Монголын урлагт мэргэжил нэгт хосууд цөөнгүй. Тэдний залуу үеийн төлөөлөл болон жүжигчин Б.Энхтүвшин, А.Ганчимэг нар үерхэж буйгаа олон нийтэд дуулгаж байсан нь саяхан. Гэвч тэд нэг их удалгүй хоёр тийш болсон. Хосуудыг салсан, салаагүй гэх таамагийг дэвшүүлж байсан ч тэдний хэн нь ч энэ шуугианд хариулт өгөөгүй. Өнгөрөгч хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болсон "Хайр"... жүжигтээ А.Ганчимэг тоглоогүй юм. Олон хүмүүс түүнийг энэ удаагийн жүжигтээ яагаад тоглоогүйг ихэд сонирхож байсан.

Энэ асуултанд "Хувьсал" продакшны зүгээс хариулт өгөөгүй. Харин удалгүй учиг нь тайлагдсан тэрбээр охин төрүүлж, ээж болсон.

Харин жүжигчин Б.Энхтүвшин Солонгос улсын нэгэн телевизтэй хамтарч ажиллах гэрээг таван жилийн хугацаатай хийж холыг зорьсон. Охинтой болсон гэдгээ дуулан гэрээгээ цуцлан эх орондоо иржээ. Гэхдээ хосууд тусдаа амьдарч байгаа бөгөөд эргэж нийлэх талаар тодруулахад "Бас бус асуудал байгаа. Мэдээж ямарч асуудалгүй байж хоёр талд амьдарна гэж байхгүй" хэмээн жүжигчин залуу нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Д.Ана