Та бид тусгаар Монгол улсын эзэд
2014/11/25
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хүж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би ... Д.Пүрэвдоржийн шүлгээс
Монголчууд түүхэндээ дэлхийн гүрнийг байгуулж чадсан, сэргэж мандаж явсан, бас сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн аугаа ард түмэн. Анхны Үндсэн хуулийг баталж, тусгаар тогтнолоо заралсан нь Монгол түүхийн салшгүй нэгэн хэсэг юм.
Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манж чин улсын хараат байдлаас гарч, 1924 оны 11-р сарын 26-нд Бvгд найрамдах улс болж Үндсэн хууль баталснаас хойш 90 жил болж байна.
Анхдугаар Үндсэн хуулийг Монгол Улс батлан гаргаснаараа тухайн цаг үед улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, аль нэг улс оронд нэгдэн уусахгүй байх, бие даасан төрт улсыг байгуулан бүрдүүлэх талаар үе үеийн монгол төрийн зүтгэлтнүүдэд дархлаа бий болгож, аль нэг оронтой нэгдэн нийлэх талаарх гадаад, дотоодын хүчнүүдийн санаархалыг эрх зүйн хувьд ямар нэг байдлаар хазаарлаж, улс орноо тусгаар тогтнуулж, дэлхийн улс түмнээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл тэмүүлэл, урам зоригийн эх ундарга болсоор ирсэн.
Баатарлаг эх орончдын халуун амь, бүлээн цусаараа тэмцэж олсон тусгаар тогтнолын үнэ цэнэ аль ч цаг үед бүдгэрч бүүдийх ёсгүй. Энэ өдөр бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын эрх чөлөөт иргэн гэдгээрээ бахархаж, Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрх, эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлэхийг дор бүрнээ хичээж, зүтгэж байх хэрэгтэй.
Та бүхэнд Монгол Улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон улс тунхагласны 90 жилийн ойн түүхэн өдрийн мэндчилгээ дэвшүүлье!
Зочин · 2014/11/26
Зочин · 2014/11/26
Термок цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч тусгаарлагч.Хуванцар болон мод,төмөр хүрээтэй вакуум цонхонд зориулагдсан 4-8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч дулаанаа баридаг тусгаарлагчийг танилцуулаж байна.Та бүхэн энэ тусгаарлагчийг ашигласнаар:Цонх,хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Мөн хүйтэн сэрүүний улиралд шилэн багцанд үүсэн бий болдог усан дусал,цантаж хөлөрдөг асуудал арилна.Тусгаарлагчийг хүүхдийн өрөө,гал зуух,албан тасалгаа,зочид буудлын болон бүхийл цонхонд хэрэглэж болох бөгөөд олон удаа ашиглах боломжтой.Өвөл нь -25-45 хэм хүрч хүйтэрдэг Сибирь,Якут,Скандинавын орнуудад өргөн хэрэглэдэг.4-6 янзын хээтэй.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Та бүхэн халуунаар үлээдэг цахилгаан сэнс,тень хэрэглэх ********длаггүй.Орос тех .Утас:95000020,95050020
Зочин · 2014/11/26
тусгаар тогтнол ганхаж буйг бүгд мэдэрч байна. Түмэн олон сэрж байна
Зочин · 2014/11/26
Ерөнхийлөгч Ямар зорилгоор энэ өдрийг тэмдэглүүлэхгүй, бүх нийтийн баярын өдөр биш мэтээр Монголчуудыг доромжлоод байгаа юм болоо. Төрсөн нь мэдэгдэхгүй Чингэсийн өдрөөс илүү миний Монголын бахархлын өдрөө !!!!!!!