Өнөөдөр Г.Сарангэрэлийг шүүнэ
2014/11/25
Г.Сарангэрэл нарын дөрвөн хүн хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял аваад байгаа билээ.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчид хүлээн авснаас 14 хоногт багтаан Улсын дээд шүүхэд хандах эрхтэй байдаг. Үүний дагуу Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд 2014 оны 10-р сарын 08-ны өдөр хандсан. Улмаар Улсын дээд шүүх өргөдлийг хүлээн авч түүнийг өнөөдөр шүүх болсон.
Луусангийн хорих буюу ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид хоригдож байгаа Г.Сарангэрэлийн шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/11/26
Ямар шийдвэр гаргах нь их сонирхолтой байна шүү