Хар тамхи хэрэглэсэн хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн ял аваад байгаа Г.Сарангэрэлийг  шүүх хурал Улсын дээд шүүхийн байранд болж дөнгөж сая дууслаа.  Хаалттай болсон уг шүүх хурлаас  Г.Сарангэрэлд  үүссэн эрүүгийн  хэргийн зүйл ангийг хэвээр үлдээж ялыг нь хөнгөрүүлсэн байна.  Тодруулбал Г.Сарангэрэлийн гэмт хэргийн оролцоо бага, гэм буруугүйгээр  хор уршиг учруулсан, бусдад уруу татагдсан гэх үндэслэлээр  1.6 жилийн ялыг  нэг жил болгон хөнгөрүүлсэн байна.

Ингэснээр Г.Сарангэрэл магадлангаар суллагдах боломжтой болж байгаа юм. Энэ талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад: Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө суллуулах хүсэлтээ өгөх болно. Г.Сарангэрэлийн холбогдсон  гэмт хэрэг нь хүндэвтэр хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 74.3.1-д хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бол хугацаанаас нь өмнө суллана гэж заасан байгаа. Тэгэхээр Г.Сарангэрэл суллагдах нөхцөл бүрдээд байна" гэв. 

А.Баярмаа