСТА Г.Ундармаа улсын гурван эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн санаачилга, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар тохижуулан хүлээлгэж өгсөн юм.
Урлагийн хүмүүс цаг наргүй хөдөлмөрлөж үзэгчиддээ уран бүтээлээ хүргэдэг. Тэгвэл олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин бүсгүйчүүд нөр их ажлынхаа хажуугаар нийгэмд сайн үйлсийг түгээж явна.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Зочин · 2014/11/24
ard tumen minee tsaana chin jiremsnii tetgemj awhad boon yum bolj bnashdee tegeed jiremsen ehchuuded ogdog xalamj uilchilgee mongo togrog em taria yu ch bxgui boljdee uls orno xogjuulii l gej bodoj baiwal xuuxdiin mongo togrog ogdog xalamj saijruulj xun ardaaa snemeh bodlog barij xuuxduudiin bolowsrold anxaaral tawiad ogoochee eronhii saidaaa ter oyutanii teteg erh jil 90.0 bolgoh gej bna sain sursan xuuxduud ni tetegleg ogij baiwal yaasan yubee uls ornii ireedui chin burheg bnashdre xunuuseee
Зочин · 2014/11/23