Ринчений Чойномыг баривчилсан түүх
2014/11/28
ФОТО ЗУРГИЙН ТҮҮХ :1969.1973 ОН: БНМАУ- ын Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони хүмүүжигч Ринченгийн Чойном.
Р. ЧОЙНОМ БАРИВЧИЛАГДСАН НЬ
Ринчений Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдгээр буруутгагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ялыг эдлүүлжээ.
Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагдав. Тэрбээр 1973 онд суллагдаад, 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр таалал төгссөн юм.
Зочин · 2014/12/01
хахахаа
Зочин · 2014/11/30
35 hureed usluu yu mungu oloh geed yadchih yum daa huurhii
uka · 2014/11/30
mundag hun bjde bhgui bolson hoino n l medhimda erun miongolchuud buh l mundag humuse uursdu ugui hsen hiiseer ch bga malnuud shude
Өндөр болгох · 2014/11/30
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