Н.Алтанхуягт халгаатай өдрүүд үргэлжилсээр
2014/11/23
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд тодроод гурав хонож байна. АН наана, цаана бүх тохироог хийж байж Ч.Сайханбилэгийг гаргасан хэмээн шуугих улс төрчид цөөнгүй.
Ямартай ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед одоо байгуулагдах Засгийн газар “Золиосны засгийн газар” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулаад амжсан. Тэгвэл үүрэгт ажлаа авсан даруйдаа Ч.Сайханбилэг Засгийн газрыг хуралдуулж, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаа томилоод байгаа. Мөн тэрбээр өчигдөр их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрөөр 16 настнуудтай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонссон гэх.
Яг энэ үер Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг осолд орсон байна. Тодруулбал, Н.Алтанхуяг өчигдөр өглөө мотоцикл унаж яваад осолд оржээ. Тэрбээр Төв аймгийн нутаг Цонжинболдог орчимд АТV маркийн дөрвөн дугуйтай мотоциклтой ганцаар явж байгаад осолдсон гэх мэдээлэл түгээд байна. Экс Ерөнхий сайдын биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд яаралтай эмчилгээнд орсон байна. Энэ харамсалтай явдал Монгол бахархлын өдөр тохиосон баартай явдлын нэг болов. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи, нуруу нугасандаа гэмтэл авсан гэнэ. Түүний удирдаж байсан Засгийн газар нь огцорч, намын даргын ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа Н.Алтанхуягийн хувьд сэтгэл санаа хүндхэн байгаа нь мэдээж. Дарин дээр давс гэгчээр улс төрийн хүрээнийхэн хийгээд эгэл жирийн ард олны зүгээс түүнийг янз бүрээр муулж ярих нь бий.
Шинэ ерөнхий сайд ажилдаа шаргуу орж Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилож улс эх орон хийгээд эдийн засгийн хямралын талаар санал зөвөлгөөн авах гол хүн нь осолд орсон нь Ч.Сайханбилэгт мөн хүндээр тусч байгаа биз ээ. Тэгээд ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л болно өөр хэн ч биш гэж ярьж явсан хүн яах аргагүй Н.Алтанхуяг билээ. Түүний осолд орсон гэмтэл нилээд хүндэвтэр байгаа бололтой. Эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадаадад явж эмчлүүлэхийг зөвлөсөн байна.
Зочин · 2014/11/25
osold orool biz uls ornoo urund oruulsan hvn yalaa vvrwel taarna daa
Зочин · 2014/11/25
Хүний зовлонгоор шоу хийхээ болиоч дээ фото шоп л бна ш дээ мэргэжлийн хүний хувьд хэлэхэд.
Зочин · 2014/11/24
Adr tvmen chini bvr guilgachin blood bna shvv.baga idej ard tvmnee haraarai.idelgee bagasgaaraidaa
Зочин · 2014/11/24
ЭВЛҮҮЛЭГ НЬ Ч ЭВЛҮҮЛЭГ БАЙНА АА БУСАД АСУУДЛУУД ЮУ ЮМ БОЛ ДОО БУРХАН ЗҮГ
Зочин · 2014/11/24
Mongolchuud maani byr hynd itgehee baijee . Arga ch ygyi de ingej ard tymneeree togloj baigaa yum chini ene uls turchid. Ynen bol hurdan edgeerei
Зочин · 2014/11/24
Хэргээс мултарч өрөвдүүлэх нэг арга шүү дээ дийлдэшгүй **************** зальтай нөхрийг хүргэн Дэнзэн, охин саранзаяа бусад ха******дын хамт шалгах нь зөв. Өөрийгөө хэлмэгдэж цаазлуулсан Лхүмбэ гэдэг жинхэнэ эх орончтой зүйрлэхийг оролдож шударга эх орончийг гутааж байгаа шүү

yaduu ardaar ih daajignaval ingedeg yum medej av, lav**** gedeg saihan hool ba geed l yu yu gej ****aj bailaa chi. Tsatgalan hun olsgolon hunii zovlong oilgohgui gedeg unen ug sh dee, ondogiig tansag heregleend oruulsan ***** bolj, chamd yaduuchuudiin *******hursen baina.
