Шинэ Засгийн газарт томилж “болохгүй” сайдууд
2014/11/25
Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдээ энэ 7 хоногт сонгон УИХ-аар батлуулахаар төлөвлөн яаравчилж байгаа боловч түүнээс үл хамаарах шалтгаанууд бас байна. Энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайдын зүгээс “Үндэсний эв нэгдэл”-ийн хэмээн нэрлэн, уг нэрэн дор УИХ-д суудалтай бүх намуудад Засгийн газарт хамтран ажиллах санал хүргүүлснээс МАН-аас бусад нь хүлээн зөвшөөрсөн. Харин МАН асуудалд хандахдаа УИХ дахь намын бүлгээрээ бус Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийд өгнө гэсэн нь тэд “бялуунаас” хүртэх хувь хэмжээний тухай асуудлаа нам дотроо хэлэлцэн, намын Бага хурлын шийдвэрийг үндэслэн асуудалд хандана гэсэн нь МАН-ын олонхи дотор АН-тай хамтрах, хамтрахгүй гэсэн саналын зөрүүтэй байдлыг Бага хурлын шийдвэрээр нэг мөр болгох гэсэнтэй холбоотой биз.
Энэ хооронд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайдуудад нэр дэвшүүлж болох хүмүүсийн нэрсийг гаргаж эхлэжээ. Ямартай ч “муу ажилласан” нэр зүүж огцорсон өмнөх Засгийн газрын зарим сайдуудыг хэвээр нь үлдээх, шинээр сайдууд нь томилох нь тодорхой байна. Ерөнхий сайдад хандан Шинэ засгийн газарт сайдаар “сонгомгүй” хүмүүсийн талаар баримт түшин хэдэн зүйлийг “зөвлөе” гэж бодлоо.
- Соёл, спорт Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл шинэ Засагт үлдэх учиргүй. Өнгөрсөн 2 жилд тэрээр энэ салбарыг тэргүүлэн ажиллахдаа батаарын араг ясыг АНУ-аас авч ирснээс өөр ямар дорвитой ажил хийсэн вэ? Ц.Оюунгэрэл сайдын үед Монгол соёл уланд гишгэгдэх байдал улам гаарч, харийн соёл хоймор залагдах нөхцөл улам бүрдлээ. Солонгост болсон Азийн их наадамд Монгол тамирчид хувиасаа зардлаа гаргаж оролцож байхад Спортын сайд нь эр нөхрийнхөө хамтаар Солонгост төрийн зардлаар “зугаалж” явсан гэдэг. Үндэсний соёлыг хөхүүлэн дэмжих бодлого үгүйлэгдэж, төр өөрөө спорт соёлынхоо тээг болох “дөхлөө”. Ийм хүнийг үргэлжлүүлэн сайд болгож яавч болохгүй …
- Хууль зүйн сайд Х.Тэмүжин, салбарын сайдын нэр хүндийг өөрийн биеэр шаварт хутгасан хүн. Эмс охидтой орооцолдон, төрийн хуулийг уландаа гишгэж, олон нийтэд “Сайн ах”-ын дүрээр “харагдах” болсон түүнийг шинэ сайдаар солих зүйтэй. Хуулийн шинэчлэл нэрийн дор Цагдаагийн цолийг олгох журмыг өөрчилж, цагдаа, мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн үйлдлийг шалгадаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаж, Тахарын алба байгуулан төрийн хүнд сурталтай, хүчний байгууллагыг шинээр нэмэгдүүлсэн гээд түүнд оногдох буруутай шийдвэр цөөнгүй. Тэгээд ч тэртэй тэргүй Х.Тэмүүжинг салбарынхан нь “тоохоо болиод” удаж байгаа. Тэрээр Н.Алтанхуягт тал засан түүнийг дагалдан А.Гансүхийг эргэсэн нь Хууль зүйн сайд өөрөө хууль зөрчсөн үйлдэл гаргасан төдийгүй АНУ-ын элчин сайдын яаманд очиж мэдээлэл өгдөг байсныг Жулиан Ассанж өөрийн цахим хуудсаараа олон нийтэд ил болгосон. Ийм хүнийг шинэ Засгийн газарт хууль зүйн сайдаар үлдээх нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таны “ирээдүйд” сөрөг үр дагавартай.
- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг магадгүй та улс төрийн “тохироо”-оор үргэлжлүүлэн сайдаар нь үлдээх бодолтой байгаа байх. Шинэчлэлийн Засгийн Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдаар 2 жил ажилласан С.Оюун нь олны анхааралд өртөхүйц дорвитой ажил юу хийсэн бол. Дэлхий нийтээрээ Эко орчин, Ногоон хөгжил гэж ярьж байгаа энэ цаг үед энэ салбарт хандсан санал санаачлага иргэд, ТББ, аж ахуйн нэгжүүдээс цөөнгүй гарч тэдгээрийн тодорхой хувь нь ажил болж байхад хариуцсан сайд нь өнгөрсөн хоёр жилд улс орны хэмжээний томоохон асуудлыг хөндсөн бил үү? Уул уурхайн баялагийн зүй зохисгүй ашиглалтаас болж, газар нутаг талхлагдаж, булаг шанд татарч, худаг ус ширгэж, ан амьтан дайжиж байхад Байгаль орчин Ногоон хөгжлийн сайд хаана байсан вэ? Ийм хүнийг энэ салбарт нь үлдээх хэрэг байна уу?
Харин одоо шинээр яригдаж байгаа сайдуудын тухай 1-2 зүйл хэлье.
- Хэрвээ та Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та Боловсрол, Шинжлэх ухааны салбараа Л.Гантөмөрөөс өөр хүнд хариуцуулах гэж байгаа бол асуудалд бодолтой хандана биз ээ. Ямартай ч одоо БШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Б.Насанбаяр л биш шүү. Магадгүй Ерөнхий сайд таньд энэ хүнийг сайд болгохоор “Бурхан” зөвлөсөн байсан ч татгалзах нь зүйтэй байх. Учир нь Б.Насанбаяр Солонгост төвтэй, дэлхийн олон улсад хориглогдсон Мүүнийн шашны монгол дах албан бус “төлөөлөгч” бөгөөд, тэрээр Монгол хүүхдийн боловсролоос уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг хасах гэж оролдсон нэгэн. Ийм хүнд Боловсролын салбарыг хариуцуулах юм бол та өөрөө нийгэм, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, өөрөө өөрийгөө огцоруулах “саналаа” гаргаж байгаатай адилхан хэрэг болно. Түүний оронд Л.Гантөмөр сайд нь байх нь хавьгүй дээр.
Өндөр болгох · 2014/11/26
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, ГОЛДЭН БҮҮК, АЛТАНТӨГРӨГ номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/11/26
Gadnaas tabi gej Erenhkiilegch zeb hkelsen shuu Ylangya ene BolobsrolIIN salbar dendlee Ene Nasanbayaraar yahk um be Gantemer ch hkereggui Odoo EBS n ahklahk angin hkicheel ******** dodd buur urlag , uraldaan geed mash olon hkonogoor hkicheel ni orohkgyi baGSH NAR NI NEHKNE GES HKUDAL HKELDEG HKEHEK BUU HKEL TSAGIIN HKICHEELEE ZAADAGGYI oDOO ENE URLAG URAN SAIHKAN, URALDAAN TEMSTEENEE AHKLAHK ANGIIG BUU OROLSTUULAACHEE tEGEED ENE AHKLAHK ANGID HKICHEEL ZAAJ BYI BAGSH NARAA SHALGAACHEE eNE byAM ESTOI YU CH HKIIHKGYI GADNIIN ENDER UNIIN SURGYYLIAR DUURCH / ULAANBAATAR MET/ Solongosiin surguuliar yahk gej duurgeed ter EBS n hkuuhkduudiin bairgui gadaa ***hkuu baigaad said Yamiig hkaruystlag toostoochee Gantemer estoi hkedelgeengui medleggyi nehker Ihk deed surguuliydaa ayj samarch baina
Зочин · 2014/11/26
Gantumur ch adilkhan Solongosiin soyoliig nevtruulegch