Зочин · 2014/11/24
nugel ni nudeeree garch bga yum tumnii hurungiig 100 naslah yum shig tsusl.d bsan chin gadaad ru av.chij tu****h ni ni de gaitai yumnuud hemjeegee medej dalichignahad yadag bnaaa emchluulne gej bas ideh ni yasan hanaj tsaddaggui amitan be atg.n ***lgalt.s zugtaj bga bhaaa
Зочин · 2014/11/24
бидний татварын мөнгөөр гадаадад эмчлүүлэх байхдаа
Мэдэх хүн · 2014/11/24
Хүргэн Дэнзэн нь Засгийн газарт ажиллаж байгаад бас идсэн уусан хэрэгтэй байгаа биз дээ. Шавь Пүрэвсүрэн нь Төрийн сангийн захирал байгаад мөнгөний хэрэгт ороод шоронд ороод гарсан, намын дагалдагдагч Хүрэлсүх нь Цэвэр агаар санд байгаад мөнгө идээд шоронд орсон, гарын хүн Гансүх нь Нүүрсний хөтөдлбөрөөс ********ан мөнгө идээд шалгагдаж байна. Охин Сангийн Яаманд байгаад бас мөнгөний**************************ад шалгуулж буй. Ер нь хэргийн сэжүүр өөр рүү нь ойртох тусам сандраад нэг хэсэг учиргүй ажиллаж буй дүр эсгэсэн, АТГ-руу дайрч бас үзсэн, ер нь сандраад байгаа. Ямар ч байсан маш сайн шалгах ёстой хүн. Үнэхээр осолд орсон бол эмчлүүлүсэний дараа заавал шалгах ёстой хүн. Их л сандраад байгаа нь харагдаад байгаа юм даа. Аргагүй шүү дээ, хичнээн идэж уув. Тэр хэрээр ард түмэн бид хохирсон шүү дээ. Энэ сэтгүүлчийн өрөвч сэтгэл бол зүгээр шоу, эсвэл үнэхээр Алтанхуягийн талаар мэддэггүй хүн.
Зочин · 2014/11/24
Ynen shvv zub bichsen bna
Зочин · 2014/11/24
Хүргэн Дэнзэн нь Засгийн газарт ажиллаж байгаад бас идсэн уусан хэрэгтэй байгаа биз дээ.
Зочин · 2014/11/24
Бас хүргэн Дэнзэн нь гээд нэмчих. Засгийн газарт ажиллаж байсан хүргэн Дэнзэн гээд нөхөр чинь бас идсэн уусан хэрэгт ороод байгаа биз дээ.
Зочин · 2014/11/24
Яахав, осолд орсон нь үнэн ч бай, худал ч бай хийсэн хэрэг хэвээр. АТГ болон олон түмний анхаарлыг сарниулж, аравдүүлэх тактик байж тун болзошгүй. Жаахан зүйлээр далимдуулж, гол зүйлээс хазайлгадаг зантай хүн шүү дээ. Ер нь арын хаалга, танил тал, хуйвалдаан, хор найруулахдаа сайныг нь мэдэх хүмүүс мэднэ дээ. Мэдэхгүй жирийн олон түмэн бол бараг мэдэхгүй. Гэхдээ тийм арга зам нь өөрийн эрхгүй илрэх болсон. Олон хүн мэддэг болсон. Таөрийн сангийн дарга байсан Пүрэвсүрэн, Цэвэр агаарын Хүрэлсүх, Нүүрсний хөтөлбөрийн Гансүх нар Алатнхуягийн маш дотны хүмүүс. Зүгээр нэг намын танил биш бүр гарын хүмүүс. Тэгээд хэргийн сэжүүр өөр рүү нь ойртох тусам ажилдаа идэвхийлэх, өрөвдүүлэх, олон түмний сэтгэлийг татах тактикхэрэглэх болсон нь илт харагдах болсон. Энэ удаа ч тийм тактик хэрэглээд байна уудаа. Гэхдээ үнэхээр осолдсон, тэр нь хүнд байж болох юм. Гэхдээ энэ бүхэн нь идэж уусан хэргийг нь цайруулах ёсгүй. Эмчлүүлээд гарсаны дараа заавал хариуцлага тооцох ёстой. Учир нь идсэн уусны хэмжээгээр ард түмэн хохирч байна шүү дээ. Хэнийг ч байсан ингэх ёсттой. Зарчим бол зарчим.
Зарчмаа барих · 2014/11/24

Худлаа ярихаа болиоч ээ зураг эвлүүлж тавьчихаад хүмүүсийг тэнэг гэж бодоо юу даа, ичмээр байна даа